Гэрээний ач холбогдол

Хүний амьдралын юм бүхэн амлалт тохиролцоо, гэрээн дээр тогтож байдаг. Ажил төрөл, хосуудын гэр бүл бололцох, эд зүйл худалдах, худалдан авах гээд бүгд амлалт, гэрээн дээр тулгуурладаг. Эрт үед бараа таваар солилцох тогтолцоотой байсан бол одоо бэлэн мөнгө, чек, зээлийн карт зэргийг ашиглах тогтолцоотой болж хувирсан. Уг нь адилхан л цаас. Гэтэл заримыг нь ариун цэврийн цаас төдийгөөр хэрэглээд хаяна. Заримыг нь арван мянга, зуун мянган төгрөг гэх мэт тус тусын үнэ цэнэтэй зүйл болгон хэрэглэдэг. Адилхан цаас байж үнэ цэнэ нь яагаад ийм өөр өөр байгаа юм бол? Энэ нь тэр бүхэнд өөр өөр амлалт, гэрээ байгаа учраас тэр юм. Үүн шиг Бурхан ба бидний хоорондын харилцаа амлалт, гэрээгээр батлагдаж байдаг. 1. Баптисм бол Бурхан болон Бурханы ард түмний…

Бурханы тушаалыг яагаад сахих ёстой вэ?

Бурханы ард түмэн мөн л бол Бурханы бий болгосон тушаалуудыг эрхэмлэн сахих ёстой. Одоо Библиэр дамжуулан бид яагаад Бурханы тушаалыг сахих ёстойгоо судлан үзэцгээе. 1. Бурханыг хайрладаг хүн Түүний тушаалыг сахина. Хүмүүс хайртай хүнтэйгээ учраад ямар ч аргаар хамаагүй хайраа илэрхийлэх гэж хичээдэг. Зарим нь захидлаар, зарим нь сарнай цэцгээр, зарим нь янз бүрийн бэлэг өгч хайраа илэрхийлэх гэдэг. Тэгвэл бид Бурханд хайртай гэдгээ яаж илэрхийлэх юм бол? Бурхан Өөрийг нь хайрладаг гэдгээ ямар нэг сарнай цэцэг, бэлэг, захидал зэргээр бус “Бурханы тушаалуудыг сахиж” хайраа илэрхийл хэмээжээ. Миний тушаалуудыг хүлээн авч сахигч нь Намайг хайрлагч мөн. ...Иох 14:21 Бурханыг хайрлах нь Түүний тушаалуудыг сахих явдал юм. Түүний тушаалууд хүнд дарамт биш билээ.1Иох 5:3 Тиймээс Бурханд хайртай Бурханы хүүхэд мөн л…

Хүний тушаал

Бурханы ард түмэн мөн л бол Бурханы тушаалыг сахих нь мэдээжийн хэрэг. Гэвч өнөө үед өөрсдийгөө Бурханы ард түмэн хэмээдэг христийн шашинтнуудын ихэнх нь Бурханы тушаалын оронд Библид байхгүй хүний тушаалыг сахицгааж байна. Хүний тушаалын төлөөлөл бүхий жишээг доор сийрүүлье. 1. Ням гаргийн мөргөл Бурханы товлосон долоо хоног тутмын мөргөлийн өдөр нь Амралтын өдөр юм (Гэт 20:8). Гэвч өнөө үед олон хүн Амралтын өдрийн оронд ням гаргийн мөргөл сахиж байна. Ням гаргийн мөргөл нь харь шашны нарны бурхныг шүтэх шүтлэгээс үүсэлтэй бөгөөд Библид байхгүй хүний тушаал юм. 2. Христмас Хүмүүс ихэвчлэн 12 сарын 25-ны өдрийг Христийн мэндэлсэн өдөр хэмээн боддог. Тиймдээ ч олон сүмд 12 сарын 25-ны өдөр Есүсийн мэндэлсэн өдөр хэмээн элдэв арга хэмжээ зохион байгуулдаг. Гэвч 12 сарын…