Бусад
Сатаны сорилтыг ялсан итгэлийн өвөг дээдэс
Ертөнцийг бүтээсэн цагаас хойш л Сатан янз бүрийн арга залиар Бурханы хүүхдүүдийг мэхэлсээр ирсэн. Бид Бурханаас ерөөл авч, мөнхийн тэнгэрийн хаанчлалд орохын төлөө Сатаны бүх сорилтыг ялан гарах ёстой. Сатаны сорилтыг ялсны дараа ерөөл авсан итгэлийн өвөг дээдсийн тухай олон тэмдэглэл Библид бий. Тэдний жишээн дээр сорилтыг ялан гарахын тулд бид ямар итгэлтэй байх ёстойгоо мэдэж авцгаая. 1. Есүс Есүс 40 хоног мацаг барьж залбирсны дараа гурван янзаар соригдсоноороо Өөрт нь итгэн дагах явцад бидэнд сорилт ирнэ гэдгийг урьдчилан харуулж өгчээ. Эхлээд хүний хамгийн сул тал болох идэх юмаар сорих үед “Хүн зөвхөн талхаар бус, харин Бурханы амнаас гарах үг бүрээр амьдарна” гэж хэлээд ялсан. Хоёр дахь удаагаа Бурханы хүч чадлыг сориулах гэж өдөөн хатгахад нь “Бурхан Эзэнээ бүү сорь”…
Сатаны сорилт ба ялалт
Сатан үргэлж материаллаг зүйл, нэр алдар, тэмцэл, үзэн ядалт, эрх мэдэл, мөнгө, хайр дурлал, хардалт, атаархал, нэр нүүрээ бодох гэх зэрэг махан биеийн зүйлсийг хэрэгслээ болгон сүнсний ертөнцийг зорьж байгаа бидний сэтгэлийг доройтуулан сульдааж, эцэс сүүлд нь итгэлийг маань унагаж, тэнгэрийн хаанчлалд орж чадахгүйд хүргэдэг. Сатаны ийм сорилтыг бид ялж, тэнгэрийн хаанчлал руу явах өдрийг хүртэл итгэлээ бат сахих ёстой. 1. Сатан биднийг ямар аргаар сорьдог вэ? Эд зүйл хомс үед эд зүйлээр сорино. Бурханы зүй тогтолд эргэлзээ төрүүлж сорино. Ертөнцийн элдэв яруу алдар санал болгож, Бурханд итгэснээс тэр нь дээр мэт санагдуулах гэж сорино. Шүтээн шүтүүлэхээр сорино. Эргэн тойрны хүмүүсийг турхиран, итгэлийн амьдралд саад болох хүчин зүйлс бий болгож сорино. Эд хөрөнгийг нь арвижуулж эд баялаг хураахад адгуулж, Бурханд…
Сионд хичээнгүйлэн цуглах ёстойн учир
Эцэг эхчүүд хүүхдүүдээ хамт цугласан байхыг хараад баярладаг шиг Бурхан итгэгчдээ цуглахыг хүсэж, цуглаж буй тэр газар нь ерөөлөө буулгадаг юм. Би та нарт дахин хэлье. Та нараас хоёр чинь ямар нэгэн зүйлийг гуйх талаар газар дээр санаа нийлбэл тэнгэр дэх Эцэг минь үүнийг чинь тэдэнд үйлдэх болно. Учир нь хоёр буюу гурвуулаа Миний нэрээр хаана цуглана, тэнд Би тэдний дунд байна гэж айлдав. Мат 18:19-20 Хоёр хүн хамт залбирахад Бурхан тэр залбирлыг нь биелүүлж, хоёр буюу гурван хүн цуглах газар Бурхан хамт байх болно гэжээ. Энэ нь ганцаараа залбирах үед хариулахгүй гэсэн үг биш, харин цуглахад хичээгээрэй гэсэн утгатай үг юм. Элч нар ч мөн итгэгчдэд цуглахыг ятгадаг байжээ. Хамтран цуглахыг умартан зуршил болгосон зарим хүмүүсийг үл дагаж, харин…