Үйлчлэл
Сайн үйлсээрээ Бурханаа алдаршуул
Эргэн тойронд маань Бурханд итгэдэггүй хүн олон байдаг. Тэд Бурханд итгэдэг хүмүүсийн сэтгэл, үг яриа, үйлдэл нь Бурханд итгэдэггүй хүмүүсийнхээс илүү дээр гэсэн төсөөлөлтэй байж, тэр хандлагаараа ханддаг. Тиймээс бидний үг үйлдэл нэг бүр Бурханыг алдаршуулж ч болно, Бурханы яруу алдрыг халхалж ч мэднэ. Үүнийг ухаарч Бурханыг алдаршуулдаг байхын төлөө хичээх ёстой. Есүс ч мөн сайн үйлсээрээ Бурханаа алдаршуул хэмээн сургасан байдаг. Хүмүүс та нарын сайн үйлсийг хараад, тэнгэр дэх Эцэгийг чинь алдаршуулахын тулд та нарын гэрэл тэдний өмнө тийнхүү гэрэлтэг. Мат 5:16 Сайн сайхан үйлс маань итгэгч бус хүмүүсийг гэмшүүлэн, Бурхан руу хөтөлж чадах хөшүүрэг болно гэвэл тэрхүү төрх маань Бурханд хичнээн тааламжтай, хичнээн сайхан байх билээ? Петр элч бидэнд сайн үйлсийн тал дээр ийнхүү зөвлөжээ. Харийнхан дунд биеэ…
Үнэн доторх ерөөлтэй үйлчлэл
Үйлчлэл гэдэг бол эрхэм, үнэ цэнэтэй ажил боловч үнэнийг мэдэхгүйгээр амь бие хайргүй зүтгэдэг үйлчлэлд Бурханы ерөөл амлагдаагүй юм. Харин үнэн доторх үйлчлэлд Бурханы асар их ерөөлийн амлалт шингэсэн байдаг. Тэгвэл бид одоо ямар сэтгэлээр үйлчлэх үед илүү их ерөөл авахыг Бурханы сургаалаас судалж үзэцгээе. 1. Үйлчилдэг нэгэн болох хэрэгтэй Үйлчлэл гэдэг нь “бусдыг хүндэтгэн үйлчлэх ажил” гэсэн утгатай. Дээд нь дорддоо үйлчилдэггүй болохоор үйлчилдэг нэгэн болохын тулд өөрийгөө бусдаас дорд болгох хэрэгтэй. Есүс ч мөн чанараараа Бурхан боловч махан биеийн хувцсыг өмсөн боолын дүрээр ирээд, дуулгавартай байх ба үйлчлэлийн жишээг Өөрийн биеэр үзүүлсэн шүү дээ (Лук 22:26-27). Бид энэ мэт Есүсийн сургаалыг санаж, боолын байр сууринаас Бурхан болон ах дүү, эгч дүүдээ чин сэтгэлээсээ үйлчлэх ёстой. Үйлчилдэг нэгэн болж…
Итгэгчид яагаад бие биедээ үйлчлэх ёстой вэ?
Бурхан “Үйлчилдэг нэгэн болоорой” гэж сургасан байдаг. Бид Бурханы энэхүү сургаалын дагуу “үйлчлэх ёс”-ыг эрхэмлэн сахиж, Бурханд тааламжит тэнгэрийн хүүхдүүд болох ёстой юм. Итгэгчид нэг нэгэндээ үйлчлэх ёстойн учир юу болохыг Библиэс тодорхой судлан үзэцгээе. Нэгдүгээрт, Христ Өөрийн биеэр үйлчлэх жишээ үзүүлсэн. Та нарын дунд бүү ийм байг. Харин та нарын дунд хэн чинь агуу болохыг хүснэ, тэр нь та нарын зарц болог. Мөн та нарын дунд хэн чинь тэргүүнд байхыг хүснэ, тэр нь та нарын боол болог. Үүнчлэн Хүний Хүү үйлчлүүлэхийн тулд бус, харин үйлчлэхийн тулд мөн олны төлөө амиа золиос болгон өгөхийн тулд ирсэн билээ гэв. Мат 20:26-28 Бурхан бүхий л сансар огторгуйд хамгийн агуу, эрхэм Нэгэн юм. Тийн атал Бурхан энэ газарт хүний төрхөөр ирээд бидний төлөө…
Итгэгчид бие биетэйгээ хэрхэн харьцах ёстой вэ?
Бурхан хүүхдүүдээ сэтгэлээрээ нэгдэхийг хараад баярладаг юм (Дуу 133:1, Фил 2:1-2). Гэсэн хэдий ч хүүхдүүд нь болсон бид зүй бус авирлан, бие биендээ тавих анхаарал халамж сул бол сэтгэлээрээ нэгдэх нь нэн бэрх хэрэг шүү дээ. Тиймээс итгэгч бид өөр хоорондоо ёс зүйтэй хандаж, хайрын сэтгэлээр нэгнээ халамжлан хайрлаж, Бурханд тааламжит эв эеийг цогцлоох ёстой билээ. Тэгвэл одоо итгэгчид бие биедээ хэрхэн хандах ёстойг судалж үзэцгээе. Нэгдүгээрт, нэгнээ хайрлахдаа ч ёс зүйтэй байх хэрэгтэй Бие биенээ хайрлагтун, Би та нарыг яаж хайрласны адил та нар мөн бие биенээ хайрлагтун гэсэн шинэ тушаалыг Би та нарт өгч байна. Иох13:34 Бурхан биднийг хайрласны адил биднийг ч бас бие биенээ хайрлагтун гэжээ. Бид шинэ гэрээг сахиснаараа Бурханы мах цусыг өвлөн авч, зөвхөн Бурхантай…