-
bible-word-mnfaith-life-mn
- Нийт
- Үнэний тухай
- Амийн үнэн
- Шинэ гэрээ Алгасал баяр
- Сургаалын кино
- Итгэлийн амьдралын хөтөч
- Картын мэдээ
- Библийн асуулт, хариулт Q&A
- Хоёрдугаар Христ
- Эх Бурхан
- Елохим Бурхан
- Алгасал баяр
- Амралтын өдөр
- Сүнс
- Баптисм
- Толгойны алчуур
- 3 удаагийн 7 баяр
- Ариун Гуравын сэнтий нэг
- Бурханы сүм
- Загалмай
- Ням гараг
- Тэрс үзэл
- Сион
- Библи
- Сайн мэдээ
- Нүглийн уучлал
- Тэнгэрийн хаанчлал
- Мосегийн хууль ба Христийн хууль
- Сүүлчийн шүүлт
Алгасал баяр
Алгасал баяр ба Бурханы тамга
Өнөө үед үндэстэн хоорондын дайн, улс хоорондын мөргөлдөөн, терроризм, өлсгөлөн, газар хөдлөлт, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан үхэлд хүргэхүйц цочир хүйтрэл, хэт халалт, үер гэх зэрэг тоймгүй их гамшиг бөмбөрцөг дэлхийн хаа сайгүй гарч байна. Энэ мэт гамшиг нүүрлэх бүрийд хүмүүс хэнд, юунд найдахаа мэдэхгүй айдаст автан чичирч байна. Библид хожим ирэх гай гамшгийг болон тэрхүү гамшгийн үед хүмүүс яах талаар аль эртнээс зөгнөсөн юм. “Үхэгсдийн орон уруу ухаад орсон ч мутар минь тэднийг тэндээс барина. Тэнгэр өөд гарсан ч тэднийг би эндээс буулгана. Кармелын оргилд нуугдсан ч... Тэнгисийн ёроолд харцнаас минь өөрсдийгөө бас далдалсан ч...” Амо 9:2-9 Дээрх зөгнөлөөс үзэхэд хүмүүс гарцаагүй хаа нэг газар өөрсдийгөө далдалж, нуугдахыг оролдоно. Учир нь энэ дэлхийд хүний хүчээр дийлэхээргүй үлэмж гамшиг буух юм.…
Алгасал баяр бол аврах үнэн
Хүмүүс бидний хувьд энэ дэлхий асар өргөн уудам мэт санагддаг ч энгүй уудам сансар огторгуйгаас харахад бол хайж олоход ч бэрх тийм өчүүхэн цэг. Библид энэ газар дэлхийг Бурханы өмнө хувингийн дусал мэт, дэнсэн дээрх ширхэг тоос мэт тооцогддог гэж хэлсэн байдаг юм (Иса 40:15). Иймхэн дэлхийд амьдарч байгаа хүн төрөлхтний төлөө Бурхан нэгэн гэрээ байгуулсан. Цаглашгүй сансар огторгуйг эрхшээдэг Бурханы өгсөн алив тогтоол, хууль, тушаал дотор хүн төрөлхтнийг тэнгэрийн хаанчлалд мөнх амийн аз жаргал эдлүүлэх гэсэн Бурханы хүсэл шингэсэн байдаг. Энэ үед Бурхан шинэ гэрээний Алгасал баярыг сэргээж, “Сахь” гэж бидэнд айлдсан юм. Үүнд ч мөн Бурханы онцгой ивээл, ерөөл бий. Биднийг туйлаас хайрладаг Бурханыхаа хүслийг ухаарч, шинэ гэрээ амийн үнэнийг эрхэмлэн сахихыг, мөн тунхаглахыг Сионы гэр бүлүүдээсээ хүсэх…
Алгасал баяр ба амлалтын тэмдэг
Өнөө үед дэлхийн өнцөг булан бүрд гарч буй гай гамшгийн улмаас дэлхий дахин түгшүүртэй байна. Библид хэдэн мянган жилийн өмнөөс хэдийн анхааруулсан болохоор дайн дажин, зөрчил мөргөлдөөнөөс гадна газар хөдлөлт, цунами, галт уул дэлбэрэлт, цаг агаарын онц сонин үзэгдлүүд гээд байгалийн гамшиг тасралтгүй гарсаар байна. Эдгээр бүхий л төрлийн гамшиг бидний амьдарч байгаа яг энэ Ариун Сүнсний үед нэгэн зэрэг цутгаж байгаа. Бурхан энэ цаг үед Алгасал баярыг сэргээж өгсний шалтгаан нь ард түмнээ элдэв төрлийн гай гамшгаас хамгаалахын төлөө юм. 3500 жилийн өмнө Египетээс гарах тэр үед Алгасал баярыг нэн түрүүнд израиль ард түмэнд мэдүүлсний учир ч мөн үлэмж их гамшиг Египет даяар буусантай холбоотой байв. Бурхан үргэлж гамшиг буулгахаасаа өмнө Өөрийн ард түмнээ Алгасал баяр сахиулан, улмаар Бурханы…
Алгасал баяраар гамшиг алгасан өнгөрдгийн учир
Бурхан диаволыг үлдэн хөөж хүүхдүүддээ мөнх амь өгөхийн төлөө Алгасал баярын үнэнийг бий болгосон. Сионы гэр бүлүүд Алгасал баярын чухлыг сайтар мэдэж байгаа хэдий ч Алгасал баяраар гамшиг алгасуулдаг болсон учир шалтгаан юу болохыг илүү нарийн судалж үзэцгээе. Алгасал баярын жинхэнэ утга учир юу болохыг, биднээс гамшиг алгасуулдаг Алгасал баярын хүч чадлын эх үндэс хаана байдгийг Библиэс ойлгож мэдэн, Бурханыхаа өмнө илүү даруу хүмүүс болцгооё. Алгасал баярын хурганы цусаар гамшгаас аврагдана Алгасал баяр нь одоогоос 3500 жилийн өмнө тогтоосон Бурханы баяр юм. Израиль үндэстнийг Египетэд боолчлогдон амьдарч байхад нь израильчуудыг тавьж явуул гэх Бурханы тушаалыг зөрчсөн Египетэд арван төрлийн гамшиг буусан. Ариун тооллын эхний сарын арван дөрөвний үдэш буусан арав дахь гамшиг нь уугануудыг цохих гамшиг байжээ. Иймд Бурхан хурганы…
Алгасал баяр ба авралын үнэн
Өнөө үед ертөнцийнхөн Бурханы үгийг орхигдуулсныхаа уршгаар сүнслэг өлсгөлөн, өдий төдий гай гамшигт нэрвэгдэн байна (Амо 8:11, Иер 44:23). Гэсэн хэдий ч тэд шинэ гэрээний Алгасал баярыг “Энэ бол авралын үнэн биш ээ. Бид сахих шаардлагагүй” гэцгээн шинэ гэрээний үнэнээс татгалздаг. 2000 жилийн өмнө Есүс тухайн үеийн шашны удирдагчид болох фарисайчууд болон хуулийн багш нарын хоёр нүүрт хуурамч төрхийг нь хатуу зэмлэж, тэнгэрийн хаанчлалын нууцуудыг мэдэх нь та нарт өгөгдөөгүй хэмээн өгүүлж байв. Үүн шиг одоо ч Бурханд итгэдэг гэдэг хэрнээ Бурханы хүслийг зөв ухаарч чаддаггүй хүмүүс бий. Библид хүмүүсийг мэдлэг дутсанаасаа болж устгагдана гэсэн тул хүн төрөлхтөн Бурханы үгийг мэдэхгүй, үгэнд нь дуулгаваргүй хандвал сүйрлийн замаар явахад хүрнэ (Хос 4:6, Иса 9:16, Мат 23-р бүлэг үзэх). Гай гамшгийн үе…
Тэнгэрийн хаанчлалын хаалгыг нээдэг Алгасал баяр
Өнөө үед ертөнцөд Бурханд итгэдэг гэх үй олон сүм байдаг. Гэвч авралын амлалт шингээстэй Бурханы баяр, шинэ гэрээний Алгасал баярыг сахидаг газар нь зөвхөн Бурханы сүм юм. “Ард түмэн минь мэдлэг дутсанаас болж устгагдсан” гэж айлдсанчлан (Хос 4:6) олон хүн Библийг зүй ёсоор нь мэдэхгүйгээс болоод Алгасал баярыг сахих шаардлагагүй гэж үзэн, Бурханд итгэх л юм бол тэнгэрийн хаанчлал аяндаа оногдох юм шиг бодож байгаа. Бидний сахиж байгаа Алгасал баярын утга учрыг Библийн үгээр дахин дахин судлан нягталж, үнэн худлыг ялгаж салгацгаая. Тэнгэрийн хаанчлалыг хаагчид 2000 жилийн өмнө Есүсийг энэ газар ирсэн үед тухайн үеийн шашны удирдагчид Бурханы сургаалыг дагах нь байтугай олон түмнийг буруу замаар удирдаж байжээ. “Хоёр нүүрт фарисайчууд, хуулийн багш та нар харин золгүй еэ! Юу гэвэл…
Гамшиг ба Алгасал баяр
Өдөр тутамдаа л бид өдий төдий гай гамшиг гарсан талаарх мэдээ мэдээлэл сонсох болж. Элдэв гай гамшиг дундаас хамгийн үлэмж гамшиг юу юм бол? Бурхан Алгасал баяр гэх эмийг ямар гамшгаас аврах гэсэндээ бичиж өгсөн жор билээ? Дэлхий дээр болж байгаа гамшиг хичнээн удаан үргэлжиллээ ч хүмүүний нас барсны дараах амьдралд нөлөөлөхгүй. Харин үеийн үед зовоох гамшиг туйлын гачлантай болохоор үхэхийг хүссэн ч үхэх боломжгүй тийм гамшиг Библид бий. Бурхан бидэнд шинэ гэрээний Алгасал баярын үнэнийг зөвшөөрсний цаана туйлын аймшигт тэр л гамшгаас биднийг аврах гэсэн чинхүү хүсэл шингэсэн байдаг юм шүү. Үеийн үед үргэлжлэх гамшиг Ертөнцөд гэнэтийн аваар осол, байгалийн гамшгаас болж зовж зүдэрч байгаа хүн олон бий. Өвчиндөө зовж зүдрэх хүн ч бий. Амьдралын элдэв асуудалдаа зовж зүдэрсэн…