WATV.org is provided in English. Would you like to change to English?

Хайрыг тооцоолох арга

249 Үзсэн тоо

“Ажил хийгээд ядарч байгаа даа. Жаахан мөнгө үлдээлээ. Идмээр байгаа юмаа авч идээрэй. Өвдөж болохгүй шүү.”

Дөнгөж ээжийгээ гаргаж өгчихөөд ирсэн хүүгийн ширээн дээр нэгэн дугтуй байх нь тэр. Дотор нь өөдөсхөн цаасан дээр бичсэн зурвас, 200 000 төгрөгийн хамт байлаа. Хүүтэйгээ уулзахаар хаа холоос зорьж ирсэн ээжийгээ өрөвдөж, бас баярласандаа хүү ээжийнхээ цүнхэнд сэмхэн 200 000 төгрөг хийсэн аж. Гэтэл яг тийм хэмжээний мөнгө өөрт нь эргээд ирсэн байв. Хүү ээж рүүгээ залгаад “Ингээд буцааж өгөхөөр чинь би ээждээ юу ч хийж өгч чадахгүй шүү дээ” гэж урамгүйхэн хэлэв. Тэгтэл ээж нь “Үгүй ээ. Ээж нь хүүгийнхээ өгсөн мөнгийг авсан. Хүүгийнхээ сайхан сэтгэлийг ч авсан. Тэгээд харин ч хүүдээ өгснөөсөө илүү мөнгөтэй болчихлоо” гэв.

Ээж нь буруу хэлээгүй байв. Энгийн арифметик тооцоогоор авч үзвэл ээж хүү хоёр адил хэмжээтэй мөнгө солилцсон тул ашиг ч үгүй, алдагдал ч үгүй байсан төдий. Харин хайрын тооцооллоор авч үзвэл үр дүн нь өөр. Ээж нь хүүдээ 200 000 төгрөг зарцуулж, өөрөө мөн 200 000 төгрөгтэй болсон учир эргээд үндсэндээ 400 000 төгрөгний ашигтай гэсэн үг. Хүү нь ч мөн адил. Хоёулангийнх нь ашиг нийлээд 800 000 төгрөг болно.

Хайранд суурилсан тооцоолох аргаар бол энгийн арифметик тооцооллоор хэмжигдэх аргагүй тийм ашиг гардаг байна. Өгөөд байхад ч үлдээд л байна. Дээр нь сэтгэлийн жаргал гэх урамшуулал ч дагалдана. Хичнээн сайхан гээч.