Хайрын сэтгэлээр хандах юм бол

Солонгос, Чүнчон / Паг Ын Жон

14,245 үзэлт

Миний хувцасны өрөө маш замбараагүй байсан тул би тавиур захиаллаа. Тавиур хэд хоногоос ирэв. Би шөнийн цагаар ажил хийдэг болохоор зав гарахгүй явсаар нэг удаа хурдхан цэгцэлье гэж бодоод өлгүүрээ угсарч эхлэв. Гэсэн ч хагас дутуу угсарчихаад, ядарсандаа өрөөгөө цэгцлэлгүй хэд хонолоо.

Нэг өдөр нөхөр маань ажлаасаа ирээд хувцасны өрөө рүүгээ харснаа хөмсөг зангидав.

“Чи яагаад өрөөгөө цэгцлэхгүй байгаа юм бэ? Ядарч ядарч ирэхэд гэр замбараагүй байхаар надад ямар санагдах уу?”

Ийм нөхцөлд бол би “Зав гарахгүй, тэгээд ч бие таагүй байхад яаж янзлах юм? Чи намайг ойлгочихож болсонгүй юу?” гээд л тэрсэлдэх байв. Гэтэл хачирхалтай нь миний амнаас тэс өөр үг гарах нь тэр.

“Уг нь би хийе гэсэн бодсон ч дуусгаж амжсангүй. Уучлаарай, хань аа. Тайвшир даа.”

Нөхөр маань юу ч хэлсэнгүй. Хэрэв урьдын би байсан бол ийм үед түүнийг хэл амаар бөмбөгдөж гарах байлаа.

“Үгүй ер, сэтгэл санаа чинь таагүй байж болно л доо. Гэсэн ч хүн уучлаарай гээд байхад ганц ч үг дуугарахгүй байгаа чинь зөв юм уу? Арай дэндүү юм” гэж ирээд л.

Гэтэл би нөхрөө нээрээ ядарч дээ гэж бодоод үүнд нь бухимдсангүй. Намайг ажилдаа яван явтал нөхөр маань баргар царайлсаар.

“Миний хань өнөөдөр их ядарсан харагдаж байна. Уучлаарай. Хань нь ажлаасаа ирэнгүүтээ янзалчихна аа. Санаа зовоод яахав, жаахан амраад ав.”

Тэрээр мөн л дуугарсангүй.

Ажлаа тараад ирэхэд манайхан бүгд унтчихсан байв. Би шуудхан л хэвтээд өгмөөр санагдсан ч нөхрөө гомдоохыг хүсээгүй тул хувцасны өрөөгөө цэгцэллээ.

Ажлаа дуусгаад унтлагын өрөөндөө орох чимээнээр нөхөр маань сэрээд ингэж хэлэв.

“Хань аа, түрүүчийн явдалд уучлаарай. Би ядарсандаа ч тэр үү огт бодоогүй зүйлээ хэлчихжээ. Надаа гомдсон уу?”

“Үгүй ээ. Түргэхэн янзалчихгүй байнга хойш тавиад, ханийгаа тухгүйтүүлсэн нь миний буруу. Намайг харин уучлаарай.”

Бид бие биенээ уучлалт гуйн тайвшруулаад, орондоо орлоо.

Нөхөр маань үүрээр босон хувцасны өрөөгөө харснаа ингэж хэлэв.

“Өчигдрийн хэлсэн үгэнд минь гомдсон л байж таарна. Гэтэл тэр бүхнийг тэвчин, ингээд бүгдийг нь хийчих гэж… Сэтгэл хөдлөөд.”

Нөхрийнхөө амнаас “сэтгэл хөдлөөд” гэсэн үг сонсоод би ёстой их баярласан. Гэнэт толгой руу нэг бодол зурсхийн орж ирэв.

“Би ер нь ах дүү, эгч дүү нарынхаа сэтгэлийг хэр их хөдөлгөж байсан бол оо?”

Эхийн сургаал дунд “Сайнаар харах нь үзэн ядалтыг төрүүлдэггүй бөгөөд төгс хайрыг бий болгоно” гэсэн үг бий. Тэнгэр Эхийн айлдсанаар хэрвээ би ах эгч дүүстэйгээ төгс хайрыг бий болгоё гэвэл хэн намайг юу ч гэж хэлсэн, надад юу ч хийсэн би бүгдийг нь ойлгож, хүлээн авч сурах ёстой шүү дээ. Гэтэл өмнө нь би хэн нэгэн надад сонсох дургүй зүйлийг маань хэлбэл загналаа гэж санан, “Яагаад тэгж байгаа юм? Заавал ингэх ёстой юм уу? Би ойлгохгүй байна!” гэх зэргээр өөрийгөө өмөөрөх нь элбэг байж. Төгс хайрыг бий болгож чаддаггүй байсан надад Бурхан жинхэнэ хайр гэж юу болохыг ойлгуулах гэсэндээ л хайрын нүд, хайрын сэтгэл, хайрын уруулыг тэрхэн зуур өгсөн байж таарах нь.

Ах эгч дүү нараа үргэлж Эхийн сэтгэлээр ойлгож, Эхийн нүдээр харж, Эхийн уруулаар тайтгаруулж сурвал хичнээн сайхан байх бол! Мунхаг энэ хүүхдээ цаг үргэлж хайрлан хамгаалдаг тэнгэр Эхийгээ бодон, Эхийн хайраар ах эгч дүү нартаа ханддаг охин нь болно оо, би.