Аз жаргалтай хүмүүс

158 Үзсэн тоо

Америкийн сэтгэл судлаач эрдэмтэн Кэсси Могилнер (Cassie Mogilner) 18-87 насны хүмүүсийг хамруулан аз жаргалын талаар судалгаа авчээ. Судалгааны үр дүнд кино үзэх, салхинд гарах зэрэг өдөр тутмын үйл явдлаас аз жаргал мэдрэх байдлаараа ахимаг насны хүмүүс нь залуучуудаас илүү их байсан аж. Шалтгаан нь тун энгийн. Залуус гадаадаар аялах, хуримаа хийх зэрэг онцгой тохиолдлоос аз жаргал мэдэрдэг байхад ахимаг насныхан ердөө замын хажууд ургасан цэцэгс үнэрлэх төдийд л баяр хөөр мэдрэх жишээний өдөр тутмын амьдралдаа аз жаргал мэдэрдэг байна.

Хэн хүнгүй тэгтлээ их хүсэн тэмүүлдэг аз жаргал гэгчийг ямарваа шинэ зүйлээс олж авдаггүй гэдэг нь анхаарал татам аж. Орчин үеийн зарим хүн аз жаргалын тухайд хийсвэр зорилго тавьж, тэр нь амархан бүтэхгүй бол сэтгэлээр унаж, эсвэл өчүүхэн төдий золгүйтэлд гутрах нь бий. Тиймэрхүү зорилго нь биелсэн ч аз жаргалтай болох нь байтугай харин ч хоосон санагдах нь хавьгүй олон.

Яавал аз жаргалтай байх вэ гэж хэт бүү санаа зов. Өдөр тутмын амьдралаасаа мэдэрч болох аз жаргалд л анхаарцгаая. Өнөөдөр гоц гойд юмгүй ч, өнөөдөр өчигдрөөс ялгагдах юмгүй байсан ч нарны дулаан илч, чихэн дээр тань тогших бороон чимээ, хацар нүүр илбэх аясын салхи, биеийг тань дулаацуулах аяга цайнд ч аз жаргал дүүрэн байдаг юм шүү. Тэр ч бүү хэл Бурханы аврал цаг үргэлж бидэнтэй хамт байхад бид аз жаргалгүй байх учиргүй. Бидэн шиг Бурханы авралын ивээлийг хүртсэн хүн ингэхэд өөр хэн сэн билээ?

“Израиль аа! Чи ерөөлтэй еэ! ЭЗЭНий авралыг хүртсэн чам шиг ард түмэн хэн юм бэ? …” Дэд.Хуу 33:29