Яаж залбирах вэ?

46,791 үзэлт

Залбирал бол Бурхантай хийх сүнслэг яриа юм. Тиймээс Бурхан байдагт баттай итгэн, үүнийг сонсогч нь Бурхан учир залбирал өргөх хүн “өгнө” гэдэгт итгээд сэтгэл гарган чин үнэнээр залбирах хэрэгтэй.

Яаж залбирах ёстойг тодорхой судалцгаая.

Нэгдүгээрт, эхлээд Бурханы хаанчлал болон зөвт байдлын төлөө залбирах хэрэгтэй.

Зөвхөн өөрийн хүсэл шуналын төлөө болон Бурханы таалалд нийцэхгүй залбирал нь балчир хүүхэд буу, хутга өгөөч гэсэнтэй адил. Тийм болохоор залбирахдаа Бурханы таалалд нийцэхүйц зохистой залбирах хэрэгтэй.

Гагцхүү эхлээд Бурханы хаанчлал ба зөвт байдлыг хайгтун. Мат 6:33

Хоёрдугаарт, өгнө гэдэгт итгээд залбирах хэрэгтэй.

Итгэлгүйгээр өргөх залбирал амьдрах чадваргүй юм. Залбирал нь Бурхантай ярилцах сүнслэг яриа болохоор Бурханы оршихуйд бат итгэж залбирах хэрэгтэй. Бурхан үнэхээр байгаа гэж итгээд өргөсөн залбирал, эргэлзэж өргөсөн залбирал нь ялгаатай. Яг л хонх дарахын адил юм. Эвдэрсэн ба эвдрээгүй хонхыг дарахтай адил. Эвдэрсэн хонхыг хичнээн даравч хариу байдаггүй шиг эргэлзсэн залбирал нь хариугаа авч чадахгүй.

Харин тэр ямар ч эргэлзээгүйгээр итгэлээрээ гуйг. Учир нь эргэлзэгч нэгэн бол салхиар туугдан давалгаалах тэнгисийн долгио мэт ажээ. Тийм хүн Эзэнээс юм авна гэж бүү санаг. Хоёр санаатан нь бүх үйлдээ тогтворгүй байдаг юм. Иак 1:6-8

Гуравдугаарт, чин сэтгэлээ зориулан залбирах хэрэгтэй.

Залбирал нь үнэхээр чухал, үүнийг сонсогч нь ариун Бурхан учир залбирал өргөх хүн сэтгэл гарган чин үнэнээр залбирах хэрэгтэй.

… Тэр зовж, шаналж байсан тул маш шаргуу залбирч байлаа. Түүний хөлс нь цусны дусал мэт газарт дусалж байв. Лук 22:39-44

Амьдрал өөрөө байнгын залбирал байх хэрэгтэй бөгөөд ямар ч ажил хийсэн залбирлаар эхэлж, залбирлаар өрнүүлж, залбирлаар дуусгах хэрэгтэй. Бурханд итгэгч хүнийхээ хувьд Бурхан болон бидний хоорондох сүнслэг яриа болох залбирлыг өргөхдөө хариу өгнө гэдэгт нь итгээд сэтгэл гарган чин үнэнээр гуйх хэрэгтэй.

Тунгаах зүйлс
Бурхан болон бидний хоорондох сүнслэг яриа нь юу вэ?
Залбирлыг хэрхэн өргөх ёстойг тодорхой гурван зүйлээр хариулаарай.