Миний бага насанд манайх нэлээн тарчигхан амьдардаг байлаа. Зургаан ам бүлээрээ нэг өрөөнд унтаж, эргэх ч зайгүй байдаг байв. Аав ээж минь дөрвөн хүүхдээ өсгөх гэж бусдын тариалангийн талбайг түрээсэлж тариа тарьдаг байлаа.
Нэг удаа бие өвдөж, ээждээ сургуульд явмааргүй байна гэж хэллээ. Тэгтэл ээж гэрт ганцаараа байхад хэн ч чамайг анхаарч асрахгүй юм чинь хичээлээ битгий тасал гээд хүчээр хичээлд явууллаа. Хоёр цагийн турш алхсаар сургууль дээр иртэл бие бүр их өвдөж, тэрэндээ болоод би бөхийн ширээ тэгнэв. Миний байдлыг хараад багш намайг гэртээ харь гэлээ. Дахиад хоёр цаг алхана гэхээс зүрхшээн, сургуулийн амрах байранд жаахан амарсан нь дээр байх гэж би багшид хэллээ. Тэгтэл байдал бүр дордож, сургууль тарчихаад байхад ч хүртэл би босож чадахгүй боллоо.
Тэр үеэр ээж маань гэнэт хамаг хөлс нь цутгачихсан хүн сургууль дээр хүрээд ирлээ. Ангийн багш газрын эзэгтэй рүү залгаж, миний байдлыг ээжид хэлсэн болж таарав. Ээжийнхээ хөлс даасан нойтон нуруун дээр үүрүүлэн байж гэртээ очиж, гурван хоног хэвтэж билээ. Өвчтэй хүүхдээ хичээлдээ яв гэж хүчилсэндээ ээж маань гэмшин харууссан байх л даа, надаас юу идмээр байгааг минь асуулаа. Миний хувьд хүүхдийн каш ч залгих хэцүү байсан хэрнээ би ээждээ гүзээлзгэнэ идмээр байгаагаа хэлэв.
Тухайн үед гүзээлзгэнэ маш үнэтэй, баячууд л авч иддэг байсан л даа. Тэгээд бүр гүзээлзгэний улирал ч биш байсан юм даг. Гүзээлзгэнэ олох нэлээн хэцүү байсан байж таараа. Гэвч ээж маань миний хүслийг сонсонгуутаа зөндөө их гүзээлзгэнэ худалдаж авсан юм. Миний хүслийг тэр дор нь биелүүлж, төрсөн эгч дүүс маань гэртээ байхгүй хойгуур ээж надад авчрав. Хорхой хүрэм гүзээлзгэнийг хараад би өвчнөө мартан, юу ч үлдээлгүй бүгдийг нь ховдоглож орхив.
Ээждээ бүр дахин идмээр байна гэж хэлэхээсээ ч сийхгүй шинжтэй байлаа.
Өнөө үед бол гүзээлзгэнэ гэдэг байдаг л зүйл л дээ. Тэгсэн ч гүзээлзгэний улирал болгонд ээж маань одоо ч сагс дүүрэн гүзээлзгэнэ надад авчирч өгдөг хэвээрээ. Өнгөрсөнд надад тохиолдсон энэ явдал ээжийн минь хувьд одоо ч уучлал эрмээр дурсамж болон үлдсэн гэж та бодож байна уу?