WATV.org is provided in English. Would you like to change to English?

Сэтгэлийн өрөө цайруул

809 Үзсэн тоо

Хэн нэгэнд буцааж төлөх үүрэгтэй зүйлийг өр гэдэг. Хурдхан шиг төлчихвөл сэтгэл онгойж, өрөө төлж байж л найрсаг нааштай харилцаагаа хэвээр байлгана шүү дээ. Сэтгэлийн өр ч мөн адил биш үү.

Үнэндээ бид гэр бүлийнхэндээ байнга сэтгэлийн өртэй амьдардаг гэж хэлэхэд хэтрүүлэг болохгүй. Ямар ч болзолгүйгээр хайрлуулж, санаатай санаандгүй гэрийнхнийхээ сэтгэлийг шархлуулж, сэтгэлийг нь зовоодог болохоор тэр шүү дээ. Тэгсэн хэр нь түүнийгээ “Нэг гэр бүл юм чинь яахав дээ” байдаг л юм гэсэн бодлоор тоох ч үгүй өнгөрөх нь элбэг.

Жилийн эцэстэй золгохдоо бүтэн жилийн турш гэр бүлдээ тавьсан сэтгэлийн өрөө тооцож үзэхэд болохгүй нь юун? Бие биедээ талархснаа илэрхийлж, шархалсан сэтгэлийг нь аргадан зөөлөлж, халуун дотноор, санаа сэтгэл амар тайвнаар энэ оноо үдээрэй!

Зөвлөмж
Гэрийнхнээ шархлуулж байсан бол уучлалт гуйх.
Гэрийнхэндээ баярласнаа хангалттай илэрхийлж байгаагүй бол талархлаа илэрхийлэх.
Гэрийнхнээ уучлал эрэх, талархлаа илэрхийлэх зэрэгт өөрт чинь хангалтгүй санагдсан ч баяртайгаар хүлээж авах.
Нэг сарын турш гэрийнхэндээ сэтгэлийн өрөө төлөх сэтгэлээр хандах.
Гэр бүлийн хүрээний шинэ жилийн цайллагаар сэтгэлийн өрөө цайруулах.
Өчүүхэн бэлгээр сэтгэлийн өрөө төлөх.