Эрдэнэт амь, эрхэм сайн мэдээ

АНУ, IL Чикаго / Жой

5,054 үзэлт

Би нэг гэр бүлтэй цуг худалдааны төвд сайн мэдээ тунхаглаж яваад саяхнаас Бурханд итгэх болсон нэгэн эмэгтэйтэй таарсан юм. Бид хоёр түүнд Библид бичигдсэн Эх Бурханы тухай мэдээ дуулгаж болох уу гэтэл тэрээр “Бололгүй яахав. Би дөнгөж сая Библи худалдаж авлаа” гээд цүнхнээсээ хатуу хавтастай Библи гаргаж ирээд бидэнд өглөө. Бид тэр Библиэр нь өнөө үеийн Аврагч болох тэнгэр Эцэг Эх Бурханы хууль тушаалын талаар дамжуулав.

Тэрээр нэлээн удаан хугацаанд Бурханы үгэнд анхаарлаа хандуулан сонсоод, үнэнийг болон мөнх амийн замыг агуулсан Бурханы жинхэнэ мессеж юу болохыг сонсоод ихэд гайхаж, бидэнд ойртон Бурханы үгэнд улам бүр чих тавив.

Хичээл зааж дуусаад, түүнээс шинэ амийн ерөөл авахыг хүсэж байна уу гэж асуухад тэрээр шуудхан л “Тийм ээ” гэж хариулан, өнөөдөр уулзсан маань хичнээн гайхалтай хэрэг вэ гэж хэллээ. Тэр эмэгтэй бидэн рүү нулимстай нүдээр харснаа маргаашнаас эхлэн туяан эмчилгээ хийлгэнэ гэдгээ хэлэв. Нойр булчирхайн хорт хавдар туссан аж. Бид эмчилгээ нь дууссаны дараа дахин холбогдохоор болоод, түүнийг тэвэрч тайвшруулаад салцгаав. Бид түүнийг эрүүл болсон хойноо дахин уулзалдаж, мөнх амийн ерөөл хүртээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байлаа.

Тэр өдөр толгойд олон зүйл бодогдов. Нэгдүгээрт түүнийг яагаад сүүлийн үед Бурханыг хайж, авралын мессежинд чих тавих болсныг мэдлээ. Өвчинтэйгөө тэмцэх явцдаа тэрээр өөрийнхөө амийг хичнээн үнэ цэнэтэй болохыг ойлгосон ажээ. Түүнчлэн Эцэг Эх бидэнд яагаад сайн мэдээ тунхаглахыг захиж, олон хүнд шинэ гэрээний сайн мэдээ тунхаглаарай гэж хүссэнийг ухаарлаа. Сайн мэдээ бол мөнх амийн амлалт агуулсан эм юм. Сайн мэдээ тунхаглаж олон сүнс аврах тунхаглагчийн үүрэг бидэнд бий.

Тэр эмэгтэйг бодохоор миний сэтгэл тэгж их харамсаж байхад нэг сүнсийг аминаасаа илүү эрхэмлэдэг Бурханы зүрх сэтгэл хичнээн их өвдөж байгаа бол оо? Тэгээд л хайртай хүүхдүүдээ хайн, үхэл, зовлон гэж үгүй тэнгэрийн хаанчлал руу дагуулж явахын төлөө тэнгэр Эх Өөрийн биеэр энэ дэлхийд ирснийг дахин нэг ухаарсан даа.

Одооноос эхлэн би Эхийн сэтгэлтэй болж, сайн мэдээний ажилд зүрх сэтгэлээ зориулах болно оо. Би Бурханы энгэрт хөтөлж, мөнх амийн ерөөл надад соёрхсон Эцэг Эхийнхээ ачийг хариулмаар байна аа.