Анхдагч үр нөлөө

7,457 үзэлт

Чухал тэмцээн дээрээ хожигдсон хэн нэг тамирчин юм уу эсвэл нэг баг тамирчин зар сурталчилгаан дээр гарвал уг сурталчилж байгаа бараа бүтээгдэхүүний тухайд хүмүүсийн итгэлцэл төдийлөн төрөхгүй шүү дээ. Маркетингийн арга болгон тайлбарладаг “анхдагч үр нөлөө (priming effect)” гэдэг ойлголт үүний учрыг тайлбарлаж байна. Энэ нь анх хүлээж авсан мэдээлэл, үүнээс төрсөн мэдрэмж болон санах ой нь хожим хүлээж авах мэдээлэлд нөлөөлж болдгийг тайлбарладаг сэтгэл судлалын үг хэллэг аж.

Хүмүүс анх эерэг хүлээж авсан зүйлээ хожим мөн л эерэг хүлээж авах хандлагатай байдаг шүү дээ. Харин анхдагч мэдрэмж нь сөрөг байсан бол дараа нь мөн л сөрөг мэдрэмжтэй байх талтай аж. Энэ шалтгааны улмаас дэлхийд алдартай нэгэн ундааны компани ноцтой хэлэлцүүлэг нэвтрүүлгийн дараа юм уу аваар ослын тухай мэдээ мэдээллийн дараа зар сурталчилгаагаа явуулахгүй байх дүрэм журам баримталдаг байна. Эс бөгөөс бүтээгдэхүүнийг нь сайнаар төсөөлөх хүчийг сулруулж болзошгүй байдаг аж.

Хүн хоорондын харилцаан дээр ч гэсэн “анхдагч үр нөлөө” хэрхэн нөлөөлдгийг бид харж болно. Хэн нэгний талаар сайн үнэлгээ сонссоныхоо дараа түүнтэй таарлаа гэхэд та түүнтэй аятайхан байдлаар харьцана шүү дээ.

Бид Бурханыг алдаршуулахын төлөө Бурханд дуудагдсан. Бурханы хүүхдийн хувьд бидний үг яриа, үйл хөдлөл бусдыг Бурханы талаар төсөөлөхөд хүргэж болох юм шүү. “Сайн мэдээний анхдагч үр нөлөө” гэдэг нь сайхан үг, сайн үйлсээрээ Бурханаа алдаршуулах явдал юм.