Одоо далавчаа дэлгэх цаг

247 Үзсэн тоо

Хүмүүс сайн мэддэгчлэн шувууд өндөглөөд, хальсаа хагалан гарах хүртэл нь хамаг оюунаа дайчилдаг. Угтаа бол шувууд газарт биеэ хүргэлгүй, өндгөө дарахын тулд биеэ газарт навтайлган наалдуулж өндөгнүүдээ нэгэн жигд дарах гээд бүх анхаарлаа төвлөрүүлдэг.

Ангаахайнууд нь өндгөө хагалж гарвал юм идүүлэх гээд ээж мөн л завгүй. Өдөрт тоймгүй их хүнс тэжээл зуугаад зөөдөг ч эцэг эх шувууны ам руу орох идэш тэжээл гэж бараг үгүй.

Үр төлийнхөө төлөө ингэж амь хайргүй зүтгэдэг байсан эцэг эх шувуу ангаахайнуудынх нь үүрээ орхин одох цаг ойртвол хүйтэн хөндий болдог байна. Тэр үед идэш тэжээлийг нь урьдын адил өгдөггүй гэнэ. Нэхсэнийх нь хэрээр өгчихвөл таргалаад нисэхэд бэрх тул тэр аж. Үр зулзаганууд нь хэдий гомдоллолоо ч эцэг эхийн тухайд хүүхдүүдээ нисгэх хамгийн сайн арга юм.

Бурханы бидэнд зориулж байгаа сэтгэл оюуныг шувууныхтай харьцуулах аргагүй. Тэнгэрийн Бурхан нүгэлтнүүдийг аврахаар нүгэлтнүүдийн амьдардаг энэ газарт хүртэл ирж, зүсэн бүрээр золиос амсаж, амь биеэ хайрлалгүй биднийг өсгөж байгаа.

Хорвоогийн амьдралыг хүчрэхгүй, хааяа Бурхан намайг хайрлахгүй байгаа ч юм шиг санагдах үе байх ч үүнийг санацгаая. Сүнсний маань авралын төлөө Бурханы хийж буй зүйлст ямар нэг алдаа мадаг байна гэж үгүй. Биднийг дутуу хайрласан удаагүй. Харин одоо бид үүрнээсээ ухасхийн гарч, сүнсний далавчаа дэвхийтэл дэлгэх цаг болсон төдий.