Тогооны нулимс

7,490 үзэлт

Эрт дээр үед солонгос ээжүүд зууханд гал түлж, тогоонд будаа агшаадаг байжээ. Байшин барих, хувцас хунар оёх, баримт сэлт бичих зэрэгт нөр хүч хөдөлмөр шаардагддаг шиг тогоонд будаа агшаах ч бас амаргүй. Өнөө үед бид цахилгаан будаа агшаагчинд, эсвэл хийн зуухан дээр будаа агшаадгаас хавьгүй хэцүү аж.

Будаагаа угааж, дэвтээж, усны хэмжээгээ зөв тааруулж, мод түлэх гээд бүх шат дамжлагад зохих ур чадвар хэрэгтэй. Будаа буцалж эхэлмэгц уур гарах тул тогооныхоо тагийг хүйтэн алчуураар арчих хэрэгтэй болно. Ийм маягаар тогооны таган дотор дэгдсэн уур ус болж доош урсан, тогоо таг хоёрын хооронд зайгүй болдог байна.

Тогооноос урсах энэ усыг “тогооны нулимс” гэж нэрлэх нь бий. Ингэж нэрлэсэн учир нь ар гэрийнхнийхээ төлөө өдөр бүр будаа агшаах болдог ээжүүдийн амьдралыг илэрхийлсэн гэлтэй. Өдий төдий хүнд хүчир ажлын хажуугаар хадмуудтайгаа хамт амьдарч, хатуу ширүүн амьдралыг нулимсаа нуун туулах ээжүүд. Солонгосчууд будаагаар амьдардаг гэдэг ч угтаа бол тэд ээжийнхээ хайр, золиосоор амьдардаг билээ.