Бурханы сүм Есүст итгэдэг үү?

1252 Үзсэн тоо

Бурханы сүм Есүст бат итгэж, Түүнийг хүндэтгэдэг сүм юм. Түүгээр ч зогсохгүй Бурханы сургаалыг амьдралд хэрэгжүүлэн, аврал авах арга замыг тунхагладаг. Есүсийн загалмайн зовлон бол хүн төрөлхтөнд үнэгүйгээр нүглийн уучлал өгөх Бурханы золиос юм.

Есүс Христийн золиос, хайр байхгүй байсан бол хүн төрөлхтөн мөнхөд өвчин шаналалдаа зовон, мөнхийн үхлээс ангижирч чадахгүй, үхэх хувь тавилантай байх байсан. Есүс байхгүй ертөнц бол цөхрөл гуниг, өвчин зовлонгийн ертөнц юм.

Хүн төрөлхтөнд авралын гэрэл, мөнхийн найдвар өгөхөөр Есүс энэ газар ирсэн билээ. Бурханы сүм Есүст итгэж, Есүсийг хайрладаг төдийгүй хүн төрөлхтний төлөөх Есүсийн хайр, золиосыг тунхаглан мэдүүлдэг. Есүсийн нэрнээс гадна Есүсийн шинэ нэрэнд итгэдэг юм (Илч 3:12).