WATV.org is provided in English. Would you like to change to English?

Бурханы сүмийн зүгээс тэрс үзэл гэж юуг авч үздэг вэ?

81,881 үзэлт

Библийн дагуу авч үзвэл “тэрс үзэлтэн” гэдэг нь Бурханд итгэдэг гэж зүтгэдэг хэрнээ Библи болон Бурханы тушаалыг дагадаггүй, хүний тушаалаар бий болгосон онолыг дагадаг хэсэг бүлэг хүмүүсийг заадаг (2Пет 2:1-3).

Итгэл үнэмшил нь тэрс үзэл мөн үү, биш үү гэдгийг ялгах хэм хэмжүүр нь Есүс Христийн тушаалыг дагаж байна уу, үгүй юү гэдгээр тодорхойлогдоно.

Анхны сүмийн үед ч тэрс үзлээс болгоомжлох талаар анхааруулж байсан (Тим 3:10). Тэр үеэс хойш харийн шашны үзэл сүм дотор түрэн орж ирж, жинхэнэ христийн шашин мэт бат бөх гэгч нь байр сууриа эзэлжээ. Тэгэх явцад Библийн эсрэг онол баримтлал, итгэл үнэмшил зэрэг нь христийн шашны сургаал болон өөрчлөгдөж, өнөө үед ч Христийн шашны ёс заншил мэтээр тэдгээрийг сахисаар байна.

Эдгээрийг уялдуулан авч үзэхээр өнөө үед Бурханд итгэдэг гэх боловч Бурханы тушаалыг сахидаггүй сүм нь тэрс үзэл дагаж баримталдаг сүм гэдгийг Библид цохон зааж байна.

Бурханы сүм нь Бурханы тушаал сахин, Есүсийн гэрчлэлийг хадгалж байдаг жинхэнэ үнэнийг сахидаг цорын ганц сүм юм (Илч 14:12).