Бурханы сүм дэлхий дахин дахь ялгаварлан гадуурхал болон зөрчил мөргөлдөөнийг арилгах үүднээс ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?
Ялгаварлан гадуурхана гэдэг нь өөрийгөө өндөрт тавьж, бусдыг дорд үзэхээс үүдэлтэй. Хүн төрөлхтөн бие биедээ үйлчилж, нэг нэгнээ хайрлах хэрэгтэй гэж Бурхан сургадаг.
Энэ дэлхийд ялгаварлан гадуурхал гэж байхгүй хайр бол зөвхөн Эхийн хайр юм. Бурханы сүм дэлхийн хүн төрөлхтнийг нэгэн ам бүл гэж үздэг Эхийн хайраар үндэстэн ястан, арьс өнгө, гарал угсаа, хүйс, соёл иргэншлээр нь ялгаварлан гадуурхахаас ангид дэлхий дахин харилцан ойлголцож, харилцан эв эетэй байхад тусалдаг.
Дэлхийн соёлын солилцооны хүрээнд өөр өөр соёлтой гэр бүлүүдийг урих, гадаад оюутан урих, сайн үйлсийн аян явуулах, гадаад орны соёлтой танилцах баг илгээж, ялгаварлан гадуурхлыг үгүй болгох компанит ажил явуулдаг нь Бурханы сүмийнхний хүчин зүтгэлийн нэг хэсэг юм. Хүн бүхэн Эхийн сэтгэл өвөрлөвөл даян дэлхий ялгаварлан гадуурхал гэж үгүй, энх амгалан оршин тогтнох билээ.