​Чадах бүхнээ хийнэ

И Гён Жа / Солонгос, Сүвон

6,651 үзэлт

Би хоёр жилийн өмнө хорт хавдрын хагалгаанд орсон юм. Мэс заслын дараа хавдрын эмчилгээ хийлгэхээр сувилалд хэвтлээ. Нэг өдөр намайг зүлгэн дээр суугаад юм нэхэж байтал нэг сайхан сэтгэлтэй өвчтөн над руу дөхөж ирээд ярилцав. Удалгүй бид найзууд болцгоолоо. Тэрээр үнэхээр тайван дөлгөөн зантай байсан нь түүнийг дүгнэсэн анхны сэтгэгдэл маань юм.

Эмнэлгээс гарсны дараа ч хүртэл би түүнтэй холбоотой хэвээр байлаа. Ойролцоо сүм дээр концерт болно гэж сонсоод би түүнийг уг концертонд урив. Миний урилгаас татгалзах байх даа гэж эмээж байтал тэрээр харин ч дуртай нь аргагүй хүлээн авав. Тоглолт дуусаад тэрээр надад талархан “Үнэхээр гоё тоглолт байлаа. Энэ гайхалтай арга хэмжээнд намайг урьсанд баярлалаа” гэлээ. Түүний энэ нааштай хариунаас би урам орж, түүнийг дахин Хуасон Дунтан сүм дээр зохиогдсон “Бидний Эх” шүлэг зургийн үзэсгэлэнд урив. Тэрээр үзэсгэлэн үзээд сэтгэл нь их уярч, тэнгэр Эхийн тухай үнэнийг бүрэн ойлгосныхоо дараа номхон хонь мэт Бурханы хүүхэд болон шинэ амийг хүлээн авсан юм.

Өмнө нь янз бүрийн сүмд уригдаж байсан ч ямар ч сүмд явахыг хүсэж байгаагүй гэнэ. Харин хамгийн сонин нь намайг Бурханы сүмд урихад огт эвгүй санагдаагүй төдийгүй бүр дуртай байсан гэнэ лээ. Тэгээд эгч дүү надаас Бурханы хүслийг дагахын тулд юу хийх ёстойг асуулаа. Би нэг нэгээр тайлбарлангаа уйлах инээх зэрэгцүүлэн байв.

Хорт хавдрын мэс заслын дараа хавдрын эмчилгээний дэг барих явц надад их хүнд хэцүү цаг үе байсан юм. Харин тэгтэл нэг сургаал сонсож байсан чинь гадаад гэр бүлүүд маань маш ядуу зүдүү хүнд нөхцөлд ч Бурханы ерөөл авахаар бүх сэтгэл зүрхээрээ итгэлээ сахидаг гэсэн нь надад их ухаарал хайрласан юм. Эрүүл мэндийн доройтол, амьдралын санаа зовнил, зугтах аргагүй гай гамшиг гээд тэдний нөхцөл байдалтай харьцуулахад миний энэ өвчин хажууд нь харьцангуй тэвчиж болохоор санагдлаа.

Тэгээд би өөртөө тэнгэрийн хаанчлалыг чиглэн гүйхээ огт зогсоохгүй юм шүү гэсэн шийдвэр гаргалаа. Хүч тамиргүй байна гэдгээр шалтаглан залхуурч байхын оронд дасгал хийн, мөргөлөө тэмдэглэж, Бурханаас тайвшрал авч байлаа. Үүний үр дүнд миний биеийн байдал цаашид дээрдэх янзтай болов.

Өвчтэй болохоосоо өмнө нь би зөвхөн өөрийнхөө төлөө л залбирч байсан юм. Харин надаас хүнд хэцүү нөхцөл байдалд итгэлээ сахидаг ах эгч дүү нар олон байдгийг мэдсэнээсээ хойш тэднийхээ төлөө бас залбирдаг болсон. Ялангуяа сайн мэдээний төлөө өөрсдийгөө зориулсан авралын зар тараагч нарын төлөө залбирахаа ч мартсангүй. Энэ бол яг тэр эгч дүүг Сион руу хөтөлж байсан үе л дээ.

Эрүүл мэндийн болон үр жимсний ерөөл авангаа “Бурханы бүх тушаалыг дагахдаа хянуур байх аваас тэр нь бидний зөвт байдал болно” гэсэн Бурханы үгийн хүч чадлыг гүнээ мэдэрсэн билээ (Дэд.Хуу 6:25). Энэ дэлхийд буй хэн ч бэрхшээл зовлонтой тулгардаг. Харин Бурхан бидэнд тэрхүү бэрхшээлийг ялан гарах хүч чадал соёрхож байдаг юм билээ. Миний замд зовлон бэрхшээл тулгарсан ч урам зориг, итгэл найдвараа огт алдахгүй, харин Бурханы хүслийг нандигнан хайрлаж, ах эгч дүү нараа бодоод эцсээ хүртэл бат зогсох болно оо.