WATV.org is provided in English. Would you like to change to English?

Мутаред ч Бурханы хаанчлалыг байгуулсан нь

Энос Мутазу Зимбабве, Хараре

5,735 үзэлт

Дэлхийн өнцөг булан бүрд итгэхийн аргагүй хурдтайгаар Сион байгуулагдсан 2018 он. Зимбабве улсын Хараре Сионы гэр бүлүүд маань ч шинэ бүс нутагт сайн мэдээний атар эзэмшихээр бэлдлээ. Гэвч хүсэл тэмүүлэл дүүрэн боловсруулсан төлөвлөгөө маань эхнээсээ л бартаат замыг туулах хэрэгтэй боллоо. Богино хугацааны авралын зар тараая гэж сонгосон Мутаред тунхаглалынхаа хугацаанд байрлах газар олно гэдэг амаргүй ажил байлаа. Мутаред Сион байгуулахад минь туслахыг тасралтгүй залбиран гуйж, тохиромжтой газар хайсаар л байлаа.

Тэгээд Мутаред амьдардаг нэг эгч дүүтэйгээ холбоо барив. ӨАБНУ-ын Дурбан Сионд үнэнийг хүлээн аваад, төрсөн нутаг Мутаред буцаж ирээд ажил хийж байсан эгч дүүгээс бид бүтэн жилийн турш сураг тасарсан байсан л даа. Хэдэн удаа холбогдох гэж оролдсон боловч түүнээс хариу байхгүй л байлаа. Гэвч бид Бурханд залбирсныхаа дараа дахин холбоо барьтал ашгүй холбогдох нь тэр.

Тэрхэн мөчид эрт дээр үед Давид хаан Филистийг ялсан тухай үйл явдал санаанд оров. Дайнд явахынхаа өмнө Давид Бурханаас “Филистчүүдийн эсрэг би хөдлөх үү?” гэж асуутал Бурхан “Явагтун! Учир нь филистчүүдийг чиний гарт Би заавал тушаана” гэж айлддаг даа. Бурханы үгнээс хүч авсан Давид өөртэй нь Бурхан хамт байна гэсэн бат итгэлээр дайнд ялалт байгуулдаг шүү дээ. Харилцуурын цаанаас эгч дүүгийн дуу сонсогдоход бид Бурхан биднийг сүнслэг ялалтын төлөө Мутаред илгээсэн гэдэгт бат итгэж билээ.

Эгч дүүгээс тусламж хүсэж, төвөг удаж байгаадаа хүлцэл эртэл талархмаар нь эгч дүү богино хугацааны тунхаглалын турш бидэнд үйлчлэх болсондоо баяртай байна гээд биднийг уриалагхан хүлээн авав. Энэ богино хугацааны тунхаглалаар Мутаред байсан нэг сүнс үнэнийг ухааран сэрж, тэр ч байтугай сайн мэдээний итгэмжит хамтран зүтгэгчийн хувиар тусалсанд нь бид ч бас баяртай байлаа.

Эцэст нь бид Харарегаас хөдлөөд, 4 цагийн дараа Мутаред ирлээ. Заавал сайн мэдээ тунхаглах ёстой газар гэсэн бодлоос өөр Мутарегийн талаар мэдэх зүйл бидэнд бараг байгаагүй л дээ. Гэвч Бурхан бүх замыг нээж өгснийг бид мэдэж байсан болохоор энэ ч нэг их асуудал байгаагүй юм.

Долоон хүний бүрэлдэхүүнтэй богино хугацааны тунхаглалын баг Мутаред зургаан хоног байрлахаар боллоо. Нэг долоо хоног ч биш юм чинь бид нар мандангуут л зөвхөн Бурханы үг л тунхаглана. Дахин Мутаред нэг хэсэгтээ ирэх боломж гарахгүй гэсэн бодлоор хором мөч бүрийг алдалгүй хичээнгүйлэн авралын зар тараалаа. Түүний үр дүнд тэнгэрийн 11 ах эгч дүүсээ олж, 7 нь бидэнтэй цуг Амралтын өдрийн мөргөл сахив.

Богино хугацааны тунхаглалын явцад зарим нэг онцгой үйл явдал санаанд минь үлджээ. Эхэндээ ажлаасаа болоод мөргөл тэмдэглэх хэцүү байсан нэг ах дүү юутай ч цаг зав гаргаад ирсэн тэр үе. Ах дүүтэй уулзахаар төлөвлөсөн автобусны буудал дээр бид түүнийг хүлээж байгаад амласнаараа ах дүүг автобусны буудал дээр ирмэгц бие биенээ тэврэн, баярлалдан угтав. Ах дүүгээ гэртээ эргэн ирэхийг бид нэг сэтгэлээр хүсэж, эргэн ирсэн ах дүүгээ чин сэтгэлээсээ баярлан угтсандаа бид үнэндээ л нэг гэр бүлийнхэн гэдгээ бие сэтгэлээрээ мэдэрсэн дээ.

Тэр өдөр Сион дээр бүр ч сэтгэл хөдөлгөсөн зүйл тохиов. Нэг хүн баптисм хүртээд гарч иртэл гуравхан өдрийн өмнө шинэ амийн ерөөл хүртсэн шинэ гэр бүл дөхөж очоод, тэврэн “Дахин төрсөнд баяр хүргэе” гэж мэндэлсэн юм. “Ингэж нэг Эхийгээ оллоо” гээд нэг нэгнээ тэврэн баярлалдах хоёр шинэ ах дүүг хараад баярлахтай маань давхцан тэднийг орхиод явна гэхээс сэтгэл шимширч байлаа.

Эцэг маань ч бас тэгсэн шиг дөнгөж төрсөн сүнсний ах дүү эгч дүүстээ бүгд л адилхан санаа зовж байв. Тэгээд саяхан шүдний эмчээр сургуулиа төгссөн нэг ах дүү Мутаред ажлын байр хайж, гэр бүлүүдээ асарч санаа тавьж байя гэж төлөвлөгөө гаргав. Сайн мэдээний төлөө зориг гаргасан ах дүүдээ талархаж хүүхэд нэг бүрдээ анхаарч санаа тавьж байдаг тэнгэр Эцэг Эхдээ үнэхээр л их талархсан даа.

Хүсэл эрмэлзэл байх л юм бол Бурхан зам нээдэг аж. Нээх нээхдээ бүр цэлийтэл нээсэн хурдны зам шүү. Бурхан Африк тивийг бүхэлд нь бидэнд өгсөн болохоор бат итгэлтэйгээр урагш давшиж, хараахан сайн мэдээ тунхаглагдаагүй бүс нутгуудад гүйн очоод Сион байгуулах ажилд хүчээ нэмэрлэх болно.