Гадаад итгэгчдийн 75 дахь айлчлалын баг

Амийн усны ундарга Эхтэй хамт өнгөрүүлсэн хамгийн онцгой зун

БНСУ

July 10, 2019 619 Үзсэн тоо

Ой шугуй найган, ногоохон навчис дэлгэрсэн налгар зуны өдөр, цог золбоотой гадаад итгэгчдийн 75 дахь айлчлалын баг Солонгос орныг зорин ирлээ. 7 сарын 10-ны өдрөөс эхэлсэн энэ удаагийн айлчлалын багт нийт 41 орны 175 сүмийн 250 гаруй итгэгчдээс бүрдэв. Тэдний ихэнх нь ариун гэгээхэн хүсэл мөрөөдөл өвөрлөсөн, гэрэлт ирээдүйгээ төлөвлөх хориод насны оюутан залуус байлаа. Монгол, Хонконг зэрэг хөрш зэргэлдээ орших Зүүн Азийн бүс нутгаас эхлэн холын холд, бөмбөрцгийн нөгөө талд орших Аргентин, Хойд Европын Финлянд, Африкийн өмнөд хэсгийн тивд орших Ботсвана гээд хэл соёл, арьс өнгө өөр өөр улс орны итгэгчид Библийн зөгнөл ёсоор амийн усны ундарга шинэ Иерусалим Эхийн энгэрт тэврүүлнэ (Езе 47:1-9, Гал 4:26).

Эх алс холоос нисэн ирсэн итгэгчдийн гарыг нэг бүрчлэн атган, тэдэнтэй уулзаж байгаадаа баярлан, санагалзсан сэтгэлээ илэрхийлнэ. Мөргөл ба үйл ажиллагаа болгон дээр оюутан залуусыг хожим ирээдүйд ерөөл дүүрэн авахыг хүсэн залбирч байлаа. Эрдэм боловсрол, ажил амьдрал гээд зай завгүй, хүнд хэцүү байсан ч сайн мэдээнд бие сэтгэлээ зориулдаг гадаад итгэгчдэд хандан Эх “Та нар оргилсон хүсэл тэмүүлэл, золиосоороо Эцэгийн туулсан замыг дагаж байна. Шинэ гэрээний үнэ цэнэ ба авралын ивээлийг мэдсэндээ л огтхон ч шантралгүйгээр сайн мэдээнд бие сэтгэлээ зориулсан элч Паул шиг, нүгэлтнүүдийн төлөө үхлийн зовлонг ч туулсан Бурханы хайрыг ухааран, түр зуурын зовлон бэрхшээл, нүглийн заль мэхэнд авталгүй, эцсээ хүртэл сүнсний авралд хүчээ дайчлаарай” хэмээн захихын сацуу хүч соёрхон байлаа (Кол 3:1, Иак 4:4, Ном.Үгс 2:7-11).

Ким Жү Чоль ерөнхий пастор сургаалдаа “Иошуагийн үед ч, Гидеоны үед ч Бурханы үгийн дагуу бүгд нэгэн зэрэг хашхирахад дайсны цэргүүд ялагдаж, Бурханы ард түмэн ялалт байгуулж байсан. Бүгдээрээ нэгэн зэрэг босоод, үнэний гэрлийг гэрэлтүүлж, бүх үндэстэн ард түмнийг Бурхан руу эргүүлж, “Бүх үндэстнийг дагалдуулагтун, та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа” хэмээсэн Есүсийн үгийг биелүүлцгээе” хэмээн уриалж, нэгдмэл байдлын хүчийг онцлон, 7 тэрбум хүнд тунхаглах алсын хараа суулгалаа (Иош 6:1-5, Шүү 7:1-21, Мат 28:18-20, Иса 60:1-5, Ром 8:16-18).

Эхийн онцгой хайр халамж, очсон газар бүрд нь “We love you” гэж угтах солонгос итгэгчдийн анхаарал халамжинд гадаад итгэгчид Дэлхийн оюутан залуусын манлайллын чуулга уулзалт төдийгүй Бурханы сүмийн түүхийн музей үзэх, бүс нутгийн сүмүүдээр айлчлах зэрэг янз бүрийн хөтөлбөрийн хүрээнд туршлага олж авлаа. Угчон Go&Come сургалтын цогц төвд явагдсан нэгдсэн арга хэмжээгээр дамжуулан тэд солонгос оюутан залуустай хамт сайн мэдээний алсын хараагаа өөр хоорондоо хуваалцана. АНУ-ын Нью-Йоркийн Нью Виндсороос ирсэн Паола Рендон эгч дүү “Энэ удаагийн айлчлалаар би өөрийгөө ганцаараа биш гэдгийг шинээр мэдэрлээ. Хайр болсон Эцэг Эхийн хүүхдийн хувиар бүгд байгаа байгаа газартаа оногдсон үүргээ бүрэн дүүрэн гүйцэтгэвэл 7 тэрбум хүнд тунхаглах ажил амархан дуусах болно” хэмээн өгүүлнэ. Энэтхэгийн Пуна хотоос ирсэн Роки Фернандес ах дүү “Олон орны итгэгч залуустай хамт оролцсон хөтөлбөрийн хүрээнд би тэдний сайн мэдээг гүйцээх гэсэн оргилуун сэтгэл, баттай шийдвэрийг мэдэрлээ. Бид хамтдаа бол дэлхийн бүх хүнд сайн мэдээг дорхноо тунхаглах юм байна гэсэн бат итгэл төрлөө” хэмээв.

Гадаад айлчлалын багийнхан буцахынхаа өмнөх сүүлийн мөргөл дээр солонгосоор дуулсан энэхүү шинэ дуугаар 7 тэрбум хүнд тунхаглах ажлыг дуусгах итгэл найдвар, хүсэл шийдвэрээ харуулав бололтой.

“Сионы гэрэлт одод оо Үүрийн шүүдэр мэт залуучууд аа / Босоцгооё гэрэлтүүлцгээе Эхийн алдрыг гэрэлтүүлцгээе / Елохим Бурхан Та бүх хүч чадлыг өгсөн болохоор / Одоо босоцгооё залуучууд аа хамт босоцгооё.”