
Австралид мод тарих өдөр гэж байдаг юм. Өргөн уудам газар нутагтай, мөн цэцэрлэгт хүрээлэн, ургамал ногоо ихтэй болохоор Австрали улс мод тарьж арчлах ажилд ихээхэн анхаарал тавьдаг. Сидней хотын Сионы гэр бүлүүд 2018 онд засгийн газрын мод тарих өдөрт зориулсан төслүүдэд хувь нэмрээ оруулахаар шийдсэн юм.
Сайн дурын ажил явуулах өдөр цэцэрлэгт хүрээлэнд очтол цэцэрлэгт хүрээлэнг хариуцдаг хүмүүс тэр өдөр суулгах ёстой модны суулгац болон мод суулгахад хэрэгтэй багажнуудыг хүртэл бэлдчихээд биднийг хүлээж байлаа. Мод суулгах нүхийг хүртэл ухчихсан байсан болохоор мод суулгах амархан харагдаж байлаа. Гэвч удаа ч үгүй мод суулгана гэдэг хялбар ажил биш гэдгийг бид ойлгов. Учир нь бид модыг яаж суулгаснаас хамаарч мод ургаж ч болно, үхэж ч болно гэнэ.
Мод суулгах арга нэлээн ярвигтай аж. Нүхний гүн хангалттай эсэхийг шалгаж, үндсийг нь хучих хөрс шороо, бороо салхи тэсвэрлэхүйц бат бөх дагтаршсан эсэхийг хүртэл шалгах ёстой байв. Модоо тарьчихаад дараа нь модны суулгацын үндэс батжиж, хатахааргүй болтол нь хангалттай услах шаардлагатай ажээ.
Бурханы үг тунхаглах ажил ч үүнтэй адил биш үү гэж бодогдлоо. Зүгээр л нэг Библийн мэдлэг дамжуулах биш, сүнс амьдруулах нь л жинхэнэ зорилго юм. Миний суулгасан үгэн үр сонссон хүнийхээ сэтгэлд гүн гүнзгий үндэслэж, бат бөх мод болон урган ургатал би бүх зүрх сэтгэлээ дайчлах болно оо.