Сорилт хатуу ч эм

7,718 үзэлт

Амтлаг сайхан улаан лооль ургуулахын тулд жимс нь дөнгөж цухуйгаад ирэхийн алдад зүүгээр аяархан хатгаж шархлуулах арга байдаг. Хатгуулсан улаан лооль шархаа эдгээхийн төлөө байдаг хүчээрээ үндэснээсээ шим тэжээл авах гэсээр хортон шавьжны хор хөнөөлд ч тэсвэртэй болж, шүүслэг шимтэй лооль болон ургадаг гэнэ.

Хүнд ч бас тодорхой хэмжээний саад сорилт учирч байх нь тийм ч муу зүйл биш. Амьдралыг бүхэлд нь аваад үзэхэд сорилтын ашигтай тал харин ч бүр их байдаг. Учир нь саад сорилтыг ялахын төлөө бүх хүчээ дайчлах зуураа сэтгэлийн хат сууж, зовлонг ялсныхаа эцэст амсдаг тэрхүү баяр хөөрөөс амьдралын утга учрыг олж хардаг байна. Сүүлийн үед бараг сэтгэлээр ч унаж үзээгүй шахам өсөж, бүх юм бэлэн зэлэн, амар байдалд дассан хүүхдүүдэд тохирсон шаналал зовлонг өөрөөр нь амсуулж, мэдрүүлэх хүүхэд залуучуудын эмчилгээний хөтөлбөр ихсэх хандлагатай болсон нь ийм учиртай ажгуу.

Хэдий хүнд хэцүү байлаа ч Бурхан бидэнд дааж тэсвэрлэж чадах сорилтыг л өгнө. Сорилтонд ороход минь Бурхан бүр хүндрүүлчихгүйгээр арга хэмжээ авдаг. Ингэснээр ертөнцийн саад сорилтыг ялан гарч, сүнсний авралд хүрээсэй хэмээн хүүхдүүддээ сэтгэл зовнино. Энэ бол тэнгэр Эцэг Эхийн минь сэтгэл билээ.

“Та нарт учирсан сорилт нь хүнд тохиолддог л зүйл. Бурхан итгэмжтэй, Тэр та нарыг хэр чинь хэтэртэл соригдохыг зөвшөөрдөггүй, харин дааж гарахын тань тулд сорилттой хамт мөн гарцыг ч буй болгоно.” 1Кор 10:13