Давидын Хүүд Хосанна!

Матай 21:1-11

17,003 үзэлт

Есүс шавь нартайгаа хамт Иерусалимд ойртон ирэв.

Эш үзүүлэгчээр хэлүүлснийг биелүүлэхээр Есүс айлдсанчлан шавь нар илжгийг Түүн рүү авчрахад тэд дээр нь дээлүүдээ тохоцгоолоо. Есүс илжгийг унав.

Үй олон хүн дээлээ зам дээр дэвсэж, зарим нь модноос мөчир огтлон зам дээр дэлгэж байлаа. Есүсийн өмнө хойно явж буй хурсан олон “Давидын Хүүд Хосанна! Эзэний нэрээр Ирэгч нь ерөөлтэй еэ!” гэж хашхиралдан байв.

Есүсийг Иерусалимд ороход хотынхон бүгд үймэлдэв.

Ард олон Есүс рүү “Хосанна!” хэмээн хашхиралдсан. Хосанна гэдэг нь “Би залбиран гуйя, одоо намайг авраач” гэсэн утгатай, Бурханыг магтан дуулсан үг хэллэг юм. Тэд Есүсийг уриалагхан хүлээн авсны учир нь Есүс Лазарыг булшнаас дуудаж, үхэгсдээс амилуулсныг сонссонд байв (Иох 12:17-18).

Үхсэн Лазарыг амилуулсан Есүс 2000 жилийн дараа тэрнээс ч илүү гайхамшигтай зүйл хийсэн юм. Тэрээр мөнх амьдрах нууц арга буюу шинэ гэрээний Алгасал баярыг сэргээжээ. Библийн зөгнөл дагуу ирсэн Аврагчийн тухай мэдээг бид сонслоо. Тэгвэл одоо бидний хашхирах ээлж.

“Давидын Хүүд Хосанна! Эзэний нэрээр Ирэгч нь ерөөлтэй еэ!”