WATV.org is provided in English. Would you like to change to English?

Христмас Есүсийн мэндэлсэн өдөр биш гэж үү?

33,033 үзэлт
12 сар болонгуут энд тэндгүй чимэглэсэн модод, бэлэг дурсгалын зүйл өрөөстэй лангуу нүдэнд тусна. Христмас арай болоогүй байхад хүмүүс хэдийн догдлоод эхэлчихсэн бололтой.
Сониучхан ах дүү та Христмас Есүсийн мэндэлсэн өдөр биш гэдгийг мэднэ биз дээ?
Тийм ээ, телевизээр хааяа нэг гарч байдаг л даа. Хүмүүс Христмасыг шашинлаг утгаар авч үздэггүй, харин дэлхий нийтээрээ наадан цэнгэдэг баяр наадам гэж боддог юм шиг ээ.
Ах дүү таны хэлдэг зөв шүү. Гэхдээ 12 сарын 25 бол нарны бурхны мэндэлсэн өдөр байгаа юм. Нарны бурхны мэндэлсэн өдрийг тэмдэглэнэ гэдэг нь харийн бурханд үйлчилж байгаа хэрэг.
Би бас энэ талаар анх сонсоод ёстой их гайхсан. Яаж байгаад Есүсийн мэндэлсэн өдрийг нарны бурхны мэндэлсэн өдөр тэмдэглэдэг болчихдог байна аа?
Христийн шашин Иудейн нутаг дэвсгэрээс хальж, өөр улс оронд тунхаглагдах явцад Ромд ч сүм байгуулагдсан юм. Эхэндээ хавчлага саад ихтэй байсан ч алсдаа төрийнх нь шашин болж л дээ. Харин явцын дунд нэг асуудал үүсэж. Ромын христчүүд Библид байгаа сургаалыг огтхон ч дагахгүй, харийн үзэл санаа, бэлгэ тэмдгийг хүлээн авсны нэг нь Христмас байгаа юм. 12 сарын 25-нд өдөр хамгийн богино болдог юм байна. Тиймд ромчууд өөрсдийн ихэд бишрэн хүндэтгэдэг нарны бурхныг энэ өдөр мэндэлсэн, аажим аажимдаа хүчирхэгжиж байгаа гэдэгт итгэсэн хэрэг л дээ. Түүнчлэн 12 сарын 25-ны ойролцоох өдрүүдэд Ромын нутаг даяар асар өргөн цар хүрээтэй баяр наадам хийх болжээ. Яваандаа христчүүд ч үүнд оролцох болж, хожим Есүсийн мэндэлсэн өдөр болгоод өөрчилчихсөн байгаа юм.
Тэгэхээр Ромын нарны шашны зарчим христийн шашинд нэвтэрчээ дээ?
Тийм ээ. Зарим хүн Есүсийн мэндэлсэн өдрийг тодорхой мэдэхгүй болохоороо Христмас тэмдэглэчихээд Есүсийн мэндэлсэн өдрийг тэмдэглэж байна гэдэг. Харин логик талаас нь авч үзвэл Есүсийн мэндэлсэн өдрийг 4-р сард Шагжамунигийн мэндэлсэн өдөр тэмдэглэсэн ч болно гэж үзэж байгаатай адил хэрэг. Нэг үгээр хэлбэл энэ бол шалтаг төдий зүйл.
Христмаст ямар нэг өөр соёлын нөлөө шингэсэн байдаг юм болов уу?
Христмасын үеэр үйлддэг баяр наадмын хэв маяг нь Ромын ёс заншил юм. 12-р сард Сатурналиа, Сигиллалиа, Брумалиа гэсэн нэртэй 3 том баяр болдог байжээ. Сатурналиа нь 17-24-ний өдөр хүртэл баян ядуу, дээд доод гэлтгүй бүгд хамтдаа зугаацан цэнгэдэг баяр наадам юм. Сигиллалиа нь хүүхдэд хүүхэлдэй өгч баярлуулдаг өдөр. Харин Брумалиаг өвлийн туйлын өдөр гэгдэх 12 сарын 25-ны өдөр нар урган гарахад баяр хүргэн тэмдэглэдэг байв.
Бурханд итгэдэг итгэгч хүн байж өөр шашны зан үйлээс үүдэлтэй Есүсийн мэндэлсэн өдрийг тэмдэглэж байгаа нь ойлгомжгүй хэрэг юм аа.
Гэхдээ тэд үүнийгээ Бурханд хүндэтгэл илэрхийлж байгаа болохоор зүгээр ээ гэцгээдэг юм. Харин Бурханы хувьд иймэрхүү үйлдлийг жигшдэг хэмээсэн.

“Тэр надад —Гэсэн ч чи тэдний үйлдэж буй илүү их жигшүүрийг дахин харах болно гэлээ. Дараа нь Тэр намайг ЭЗЭНий өргөөний хойшоо харсан хаалганы үүдэнд авчирлаа. Харагтун, эмэгтэйчүүд Таммузын төлөө уйлан тэнд сууцгааж байв. Тэр надад —Хүний хүү чи, харсан уу? Гэсэн ч чи эдгээрээс ч илүү их жигшүүрийг дахин харах болно гэв. Дараа нь тэр намайг ЭЗЭНий өргөөний дотоод хүрээнд авчрав. Харагтун, үүдний танхим ба тахилын ширээний хооронд нуруугаа ЭЗЭНий сүмд, нүүрээ зүүн зүгт харуулсан хорин тав орчим хүн ЭЗЭНий сүмийн үүдэнд байлаа. Тэд зүүн зүг тийш наранд мөргөж байв.” Езекиел 8:13-16

Бурханы өргөөн дотор нарны бурханд үйлчлэх явдал өнөөгийн сүмүүдэд газар авчихаад байгаа. Мэдэхгүйдээ тэгсэн бол бид зааж өгч болно л доо. Харин ямар өдөр гэдгийг нь мэдсэн хэрнээ Христмас тэмдэглээд л байх юм бол хэзээ ч Бурханаас ерөөл авч чадахгүй.

Бурханыг харахад жигшмээр зүйл хийх шахжээ дээ, би. Одооноос Библийн хичээл шимтэн үзээд Бурханы дургүй зүйлийг хийхгүй ээ.
Тийм ээ. Зөвхөн Бурханы тогтоосон хууль зарлигийг л дуулгавартай сахиад, хамтдаа ерөөл авбал хичнээн сайхан.