Нүгэлтнүүдийг дуудахаар ирсэн юм

Матай 9:9-13

10,000 үзэлт

Капернаумд саа өвчтэй хүмүүсийг эдгээчихээд буцаж явсан Есүс татварын газрын хажуугаар өнгөрөхдөө тэнд сууж байсан татвар хураагч Матайг хараад түүнд:

“Намайг дага” гэв.

Матай Есүсийн хэлснийг сонсоод ямар ч эргэлзээгүйгээр Түүнийг дагав. Тэрээр Есүст зориулан гэртээ найр хийхэд тэнд татвар хураагчид, нүгэлтнүүд ирээд хамт хооллолоо. Үүнийг харсан фарисайчууд Есүсийн шавь нарт хандан:

“Яахаараа танай багш татвар хураагчид болон нүгэлтнүүдтэй хамт хооллож байдаг билээ?” гэв.

Есүс үүнийг сонсоод:

“Учир нь Би зөвт хүмүүсийг бус, харин нүгэлтнүүдийг дуудахаар ирсэн юм” гэв.

Татвар хураагчид Ромын эзэнт гүрний төлөө иудейчүүдээс татвар авдаг байв. Иймд иудейчүүд татвар хураагчдыг жигшдэг байжээ. Гэтэл Есүс хүмүүсийн дорд үздэг татвар хураагчидтай хамт нэг ширээнд хооллох нь тэр. Өөр рүү нь хуруу чичилнэ гэдгийг Есүс мэдэж байсан л даа. Гэвч Тэр ганц л шалтгаанаар тэдэнтэй хамт байсан юм. Нүгэлтнүүдийг дуудаж, гэмшүүлэх гэсэндээ тэр.

Есүс нүгэлтнүүдтэй хамт байсныхаа төлөө ямар ч гэм зэмгүй, өө сэвгүй Бурхан атлаа энэ газар доромжлол амсан, дорд үзэгдсэн юм. Нүгэлтнүүдийг аврахын төлөө тэдний нэгэн адил төрхөөр ирээд, нүгэлтнүүдийн эдлэх ёстой зовлонг өмнөөс нь амссан Нэгэн бол үргэлж бидний дэргэд байдаг тэнгэр Эцэг Эх минь билээ.