Бурханы сүмийн эмэгтэй итгэгчид мөргөлийн үеэр яагаад толгойны алчуур зүүдэг юм бол?

74,154 үзэлт
Дэлхий дахины Бурханы сүмийн зураг юм уу бичлэгийг харахад нэгэн ер бусын зүйл бий. Мөргөлийн үеэр тэд яаж нэгэн жигд харагддаг юм бол? Эмэгтэй итгэгчид нь бүгд толгойны алчуур зүүдэг байхад эрэгтэй итгэгчид нь эсрэгээрээ юу ч зүүдэггүй.
Бурхан мөргөлийн тухайд зайлшгүй сахих ёстой зарлиг тогтоосон юм. Тэдгээрийн нэг нь толгойны алчуурын талаарх зарлиг.
Толгойны алчуур зүүх нь Бурханы тушаал зарлиг уу?
Тэгэлгүй яахав.

“Эр хүн толгойгоо бүтээх ёсгүй. Учир нь эр хүн нь Бурханы дүр ба алдар мөн. …” 1Коринт 11:7

Эрэгтэй хүн залбирах юм уу мөргөл тэмдэглэх үедээ толгой дээрээ юу ч зүүхгүй байх ёстойг Библи заадаг. Хэрэв мөргөл тэмдэглэхдээ Библийн энэхүү сургаалыг дагахгүй бол харин ч бүр Бурханы яруу алдрыг халхалж буй хэрэг юм.
Нээрээ тийм байна.
Эмэгтэй хүний тухайд яахыг үзэх үү?

“Харин залбирах эсвэл эш үзүүлэхдээ толгойгоо бүтээгээгүй эм хүн бүр толгойгоо гутааж буй юм. Энэ нь тэр эм үсээ хусуулсантай адил юм. Хэрэв эм хүн толгойгоо бүтээхгүй бол үсээ бас хяргаг. Гэвч үсээ хяргах, хусуулах нь эм хүнд ичгэвтэр байвал тэр толгойгоо бүтээг.” 1Коринт 11:5-6

Энд уншсанчлан Библид мөргөлийн үеэр эмэгтэй хүн толгой дээрээ алчуур зүүх ёстой гэж зааж байна.
Гэхдээ энэ нь тайрмал үстэй эмэгтэй алчуур зүүх шаардлагагүй гэсэн утгатай биш юм уу?
Ха ха, тийм биш ээ. Харин ч Бурханы өгсөн байгалийн мөн чанараар дамжуулан эмэгтэйчүүд заавал толгойны алчуур зүүх ёстой талаар онцолсон байгаа хэрэг. Бурхан эмэгтэй хүний үсийг урт байвал үзэсгэлэнтэй гэж үздэг сэтгэлийг хүмүүст өгсөн нь эмэгтэй хүний тухайд толгойгоо бүтээх нь Бурханд үзэсгэлэнтэй харагддаг гэдгийг битүү утгаар мэдүүлсэн юм. Бид 15-р ишлэлд бичигдсэн “Учир нь үс нь түүнд өмсгөл болон өгөгджээ” гэсэн үгийг мөн ижил утгатай гэж үзэж болно.
Аан ойлголоо. Урт үстэй байвал алчуур зүүхгүй ч болно гэсэн утгаар биш, Бурхан эмэгтэй хүнийг мөргөлийн үеэр алчуур зүүх сэтгэлтэй байгаасай гэсэндээ урт үс өгсөн юм байна.
Яг тийм, сайн ойлгосон байна. Хэрвээ алчуур зүүх зүүхгүйн тухайд үсний урт богиноос хамаарах байсансан бол Бурхан үсний урт богины талаар тодорхой стандарт хэмжүүр тавих байсан. Тэр ч байтугай эхэндээ эмэгтэй хүн толгой дээрээ алчуур зүүх ёстойг онцолсон элч Паул хэдэн ишлэлийн дараа нь гэнэт л алчуур зүүхгүй байсан ч хамаагүй гэж хэлэхгүй байх байсан.

Таны хэлсэнчлэн элч Паул толгойны алчуурын талаарх Бурханы зарлигийг тодорхой мэдүүлэхийн тулд энэ талаар бичсэн. Тэрээр Бурханы сүмийн эмэгтэй итгэгчид толгойны алчуур зүүхгүй тийм ёс заншил бидэнд ч байхгүй гэж баттай гэгч нь нэмж хэлсэн.

“Эм хүн толгойгоо бүтээлгүй Бурханд залбирах нь зохистой юу? Өөрсдөө шүүцгээ. … Хэн нэг нь маргаантай байхыг боддог бол тийм ёс бидэнд ч, Бурханы чуулгануудад ч үгүй билээ.” 1Коринт 11:13-16

Одоо эмэгтэй итгэгчид толгойны алчуур зүүх ёстойг би маш сайн ойлголоо. Гэхдээ Бурхан толгойны алчуурын тухайд эрэгтэй эмэгтэй хүнд яагаад өөр өөр зарлиг тогтоож өгсөн юм бэ?
Бурханы тогтоосон дэг журам байгаа болохоор тэр.

“Христ бол эр хүн бүрийн тэргүүн, эр хүн бол эм хүний тэргүүн, Бурхан бол Христийн тэргүүн гэдгийг та нар мэдээсэй гэж би хүсэж байна.” 1Коринт 11:3

Бурхан хүнийг бүтээхдээ эхлээд эрэгтэй хүн буюу Адамыг тоос шороогоор бүтээж, Адамын хавиргаар эмэгтэй хүн болох Еваг бүтээсэн. Адам Ева хоёрыг адилхан тоос шороогоор бүтээлгүй, эрэгтэй хүний биеийг ашиглан эмэгтэй хүнийг бүтээсэн нь Бурханы тогтоосон дэг журмыг харуулсан хэрэг.
Тэгвэл Бурхан эрэгтэй хүнийг эмэгтэй хүнээс илүү чухалд тооцсон юм уу?
Тийм утгатай биш ээ. Дараагийн ишлэлээс харцгаая.

“Гэвч Эзэн дотор эр хүнгүйгээр эм хүн гэж үгүй бөгөөд эм хүнгүйгээр эр хүн гэж үгүй юм. Учир нь эм хүн эр хүнээс буй болсончлон эр хүн эм хүнээр буй болсон. Харин бүгд Бурханаас болой.” 1Коринт 11:11-12

Уг дэг журмыг зөвхөн байр суурь, үүргийн дагуу тогтоосон төдий. Эрэгтэй эмэгтэй хүний аль нь ч ялгаагүй эрх тэгш Бурханы хайртай хүүхдүүд юм.
Хөөх, үүнийг мэдэж авсан чинь дэлхий дахины Бурханы сүмийн бүх итгэгч мөргөлөө нэгэн жигд тэмдэглэдгийг нь хараад сэтгэл хөдөлчихлөө. Хэдийгээр бид бие биенээсээ хол амьдардаг ч ялгаагүй нэг юм гэдгийг мэдэрлээ.
Яг зүйтэй. Бид Бурхан дотор бүгд нэг юм. Дөнгөж сая сурч авсанчлан, Библид эрэгтэй хүнийг толгой дээрээ огт юм өмс гээгүйг, эмэгтэй хүн толгойны алчуур зүүхгүйгээр мөргөл тэмдэглэж огт болохгүй гэж сургасныг заавал санаарай.