“Ирээдүйд аливаа хүнд, эсвэл ямар нэг зүйлд зайлшгүй тохиох үйл явдал буюу ирээдүйд юу болохыг хянаж захирч байдаг далдын хүч.”
Энэ бол “хувь тавилан (運命, destiny)” хэмээх үгийн толь бичгийн утга. Хялбараар хэлбэл хувь тавилан гэгч зүйл нь хүний хүчээр өөрчилж чадахгүй зүйлийг зааж байна шүү дээ.

Гутранги үзэлтэй нэгэн гуйлгачин байж гэнэ. Тэрээр өөрийгөө баян болон агуу хүмүүсээс өөр хувь тавилантай төрсөн хэмээн бодож, нэгэн мэргэнээс ийн асуужээ.
“Миний хувь тавилан яагаад тэд нарынхаас өөр байгаа юм бэ?”
Өнөөх мэргэн гуйлгачинд ийн хариулж гэнэ.
“Таны хувь тавилан тэд нарынхаас өөр биш ээ. Баян нь ч бай, агуу нь ч бай бүгд тантай адилхан хувь тавилантай төрсөн юм шүү дээ.”
Гуйлгачин мэргэний үгэнд жаахан найдвар тавин, хувь тавилангаа өөрчлөгдөхийг хүлээн амьдарчээ. Тийн хүлээсээр өөд болов гэнэ.
Гуйлгачинг нас барсны дараа шавь нар нь мэргэнээс “Гуйлгачин эцсээ хүртэл гуйлгачны амьдралаар амьдарсаар байгаад өөд боллоо. Тэгтэл та яагаад түүнийг баян болон агуу хүмүүстэй адилхан хувь тавилантай төрсөн гэж хэлсэн юм бэ?” гэж асуужээ.
Мэргэний хариулт ийм байлаа.
“Гуйлгачин байна уу, баян байна уу хамаагүй энэ хорвоогийн бүх хүний хувь тавилан адилхан шүү дээ. Бүгдийнх нь л төгсгөл адилхан үхэл биз дээ?”
Энэ дэлхийд төрсөн хэн ч бай үхэл гэх хувь тавилангаас зугтаж чадахгүй. Библид ч мөн “үхэл” гэгчийг энэ дэлхийд төрсөн бүх хүнд тогтоогдсон хувь тавилан гэж зааж мэдүүлдэг.
“Хүн ганц удаа үхэж, дараа нь шүүгдэхээр товлогдсон шиг” Евр 9:27
Тэгвэл хүн яагаад үхэл гэх хувь тавилантай болсон юм бол?
“Харагтун, бүх амь Минийх юм. … Нүглийг үйлдэгч амь үхэх болно. Езе 18:4
“Учир нь нүглийн хөлс нь үхэл,” Ром 6:23
Хүн төрөлхтөн үхэл гэгч хувь тавилантай болсон учир шалтгаан нь тэнгэрт үйлдсэн нүглийнх нь улмаас аж. Тэр нүглийн хөлс нь үхэл. Энэ үхлийг хүмүүн бид хүний хүч чадлаар огтхон ч өөрчилж чадахгүй. Харин Бурхан ийм л өрөвдөлтэй хүн төрөлхтний хувь тавиланг өөрчилсөн юм. Үхэл гэгч шийтгэлийг хүртэхээс өөр аргагүй байсан бидний хувь тавиланг Бурхан мөнх амьдарч чадах хувь тавилангаар өөрчилсөн билээ.
“Энэ бол Түүний бидэнд амласан амлалт болох мөнх амь юм.” 1Иох 2:25
Үхэх хувь заяатай төрсөн бидэнд Бурхан мөнх амь амласан юм. Тэрхүү амлалтыг хэрхэн авахыг амархан ойлгуулах гэсэндээ Бурхан бүтээсэн бүх юмсдаа хүслээ шингээсэн байна.
“—Бидний Эзэн бөгөөд Бурхан минь, алдар, хүндэтгэл, хүчийг Та авах нь зохистой. Учир нь Та бүх юмсыг бүтээсэн билээ. Таны хүслийн улмаас тэдгээр нь тогтоогдсон бөгөөд бүтээгдсэн юм гэх ажээ.” Илч 4:11
Дэлхий дээр бүтээгдсэн бүх амьд биет эхээрээ дамжуулан амь авдаг. Энэ нь сүнсний амийг ч Эхээр дамжуулан авна гэдгийг мэдүүлэх гэсэн Бурханы хүсэл юм.
“Харин дээр оршигч Иерусалим нь эрх чөлөөтэй. Тэр бол бидний эх юм. … Ах дүү нар аа, та нар Исаакийн адил амлалтын хүүхдүүд билээ. … Тиймээс ах дүү нар аа, бид зарц бүсгүйнх биш, харин эрх чөлөөт эмэгтэйн хүүхдүүд билээ.” Гал 4:26-31
Бурханы амласан мөнх амийг бид зөвхөн тэнгэр Эхээр дамжуулан авч чадах юм. Үхэх хувь тавиланг маань мөнх амьдрах хувь тавилангаар өөрчилж чадах түлхүүр зөвхөн Эх Бурханд л бий.
Сүнс болон сүйт бүсгүй —Ирээрэй гэнэ. Сонсогч нь —Ирээрэй гэж хэлэг. Цангасан нэгэн нь ирэг. Хүссэн нэгэн нь амийн усыг үнэгүй аваг. Илч 22:17