​Аврах зөн совин

10,610 үзэлт

Хонгилоор давхиж явсан ачааны машинаас гал дүрэлзэв. Жолооч нь бушуухан хөдөлж, машиндаа байсан гал унтраагчаар гал унтраах гэж ноцолдовч тэр нь төдийлөн хүчтэй биш байжээ. Яг тэр үеэр хажуугаар нь явж байсан машинаас костьюмтай гурван хүн гарч ирэн, жолоочийг холдуулж, уг хонгилд суурилуулсан галын хоолойг татаж гарган, өнөөх галыг унтрааж эхлэв. Тэдний энэхүү чармайлтаар гал гучин минутын дотор бүрэн унтарч, хонгилоор дүүрэн улалзсан гал, утаа зэргийг дуудлагаар ирсэн гал командын машины тусламжтайгаар бүрэн унтраасан байна. Шуурхай арга хэмжээ авснаар осол аваар гарахаас сэргийлсэн эдгээр хүмүүс бол нэг танилынхаа оршуулганд оролцохоор явж байсан гал сөнөөгчид байжээ. Тэд хөдөлмөр хамгаалалтын хэрэгсэлгүйгээр улаан галтай тулалдсан нь тэр аж. Гэвч нэгэн ярилцлагад тэд “Ийм нөхцөлд ямар ч гал сөнөөгч төрөлх зөнгөөрөө өөрийн эрхгүй ийм арга хэмжээ авах байсан. Бид ердөө хийх ёстойгоо л хийсэн” гэсэн байжээ.

Олон улсын онгоцонд яаралтай тусламж хэрэгтэй нэг өвчтөн байлаа. Онгоцны багийнхан зорчигчдын дундаас эмч хайж зарлалаа. Уг зарыг сонсоод хоёр хүн ирэв. Тэд судасны мэс засалчид байжээ. Дал орчим насны уг настай өвчтөний давсагных нь үйл ажиллагаа муудсаны улмаас шээс нь боогдож, давсаг нь хагарах эрсдэлтэй байсныг өнөөх эмч нар олж мэджээ. Энэ нь ихээхэн эрсдэлтэй байж гэнэ. Эмч нар тэр даруй эмчилгээ хийж эхэлсэн байна. Тэдний нэг нь хүчилтөрөгчийн багны хуванцар гуурс болон сүүний хайрцагны гуурс зэргээр түр зуурын шээс гадагшлах гуурс хийж, өвчтөний биед суулган, нөгөө эмч нь өнөөх өвчтөний шээсийг хийсэн гуурсыг амаараа сорж авчээ. Тэдний чин сэтгэлийн энэ эмчилгээний үр дүнд өвчтөний биеийн байдал гучин минутын дараа хэвийн болж, онгоц ч зорьсон газартаа аюулгүй хүрчээ. Хүмүүс ам амандаа магтаж гарахад тэд “Бид ердөө эмч хүнийхээ зөн совинг л дагасан. Эмч хүний хувьд байдаг л зүйл” гэж хэлж байсан гэнэ лээ.

Гэнэтийн тохиолдол гарч, гэнэтийн осолтой тулгарах үед таныг аврах чадвартай хүн байж таараад, тэр хүнээс тусламж авсан гэж бодвол хичнээн азтай, хичнээн талархмаар хэрэг байх билээ! Эмч, сувилагч, гал сөнөөгч, аврагчид гээд л. Хүний алтан амь аврах чадвартай хүмүүс ажил үүргээ гүйцэтгэх ажлын цаг болон ажил үүргээ гүйцэтгээгүй ажлаас гадуурх цагийг хооронд нь ялгаад байдаггүй аж. Аюулд орсон хүмүүсийг аврахын тулд тэд шууд л ханцуй шамлан ордог ажээ. Бид ийм хүмүүсийг “баатрууд” гэж нэрлэдэг шүү дээ.

Сүнсний ертөнцийн тухайд ч мөн адил. Гэм нүгэл болон гай гамшгийн улмаас сүнс нь аюултай байдалд байгаа дэлхийн бүх хүнд ойртон очиж, амийг нь аврах чадвартай хүмүүс байна гэдэг юутай их аз завшаан, юутай талархмаар хэрэг билээ. Тэнгэр элч нар, тэнгэрлэг биетүүд тэрхүү мэдээнд хичнээн их баярлаж, магтаж, “баатрууд” гэж нэрлэн, хичнээн их баярлалдан дуу алдах бол оо!

Сүнслэг аврах ангийнхны үүрэг гүйцэтгэх ажилд хөл тавьсан Сионы гэр бүлүүд маань нэг сүнс аврахын төлөө цагаа олсон ч, олоогүй ч Бурханы үг тунхаглахаар хичээн зүтгэж байгаа болохоор л дэлхийн өнцөг булан бүрд авралын сайн мэдээ болон Сионы үнэр түгэн тархаж байгаа шүү дээ. Энэ бол тэнгэр Эцэг Эхийн минь шинэ гэрээний үнэнээр бидний дотор суулгасан “хайр” өөрөөр хэлбэл сүнслэг “аврах зөн совин” хэмээх зүйлдээ итгэмжтэй байсны үр дүн билээ.