Шөнө дунд өрнөсөн авралын түүх

Үйлс 16:16–34

14,246 үзэлт
본문 읽기 6:28
현재 언어는 음성 재생을 지원하지 않습니다.

Паул, Силас хоёрыг залбирлын газар руу явах замд нь мэргэ төлгөчийн муу сүнс шүглэсэн нэгэн шивэгчин тааралддаг. Шивэгчин олон хоног Паул болон нөхдийг нь дагаж, хашхирсанд Паул Христийн нэрээр муу сүнсийг нь хөөн зайлуулдаг. Мэргэ төлгөөр мөнгө олдог байсан орлого нь тэр даруй зогсоход шивэгчний эзэд нь Паул, Силас нарыг баривчилж, буруутган, улмаар шоронд хорив.

Паул, Силас хоёр хөлөө чанга дөнгөлүүлж, гяндангийн мухарт хаягдсан хэр нь шөнө дунд ч хүртэл Бурханд залбирч, магтан дуулж байлаа. Тэгтэл яг тэр мөчид гэнэт шоронгийн суурийг доргиосон хүчтэй газар хөдлөлт болж, даруй бүх хаалганууд нээгдэн, хүн бүрийн гав дөнгө нь мултарч унав.

Хуяг нойрноосоо сэрээд, шоронгийн хаалганууд нээлттэй байхыг харангуутаа хоригдлуудыг оргожээ гэж бодоод өөрийгөө илдээр дүрж алахыг завдав.

“Өөрийгөө бүү хорло. Бид бүгд энд байна.”

Паулын ийн хашхирсанд шоронгийн хуяг бамбар авчир гээд үсрэн орж ирж, Паул, Силас хоёрын өмнө чичрэн сөхрөв.

“Ноёд оо, аврагдахын тулд би юу хийх ёстой вэ?”

“Эзэн Есүст итгэгтүн, Чи болон гэрийнхэн чинь ч аврагдана гэлээ.”

Паул Силас хоёр Бурханы үгийг шоронгийн хуягт төдийгүй гэрт нь байсан бүгдэд ярьжээ.

Хуяг болон гэрийнхэн нь шөний цагаар баптисм хүртэж, гэр бүлээрээ Бурханд итгэсэндээ тэд хөөрөн баярлаж байлаа.

Бурханы хүсэлгүйгээр юу ч болдоггүй. Ямар нэг зүйл болоход бид яагаад ийм зүйл болж байгааг тэр даруй ойлгохгүй байж магадгүй ч хожим нь энэ бүхэн Бурханы гүн гүнзгий төлөвлөгөө, зөвлөгөөний дагуу байсныг олж мэддэг. Хилс хэргээр баригдсан Паул, Силас хоёрын хоригдож байсан тэрхүү шоронд шөнө дунд авралын түүх өрнөнө гэдгийг энэ дэлхийд ер нь хэн мэдэх билээ?

Хаана ч байсан, юу ч тохиолдсон Бурханд бүрэн дүүрэн итгэж, Бурханаас эмээцгээе. Одоо бидний зовлон бэрхшээл туулж буй газар авралын түүх өрнөх сайн мэдээний талбар байж ч болох юм. Тиймээс л Бурхан бидэнд “Үргэлж баяртай бай, тасралтгүй залбир, бүх зүйлд талархлаа илэрхийл” хэмээн айлдсан билээ.