“Эзэнд энэ хэрэгтэй байна” гээрэй

Марк 11:1-7

12,137 үзэлт

Есүс Иерусалимд ойртон ирээд хоёр шавиа тосгон руу илгээв.

“Эсрэг талд чинь байгаа тосгонд оч. Тэнд очоод та нар хүн ер унаж байгаагүй уяатай дудранг олно. Тайлаад энд авчир. “Яагаад ингэж байна?” гэж хэн нэгэн та нарт хэлбэл “Эзэнд энэ хэрэгтэй байна. Даруй үүнийг чинь ийшээ явуулчихна” гээрэй гэв.”

Шавь нар явж Есүсийн хэлснээр гудамжинд уяатай дудранг олж харав. Шавь нар дудранг авчрахаар уяаг нь тайлж байтал хажууд зогсож байгсдын зарим нь:

“Та нар юунд уяаг нь тайлав?” гэж асуулаа.

“Эзэнд энэ хэрэгтэй байна.”

Шавь нарыг ийн хариулахад ижигний эзэн дуулгавартай гэгч нь дудрангаа өгч явуулжээ. Есүс шавь нарынхаа авчирсан дудранг унаж, Иерусалим руу явав.

Есүс загалмай дээр зовж шаналах цаг нь ойртсоныг мэдэж байсан тул шавь нартаа дудран авчрахыг тушаадаг. Энэ нь “Аврал өгөх Хаан Иерусалимд орж ирэхдээ дудран унана” гэсэн эш үзүүлэгч Зехариагийн зөгнөлийг биелүүлэхийн тулд ажээ (Зех 9:9). Сул дорой дудран болон “Эзэнд хэрэгтэй байна” гэж хэлэхэд нь дудрангаа уриалагхан гэгч нь өгч явуулсан илжигний эзэн хоёр хоёулаа зөгнөл биелүүлэхэд хэрэглэгдсэн юм.

“Хаанчлалын энэхүү сайн мэдээ дэлхий даяар тунхаглагдаж, бүх үндэстэнд гэрчлэл болно” (Мат 24:14) гэсэн үгийг биелүүлэхээр Бурханд дуудагдсан хүмүүс бол бид. Туйлын энгийн оршихуй бид Библийн зөгнөлийг биелүүлэх сайн мэдээний хэрэгсэл болон ашиглагдаж байгаа маань юутай агуу ерөөл билээ дээ? Дааж дийлэхийн аргагүй асар их ерөөл хүртсэн бидний хувьд хийж чадах цорын ганц зүйл маань Бурханд зохистой хэрэгсэл болохын төлөө илүү даруу, илүү дуулгавартай байх явдал юм шүү.