Хэзээ залбирах хэрэгтэй вэ?

83,057 үзэлт

Библи судалж үзэхэд ихэнх эш үзүүлэгч зовлон бэрхшээлээ залбирлаар ялж, ерөөл авч байсныг нь мэдэж болно. Мөн Аврагч болж ирсэн Есүс ч мөн залбирлаар сайн мэдээний түүхээ гүйцэлдүүлж байжээ.

Энэ мэтчилэн залбирал бол христчин хүнд байх ёстой итгэлийн амьдралын нэгээхэн хэсэг юм. Залбирал нь Бурхан болон бидний хооронд холбох үүрэгтэй учраас бид ямар хүсэл эрмэлзэлтэй байгаагаа Бурханд өчихийг хүсвэл залбирал туйлаас хэрэгтэй.

Тэгвэл бид хэзээ залбирах хэрэгтэй вэ?

1. Амьдрал өөрөө байнгын залбирал байх хэрэгтэй

Ямар ч ажил хийсэн залбирлаар эхэлж, залбирлаар өрнүүлж, залбирлаар дуусгах хэрэгтэй. Энэ нь “Тасралтгүй залбир (1Тес 5:17)” гэж айлдсаныг хэрэгжүүлэхийн төлөө юм.

2. Залбирах хэрэгтэй үе нь дараахтай адилхан.

  • Өглөө босоод залбирах хэрэгтэй.
  • Хооллох бүрдээ залбирах хэрэгтэй.
  • Зарлигийн дагуу залбирах хэрэгтэй. (Зуны улирал: үдээс өмнө 9 цаг, үдээс хойш 15 цаг, өвлийн улирал: үдээс өмнө 10 цаг, үдээс хойш 14 цаг 30 минут)
  • Өдрийн ажлаа дуусгаад, унтахаасаа өмнө тэр өдрийнхөө ажлыг цэгцлэх залбирал өргөх ёстой.
  • Тусламж хэрэгтэй үед (сорилтонд орох, хавчигдах, хэцүү бэрхшээлтэй тулгарах гэх мэт) тэр даруй залбирах ёстой.
  • Талархах зүйл гарсан үед залбирах хэрэгтэй.
  • Бурууг үйлдсэн бол гэмшиж залбирах ёстой.
  • Эдгээрээс гадна онцгой тохиолдолд ч залбирах ёстой.

3. Залбиралд тусгай нэмэлт цаг гаргах гэж хичээх хэрэгтэй.

  • Итгэл өсөхгүй зогсоход мацаг барин залбирах сайн. Бурхан мацаг барин залбирахад баярладаг гэсэн байна (Иса 58:6).
  • Жилд 1 удаа Исгээгүй талхны баяраар тогтмол мацгийн залбирал өргөдөг (ариун тооллын 1 сарын 15-ны өдөр). Энэ өдрийн мацгийн залбирал нь Есүсийн загалмай дээр амссан зовлонд хамтдаа оролцож байгаа гэсэн утгатай юм (Мар 2:20).
  • Үүнээс гадна хувь хүний итгэл болон онцгой ажлуудын төлөө үүрийн залбирал хийх эсвэл тусгай цаг тогтоон залбирах хэрэгтэй (Мар 1:35).

“Аливаа юм хэрээсээ хэтэрвэл сайн биш” гэсэн үг байдаг боловч залбирлын тухайд бол энэ үг үйлчлэхгүй юм. Библид “Байнга залбир”, “Тасралтгүй залбир” хэмээн айлдаж, залбирлын ач холбогдлыг таниулсан байдаг (Лук 18:1-17, 1Тес 5:16-25).

“Байнга”, “тасралтгүй” залбир гэсэн үгийг сэтгэлдээ хоногшуулан, зөв залбирч Бурханаас ерөөл их авах Сионы хүүхдүүд болоорой.

Тунгаах зүйлс
Хэзээ ямар үед залбирах ёстой вэ?
Тусгай залбирал гэдэгт ямар залбирал орох вэ?