Бурханы сүмд яагаад загалмай байдаггүй вэ?

30,813 үзэлт
Өнөөдөр би ажлынхаа хүнтэй нэг яриа өрнүүллээ. Гэхдээ олигтой тайлбарлаж өгч чадаагүйдээ жаахан сэтгэл дундуур байна.
Юун тухай тэр үү?
Тэр хүн сүмд явдаг юм л даа. Тэгээд би түүнд загалмайг шүтээн болохоор босгож болохгүй гэж хэлсэн юм. Тэгтэл тэр надаас загалмай сүмийн бэлгэ тэмдэг байхад яагаад шүтээн болохыг асуусан. Би түүнд дэлгэрэнгүй тайлбарлаж өгмөөр санагдсан ч юу ч санахгүй байсан. Та надад загалмай яагаад шүтээн болохыг хэлээд өгөөч.
Тэгье, тэгье. Эхлээд Арван тушаалаас унших уу?

“Өөртөө зориулан шүтээн бас дээр тэнгэр дэх, доор газар дахь, газрын доор усан дахь ямар нэг дүрсийг бүү хий. Тэдэнд чи бүү мөргө, бүү үйлчил. …” Гэтлэл 20:4-5

Бурхан шүтээнд мөргөж, үйлчилж болохгүй гэчихээд ямар нэг юмны дүрс хийх нь зүгээр гэсэн байна уу?
Үгүй. Бурхан дүрс бүү хий гэсэн.
Бурхан биднийг Өөрийг нь дуурайлган ямар нэг дүрс хийгээсэй гэж хүсдэггүй. Загалмай ч ялгаагүй. “Бүү мөргө, бүү үйлчил” гэсэн үгийг нь зөрчиж байгаа хэрэг.
Өө, би нэг юм саначихлаа. Ажлын хүн маань залбирахдаа үргэлж ширээн дээрх загалмайныхаа өмнө толгой бөхийлгөн залбирдаг юм.
Тэд хэдийгээр загалмайг бэлгэ тэмдэг гэж хэлж байгаа ч гэсэн яах ч аргагүй загалмайдаа найдаж, онцгой утга учир өгдгөө нууж чаддаггүй. Бурхан түүнийг нь мэдэж байгаа болохоор эхнээсээ л Бурхан хүмүүсийг ямар нэг юм бүү хий гэж шаардсан хэрэг л дээ. Энэ мэт үйлдлийг Бурхан олонтоо хатуу хориглосон байдаг.

“Та нар бөхийн мөргөх гэж шүтээн ба сийлмэл хөрөг бүү хий, чулуун багана ч бүү босго, нутагтаа хэлбэрт чулуу ч бүү байрлуул. Учир нь Би ЭЗЭН, та нарын Бурхан.” Леви 26:1

Энд ч мөн Бурхан биднийг бөхийн мөргөх гэж шүтээн бүү хий гэсэн байгаа биз? Тиймэрхүү үйлдлүүд нь Бурханы төлөө биш, хүмүүс өөрсдийнхөө сэтгэл ханамжийн л төлөө юм.
Сийлмэл хөрөг, чулуун багана, хэлбэрт чулуу гэж юу юм бол?
NLT гэх мэт бусад орчуулгыг харахад илүү ойлгомжтой болно. “Сийлмэл хөрөг, ариун багана, чулуун баримал бүү босго” гэсэн байдаг. Тиймээс мод, чулуу, эсвэл шүтээн шүтэх ямар ч материалаар хийсэн бүх хэлбэр дүрсийг шүтээн гэж үзэх ёстой.
Тэгвэл загалмай бас мод, металл гэх мэт материалаар хийсэн дүрс юм байна.
Түүгээр ч зогсохгүй тодорхой нэг дүрс хийж, үүндээ ямар нэг шашны утга нэмж оруулах нь христийн шашны биш, харийн шашны заншил юм.

“ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үндэстнүүдийн замналыг бүү сур. … Тэр хүмүүсийн заншил хий хоосон юм. Учир нь энэ нь ойгоос тайрсан мод, сийлбэрчин хүний багаж ба гарынх нь бүтээл юм. Мөнгө болон алтаар чимснээс цаашгүй, ганхуузай хэмээн алхаар хадаж бэхэлсэн байдаг. Өргөст хэмхний талбай дахь мануухай мэт үл ярьж, эс явах тул тэднийгээ өөрсдөө тэд өргөж зөөх болдог бус уу! Хор агаад сайны алийг нь ч хийж үл чадах тул тэднээс бүү эмээ.”” Иеремиа 10:2-5

Хүний гарын бүтээл нь хичнээн үнэмшилтэй харагдаж байлаа ч бидэнд ямар ч нөлөөгүй мануухай мэтээс цаашгүй. Гэсэн ч үй олон хүн “Загалмай намайг аюул ослоос хамгаална” гэж бодоод, сахиус аятай загалмай зүүж, машиндаа тавьдаг.
Дүрс босгох нь харийн шашны заншил гэсэн үү? Тэгвэл Есүсийн байгуулсан анхны сүмд загалмай байгаагүй гэсэн үг үү?
Тэгэлгүй яахав, байгаагүй. Загалмайн тухайд анхны сүмийнхний үзэл ойлголт эрс өөр байсан. Тухайн тэр үед хүмүүс загалмайг сүмийн бэлгэдэл болгох нь бүү хэл аймшигтай зүйл гэж үздэг байсан.

“Константин хааны үеэс эхлэн христчүүд загалмайг христийн шашны бэлгэ тэмдэг болгон албан ёсоор хэрэглэх болжээ. Анхны сүмийн итгэгчдийн хувьд загалмайг сонсохоос ч бие зарсхийм аймшигт зүйл байсан юм чинь загалмайг бэлгэшээх тийм аюул өөрсдөдөө дуудаагүй юм.” Бейкерийн шашин судлалын нэвтэрхий, 491хуу

Петр, Паул мэтийн хүмүүс загалмайд огт дургүй байсан гэсэн үг үү? Тэгэхээр бид ч бас тийм хандлагатай байх ёстой байх нь ээ.
Яг зүйтэй. Анхны сүмийнхний бие зарсхийм гэж үзэж байсан дүрсийг одоо христийн шашны бэлгэ тэмдэг гэж бэлгэшээж, бүр ариун зүйл гэж үзэх болсон байна шүү дээ. Энэ талаар бодохоор нээрээ л яалт ч үгүй эмгэнэх зүйл.
Библийн үгийг үл тоомсорлож, загалмай мэтийн шүтээн шүтдэг сүмд явдаг хүмүүс яах бол?
Шүтээн шүтэхийн үр дүнг Бурхан хэдийн анхааруулсан.

“Урчуудын сийлсэн эсвэл цутгасан шүтээнийг ЭЗЭН жигшдэг агаад үүнийг хийж, нууцаар босгогч хүн нь хараагдсан!” гэхэд бүх ард түмэн хариуд нь “Амен!” гэнэ. Дэд.Хуу 27:15

Бурханы жигшдэг зүйлийг хийгээд ерөөл авна гэж саналтгүй биз дээ? Хэрвээ тэд үнэхээр л Бурханд хайртай байсан бол Бурханы хориглосон зүйлийг хийхгүй байх байсан юм.
Бурханы сургаалыг тодорхой ойлгож авлаа. Энэ талаар би маргааш ажлынхаа хүнд хэлнэ ээ.
Миний яриа тустай байсан нь ашгүй. Сайн тайлбарлаж өгнө гэж найдаж байна.