Тэвчээр
Тэвчээртэй байх ёстойн учир
Итгэлийн амьдралд яагаад бид тэвчээртэй байх хэрэгтэй вэ? Одоо Библиэр учир шалтгааныг нь судалж үзэцгээе. 1. Аврал авахын тулд тэвчээр хэрэгтэй Ах нь дүүгээ, эцэг нь хүүгээ үхэлд тушаана. Хүүхдүүд нь эцэг эхийнхээ эсрэг босож, тэднийг үхэлд хүргэнэ. Миний нэрээс болж бүгд та нарыг үзэн ядна. Харин эцсээ хүртэл тэссэн нь аврагдах болно. Мат 10:21-22 Янз бүрийн зовлон бэрхшээлийг эцсээ хүртэл тэвчсэн нэгэн аврал авна хэмээн Библид айлдсан. Аврал авахын тулд эцсээ хүртэл тэвчих тэвчээр хэрэгтэй. Хичнээн мундаг итгэлтэй байсан ч эцсээ хүртэл тэвчиж чадалгүй итгэлийн замаас гарвал тэр итгэл ямар ашигтай гэж? Тиймээс бид алив хүнд хэцүүг тэвчээрээр ялан гараад авралын ерөөл заавал авах хэрэгтэй. Та нар өөрсдийн тэвчээрээр амиа олж авна. Лук 21:19 Энэ нь тэвчээрээр сүнсний аврал…
Тэвчээрээр ерөөгдсөн итгэлийн өвөг дээдэс
Тэвчээрээр ерөөл авсан итгэлийн өвөг дээдсийн талаар Библид тэмдэглэгдсэн байдаг. Тэдний ул мөрөөр дамжуулан өнөө үед бидэнд байх ёстой тэвчээрийн талаар судалж үзэцгээе. 1. Иовын тэвчээр Иов бол үнэнч шударгаар Бурханд үйлчилдэг, Бурханы мэлмийд зөвт сайн хүн байв. Мөн олон хүүхэдтэй, эд хөрөнгө ч элбэг дэлбэг, махан биеэр гачигдах юмгүй амьдарч байжээ. Гэтэл Иовд атаархсан Сатан түүнийг тэсвэрлэхэд үнэхээрийн хүнд хэцүү сорилтуудаар өдөөн хатгах болов. Иовыг хамаг эд хөрөнгөө алдахад хүргэж, бүх хүүхдийг нь үхүүлэв. Иов тэр бүх шалгууртай тулгарсан ч тэрээр Бурханд гомдоллож дургүйцэлгүй харин ч Бурханыг магтсан юм. Нүцгэнээр би эхийнхээ хэвлийгээс ирсэн, нүцгэнээрээ би тийшээ буцах болно. Өгсөн нь ЭЗЭН, авч одсон нь ч ЭЗЭН тул ЭЗЭНий нэр алдаршиг гэв. Энэ бүхэнд Иов нүгэл үйлдсэнгүй, халагламаар юм…