Саад хавчлага ерөөл болсон нь

Энэтхэг, Шиллонг сүм

488 Үзсэн тоо

Шатам халуун наран дор гэр бүлүүд маань тунхаглалын наадамд нэг сэтгэлээр оролцож, Хойд Энэтхэг даяар Сионы анхилуун үнэр түгээсэн юм. Би Шиллонг сүмийн ивээлтэй үүх түүхээс та бүхэнтэйгээ хуваалцмаар байна.

Хэдэн сарын өмнө Шиллонг сүмийн залуучууд багийн хоёр ах дүүг сайн мэдээ тунхаглаад явж байхад нь протестант сүмийн пастор болон гишүүд тэднийг бүчээд зогсчихсон саад хийж байжээ. Тухайн үед үүнийг нь харсан олон хүн байж. Тэдний дундаас нэг эгч болж байгаа явдлыг хараад сэтгэл нь эмзэглэж, гэртээ харих замдаа нулимсаа барьж дийлээгүй гэнэ лээ. Тэрээр яагаад тэгж бодсоноо мэдэхгүй ч яг л өөрт нь болон гэр бүлд нь тийм зүйл тохиолдож байгаа юм шиг санагдан, манай хоёр ах дүүд санаа нь зовж байж л дээ.

Тэгээд маш чухал нэг шийдвэр гаргасан нь ерөөсөө христчин хүн шиг харагдаагүй тэр хүмүүсийг тосгоноосоо хөөж явуулах байв. Хачирхалтай нь тэр эгч үнэхээр тэгж чадах эрх мэдэлтэй хүн байв. Учир нь протестант сүмийнхний ашиглаж байсан сүмийн барилга нөхрийнх нь байшин байж таарч. Эцэст нь манай хоёр ах дүүг хавчин зовоосон тэдгээр хүмүүс дахиж сүм рүүгээ орох боломжгүй болж, бүр тосгоноос явах дээрээ тулж.

Эгч дараа нь манай хоёр ах дүүг саад хавчлагын өмнө зоригтой байсан гээд гэртээ урьсан юм. Тэгээд хоёр ах дүүгийн тунхагласан үнэний мэдээг анхааралтай гэгч нь сонсоод “Тэнгэр Эцэг Эх оршдог гэсэн нь миний сэтгэлийг их огшоолоо. Тэнгэр Эцэг Эх энэ дэлхийд мөнх амийн үгээ зааж өгөхөөр ирчихсэн байгаа гэж үү?” гээд баярын нулимс унагаж байв. “Үүнийг сонссон харийнхан баярлалдаж, Эзэний үгийг алдаршуулан дээдэлж, мөнх амийг авахаар сонгогдсон бүхэн итгэцгээв” (Үйл 13:48) гэсэн ишлэлд гардаг шиг тэрээр ихэд баярлан, манай ах дүү нарт ч баярласнаа хэлсэн гэнэ лээ.

Үнэнийг даруй хүлээн авсныхаа дараа эгч хоосон байсан байшингаа шинээр засаж янзлаад, тэндхийг жинхэнэ Бурханы хууль тушаал сахидаг газар болгов. Агшин зуур боссон тэр Сионд олон сүнс цутган орж ирлээ. Энэ явдал ойр хавиар нь тархаж, өмнө нь үнэний үг сонсдоггүй байсан хүмүүс ч ихээхэн сонирхох хандлага ажиглагдаад ирэв. “Бидний мэдэхгүй ямар нэг зүйл Бурханы сүмд л байна”, “Бид ч бас нэг удаа сонсож үзэх хэрэгтэй байх” гээд тэд өөр хоорондоо уулзах л юм бол Бурханы сүмийн талаар ярьдаг болов.

Одоо тэнд балчир хүүхдийнх адил цэвэр ариун итгэлээр Бурханы хууль тушаалыг сахиж байгаа эгч дүүг оруулаад нийт 30 гаруй сүнс тэнгэрийн хаанчлалын замаар гүйж байна. Бурханы үг сонсдог хүний тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, эгч дүүгийн нөхөр ч бас өөр сүмийн барилга барих гэж байсан төлөвлөгөөгөө цуцалж, Библийн хичээл хичээнгүйлэн үзэж байгаа. Бурхан сайн мэдээний ажлаа үнэхээр яаравчлуулж байгааг би мэдэрч байна. Бурханы яаравчлуулж буй сайн мэдээний ажлын тайзан дээр намайг хэрэгслээ болгон ашигласан Елохим Бурхандаа чин сэтгэлийн талархал өргөе.