Аз жаргалтай айл мөргөл тэмдэглэх заавар
“Аз жаргалтай айл” нь Бурханд үйлчилдэг гэр бүл юм.
Бурханы хайр тэнгэрийн заадас мэт урсах тэнгэрийн эх нутаг минь.
Аз жаргалтай ертөнцийг хүсэн мөрөөддөг айл гэрт инээд хөөр хэзээд дүүрэн.
32,106 үзэлт
“Аз жаргалтай айл”, Амралтын өдөрт бэлтгэх мөргөлийн заавар
“Аз жаргалтай айлын мөргөл”-ийг гэр бүлийн гишүүд долоо хоног бүрийн баасан гарагт Амралтын өдөрт бэлтгэх зорилгоор тэмдэглэдэг юм. Тухайн долоо хоногт юу болсон талаар өөр хоорондоо ярилцаж, Бурханд талархал өргөн, гэр бүлийнхээ эв нэгдэл, амар тайвны төлөө залбирч, гэр бүлсэг хайраа бүр ч бататгадаг юм.
“Амралтын өдрүүдийг минь ариун байлга. Та нар Намайг Бурхан ЭЗЭН чинь гэдгийг мэдэхийн тулд эдгээр нь та нар ба Миний хооронд тэмдэг болно” хэмээв.” Езекиел 20:20
Цаг
- Амралтын өдрийн бэлтгэлийн өдөр (баасан гараг) орой тэмдэглэнэ. Гэхдээ гэр орныхоо нөхцөл байдалд тохируулан цагаа зохицуулж болно.
Дэс дараалал
- 1. Бэлтгэлийн магтаалын дуу
- Гэрийн мөргөлд бэлдэхээс өмнө магтаалын дуугаар Бурханд яруу алдар өргөнө. (Тухайн байдлаас хамаарч дуулахгүй ч байж болно.)
- 2. Төлөөлөх залбирал
- Гэр бүлийн гишүүд ээлж ээлжээрээ залбирвал залбирах зуршлыг амьдралдаа бий болгоход ихээхэн тустай.
- 3. Бурханы үг унших
- Бурханы үг уншин, амийн үнэнийг зүрх сэтгэлдээ сийлнэ. Амийн мэдээг үг үсэг бүрчлэн дамжуулахыг хүссэн Бурханы ариун дээд хайрыг энэ цагаар мэдрэх болно.
- 4. Бурханд талархал өргөх
- Бурханы золиос, хайрыг ухаарсны нотолгоо нь талархсанаа илэрхийлэх явдал юм. Долоо хоногийн турш хуримтлуулсан талархах зүйлсээ гэр бүлийнхэнтэйгээ хуваалцаарай. Үргэлж баяр баясгалан, аз жаргал, хайраар дүүрэн байлгах боломж олгодог талархлын гайхалтай хүчийг та мэдэрч, гэрийнхэн тань улам их аз жаргалтай болно гэдэгт итгэж байна.
- 5. Бидний хүсэх залбирал
- 6. Чимээгүй залбирал
- 7. Гэрийнхнээ хайрлах
- Хоорондоо ярилцан нэгнийхээ сэтгэл санааг хуваалцахад цаг гаргаарай.