Итгэл & Амьдрал
Христийн анхилуун үнэр гаргах хүсэлтэй итгэгчдийг итгэлийн зөв амьдралаар амьдрахад нь тусална.
Бурханы хайрыг ухаарсан минь
Эгч маань Протестант сүмд явж байх үеэр энэ явдал болсон юм. Нэг өдөр эгчийн бүх бие шарх болчихсон орж ирэв. Би бүр гайхаж юу болсныг нь асуулаа. Тэрээр сүм дээр нь болсон шашны зан үйлээс болоод ингэж хөхөрч няцарсан гэнэ. “Сүм итгэгчдээ ингэж өвтгөх нь яалаа гэж зөв байдаг юм бэ? Тийм газар Бурхан байхгүй нь лавтай!” Би тэр сүмийг нь сэжиглэн, Бурхан тэнд байхгүй гэдэг дүгнэлтэнд хүрлээ. Эгч маань ч тэгсхийгээд тэр сүмд явахаа болив. Цаг хугацаа өнгөрч, эгч маань Бурханы сүм гэдэг нэртэй өөр сүмд явах болсон байв. Тийм аймаар юм болж, хаширсан хэр нь яагаад дахиад сүмд яваад байгааг нь би огт ойлгосонгүй. Тиймдээ ч Бурханы сүмдээ урихад нь би эрс татгалзсан юм. Манай эгч итгэлийн амьдралдаа…
Ган Ён Сүг / Солонгос, Инчон
Анхны цалин
Утас чичирч, мессежээ шалгалаа. Цалин орсон байв. Амьдралын маань анхны цалин байсан тул бөөн баяр болж билээ. “Нээрээ энэ миний мөнгө гэж үү? Үүнийгээ яаж зарцуулах уу?” гээд л. Банк явах замдаа догдлоод юм юм л бодлоо. “Анхны цалин юм чинь өөртөө зарахын оронд өдий хүртэл миний төлөө золиос амссан ээждээ өгнө өө.” Бэлэн мөнгө болгож аваад ээждээ өглөө. Ээжийгээ маш их баярлана гэж бодтол ээж зүгээр л хэсэг зуур дугтуйтай мөнгө рүү харав. “Ээжийгээ уучлаарай. Хүүдээ олигтой юм хийгээгүйд үнэхээр уучлаарай.” Төсөөлж байснаас тэс өөр энэ хариуд нь би ээжийгээ гайхав. Яагаад уучлал гуйж байгааг нь ойлгосонгүй. “Хүүгээрээ бахархаж байна. Миний хүү одоо том хүнийхээ хувьд хариуцлагатай амьдрах хэрэгтэй. Ээжийгээ гэсэн сэтгэлд нь л би их баярлаж байна. Анхныхаа…
Ким Сон Ү, Солонгос Соннам
Сэтгэлийн хөдөлгөөний зуршил
АНУ-ын Нортвестерн Их сургуулийн нийгмийн сэтгэл судлалын эрдэмтэн Филип Брикмэн нэгэн туршилт явуулжээ. Энэ нь санаанд багтамгүй том завшаан тохиож гэнэт баяжин хөөрлийн процесс нь дээд цэгтээ хүрсэн хүмүүс, гэнэтийн золгүй явдлаас их бие нь саажин сэтгэлээр унасан хүмүүс зэрэг хоёр төрлийн хүний сэтгэл санааны өөрчлөлтийг ажиглах туршилт байв. Хэсэг хугацааны дараа тэдний хөөрлийн процессыг дахин шалгаж үзтэл анхныхаасаа тэс өөр үр дүн гарчээ. Хөөрлийн процесс нь нэмэгдсэн байсан хүмүүс цаг хугацаа өнгөрөх тусам аз тохиолдохоос өмнөх үеэсээ хөөрлийн түвшин нь эрс буурч, харин сэтгэлээр унасан байсан хүмүүсийн хөөрлийн түвшин нь осолд орохын өмнөх үетэй адил түвшинтэй болж хуучин хэвэндээ орсон байлаа. Хүний тархи ямар нэг цочролд орж сэтгэл санаа яаж ч өөрчлөгдсөн тодорхой хугацааны дараа эргэж хэвэндээ ордог рефлекстэй…
Зүүн Европын цэвдэг газар нэгдмэл байдлын цэцэгс дэлгэрнэ
2019 оны эхээр Эх биднийг “Та нар нэгдэх л юм бол Европын сайн мэдээ сайн болно” гэсэн үгээрээ ерөөсөн юм. Одоо тэр жил нь өнгөрлөө. Зүүн Европт Эхийн үг яг айлдсан ёсоор нь биелж байна уу гэлтэй. Өнгөрсөн хавар би Солонгост зөнчийн үүрэг хашиж байгаад Зүүн Европт байдаг Чех улс руу ирсэн юм. Европын сайн мэдээний хана тэр үед асар өндөр санагдаж билээ. Бурханы үгийг сурах гэхийн оронд өөрсдийнхөө мэдлэг, үзэл бодлоор бидэнтэй маргалдахыг хичээж байгаа хүмүүсийг хараад миний сэтгэл өвдөж, нөгөөтэйгүүр маш их талархаж, бас сүмээ авч явах гэж Чехэд удаан хугацаанд байсан солонгос гэр бүлүүдээ мөн сайн мэдээний төлөө хичээнгүйлэн зүтгэх чех гэр бүлүүдээ өрөвдөн хоолой зангирч билээ. “Тэдэндээ яаж урам хүч өгье дөө, байз. Тэнгэрийн гэр бүлээ…
Паг Сон Хён / Чех, Прага
Сайн дурын ажилд цэрэг итгэгч нар ч хамтдаа
Миний хуваарилагдсан цэргийн ангитай ойрхон байдаг Чолвон Сионд цэргийн ангийнхаа зөвшөөрлөөр Амралтын өдөр сахидаг цэрэг ах дүү нар олон байдаг л даа. Бүтэн 7 хоног уулзаагүй Сионыхонтойгоо уулзан, хамтдаа мөргөл тэмдэглэж, Сионы үнэр хуваалцахаар баярлахгүй, талархахгүй байж чаддаггүй юм. Бурхан долоо хоног бүр амийн үгээрээ бидний итгэлийг хүчирхэг болгож, бэхжүүлж, ах дүүсэг хайрыг бий болгож байлаа. Нэг өдөр бид Бурханы ивээлд яаж хариулах вэ гэж бодон, амьдардаг энэ Чолвон хотдоо яаж туслах талаар ярилцав. Тэгээд бид Чолвон хотын дундуур урсдаг Дэгюу горхины ойр орчмыг цэвэрлэхээр шийдэв. Бүтэн сайнд бидний арван найман цэрэг бас Сионы гэр бүлүүд нийлээд цэвэрлэх хөдөлгөөн өрнүүлсэн нь маш утга учиртай арга хэмжээ боллоо. Өмнө нь тэр горхины хажуугаар явахад байгалийн унаган төрхөөрөө байгаа юм шиг харагдаж…
Е Жи Хүн / Солонгос, Инчон
Ачлалт ёс гэдэг нь
Саяхан миний баруун бугуй өвдсөн юм. Нэг их тоолгүй, удахгүй зүгээр болчих биз гэж бодлоо. Тэгтэл өдөр өнгөрөх тусам өвчин нь бүр дордов. Бугуйны хамгаалалт зүүгээд, халуун жин тавьж, өвчнийг нь арай гэж тэсэж байлаа. Ахлах ангийн хоёр охин маань миний өвчнийг хараад санаа нь зовсон шинжтэй гэр орны ажилд тус дэм болж эхлэв. Хоолоо идсэний дараа тэд аяга тавгаа угаан, ээлжээр гэрээ цэвэрлэнэ. Бага сургуулийн сурагч отгон хүү маань ч хүртэл “Ээж ээ, би үсийг чинь угаагаад өгье. Өвдөж байгаа гараа та хөдөлгөж болохгүй шүү дээ” гэлээ. Бохирдож заваарсан угаалгын өрөөг цэвэрлэх тухайд тэднийг цэвэрлэнэ гэж санасан ч үгүй. Би өөртөө л “Энэ хавийг би цэвэрлэх хэрэгтэй байдаг, гэхдээ яаж цэвэрлэе дээ” гэж хэлж байсан юм. Тэгтэл ууган охин…
Жан Сүн Хян, Солонгос Сөүл
Ором
Гоо даам сонирхогчдын авахыг хамгийн их хүсдэг гоо даамны хөлгийг задь модоор хийдэг. Задь модоор хийсэн гоо даамны хөлөг өнгө үнэр сайхантай төдийгүй, уян хатан шинж чанартай болохоор гоо даамны өрөг чулууны ором тодорхой хугацааны дараа хуучин хэвэндээ ордог ажээ. Задь модон хөлгүүдээс гадаргуу дээрээ ялимгүй оромтой хөлөг нь хамгийн сайнд тооцогддог гэнэ. Гэвч зориудаар ийм оромтой хийдэггүй аж. Гоо даамны хөлөг хийх явцад мод цуурах тохиолдолд түүнийг хаялгүй, даавуугаар сайтар ороож тохиромжтой газар хадгалдаг байна. Олон жил өнгөрвөл зарим нь агшиж тэлсээр хоорондоо зай завсаргүй болж, хуучин хэвэндээ орж наалддаг байна. Тэгж гүйцэд хийгдсэн гоо даамны хөлгийг зэрэглэл өндөртэй их гарын хөлөг гэж авч үздэг аж. Хөлгийн гадаргуу нь цуурсан оромтой хэрнээ хамгийн чанартай өндөр зэрэглэлийн хөлөг гэж шалгарах…
Гээсэн гутлаа олсон минь
Эмээ маань надад байнга л илүү их өгөх гэдэг юм. Намайг бага сургуульд байхад эмээ намайг сайн сураарай гээд нэг ширээ авч өгч байсан. Дунд анги, ахлах ангид эмээ миний сурагчийн дүрэмт хувцсыг авч өгдөг байлаа. Дээд сургуулийн оюутан болж ганцаараа амьдрах үед эмээ янз бүрийн хоолны хачир явуулдаг байв. Надаас юу хэрэгтэйг минь байнга л асууна. Хэдэн жилийн өмнө Солонгос үндэстний баяр болох Чүсог баярын үеэр эмээ маань надад нэг гутал бэлгэнд өгсөн юм. Эмээ бүр нагац, үеэл хоёроос маань хүртэл надад зохих загварлаг гутал сонгож өгөхийг гуйсан байгаа юм. Амралтаа дуусаад буцах болоход намайг хориглосоор байхад эмээ намайг гаргаж өгөх гээд автобусны буудал хүртэл дагаж явав. Сэтгэлдээ эмээгийнхээ хайрыг тээгээд автобусандаа суунгуут дотор яагаад ч юм нэг л…
У Жин Хүи, Солонгос Анян
Халуун дулаан үг айл гэрийг аварна
“Үг хөлгүй ч мянган бээрийг туулдаг”, “Үг түмэн зоосны өр төлдөг” гэх мэт хэлц байдаг. Энэ нь үгийн хүчийг харуулсан ч үгийн хүч үүгээр зогсохгүй. Ганц үгнээс болж гэр бүлийн харилцаанд ан цав гарч, ганц үгнээс болж гэр бүлийн хайр улам бүр зузаардаг болохоор айл гэрийн аз жаргалыг ч үг л захирна. Өрх гэрийн гишүүдийн ярьж байгаа байдал нь тэр айлын эв эе хичнээн бат бэх, хичнээн амар тайван байдгийг харуулдаг. “Яаж хийхээрээ ийм ажил хийдэг байна аа?” “Өдөржин гэрийн мухар сахисан байж юу хийдэг байна аа?” “Чи хэнийгээ дуурайхаараа ийм зөрүүд байдаг юм бэ?” Иймэрхүү сэтгэл зүсэм үгийг тоох ч үгүй урсгаж байдаг гэр бүлийн дотор хайр оршин тогтнохгүй. Хэн ч бай гэртээ халуун дулаан, ая тухтай байхыг хүсдэг.…
Сэтгэлийн өрөө цайруул
Хэн нэгэнд буцааж төлөх үүрэгтэй зүйлийг өр гэдэг. Хурдхан шиг төлчихвөл сэтгэл онгойж, өрөө төлж байж л найрсаг нааштай харилцаагаа хэвээр байлгана шүү дээ. Сэтгэлийн өр ч мөн адил биш үү. Үнэндээ бид гэр бүлийнхэндээ байнга сэтгэлийн өртэй амьдардаг гэж хэлэхэд хэтрүүлэг болохгүй. Ямар ч болзолгүйгээр хайрлуулж, санаатай санаандгүй гэрийнхнийхээ сэтгэлийг шархлуулж, сэтгэлийг нь зовоодог болохоор тэр шүү дээ. Тэгсэн хэр нь түүнийгээ “Нэг гэр бүл юм чинь яахав дээ” байдаг л юм гэсэн бодлоор тоох ч үгүй өнгөрөх нь элбэг. Жилийн эцэстэй золгохдоо бүтэн жилийн турш гэр бүлдээ тавьсан сэтгэлийн өрөө тооцож үзэхэд болохгүй нь юун? Бие биедээ талархснаа илэрхийлж, шархалсан сэтгэлийг нь аргадан зөөлөлж, халуун дотноор, санаа сэтгэл амар тайвнаар энэ оноо үдээрэй! Зөвлөмж Гэрийнхнээ шархлуулж байсан бол…
Өөрчлөлтийн хүч
Саяхан нэг шинэ эгч дүү маань охин дүүгээ Бурхан руу хөтлөх ерөөл авсан юм. Тэрээр Бурханы үгэнд их дуртай. Цаг зав гарах л юм бол ажлаасаа тараад ядарсан байсан ч хамаагүй Библи сурах гээд Сион руу ирж, гэртээ очоод гэрийнхэндээ Бурханы үг дамжуулдаг байлаа. Тэгээд ээжийгээ хөтлөв. Харин корона вирусын улмаас хорио цээрийн дэглэм хэрэгжиж, тэрээр Сиондоо ирж Библи сурч, мөргөл сахиж чадахаа болив. Эгч дүү их харамсаж, урамгүй байлаа. Хамгийн муу нь тэрээр санхүүгийн бэрхшээлтэй тулгарч, хүндхэн үе тохиов. Тэгсэн ч тэрээр хүнд цагт нь Бурхан тусалсаар байгаад байнга талархан, итгэлээ алдсангүй. Ийм хүнд үедээ тэрээр Бурханд бүр ч итгэмжтэй байсан тул Бурхан түүнд дүүг нь сайн мэдээний үр жимс болгон өгсөн юм. Үнэндээ дүү нь эхэндээ эгчийгээ гэрийнхээ…
Лим Чиа Ки / Малайз, Куала Лумпур
Зохицол
Оркестрын тоглолтонд оролцож байгаа хөгжимчдийн хөгжим тоглох ур чадвар дор бүрнээ хичнээн гаргууд сайн байлаа гээд өөр хоорондоо зохицож нийлэхгүй л бол чихэнд чийртэй таагүй аялгуу гаргана. Найрал хөгжмийн талаар бодолцолгүй, зөвхөн өөрсдийнхөө тоглож байгаа хөгжмийн аялгууг л чухалчлаад байвал сонсголонтой эгшиг яруу аялгуу гаргаж хэрхэвч чадахгүй. “Ингэснээр биед хагарал үгүй, харин эрхтнүүд нь бие биендээ адилхан халамжтай байх юм. Нэг эрхтэн нь зовбол бүх эрхтэн хамт зовно. Нэг эрхтэн нь алдаршвал бүх эрхтэн хамт баярлах болно. Эдүгээ та нар Христийн бие бөгөөд тус тусдаа эрхтнүүд нь юм.” 1Кор 12:25-27 Христийн эрхтэн болсон бид дангаараа бол юу ч хийж чадахгүй юм. Бурханаас авсан Ариун Сүнсний бэлгүүд хичнээн их байлаа ч бусад эрхтнүүдийн тус дэмгүйгээр хийж чадах зүйл байхгүй тул юу…
Майхан баярын Ариун Сүнсээр
Хэдэн жилийн өмнө эхнэр маань ажлын шаардлагаар таньдаг болсон нэгэн хэвлэлийн компанийн захирлыг “Бидний Эх” шүлэг зургийн үзэсгэлэнд урьсан юм. Тэрээр бидэнд Бурханы сүмийг мэднэ гээд, үзэсгэлэн үзээд сэтгэл нь их хөдөлж Библи сурлаа. Тэгтэл энэ хүн Бурханыг үнэхээр хайж байсан хүн болж таарав. Тэрээр залуудаа гэрт нь орж ирсэн дээрэмчинтэй тулалдаж байгаад хүнд бэртэж, тухайн үедээ бараг үхэх шахсан байжээ. Тэр цагаас хойш Бурханыг болон үхсэний дараах амьдралыг тэрээр сонирхох болж, өөр олон сүмд явсан байв. Гэвч алинд нь ч итгэл төрөөгүй гэнэ. Тэгж байтал Бурханы сүмд үнэн байгаа юм шиг түүнд санагдаж, Библи судалсаар байсан аж. Бага багаар итгэлтэй болж байсан ч санаанд оромгүй юм болж гэрийнхэн нь түүнийг эсэргүүцжээ. Тэгээд Бурхан руу ирэх эсэхдээ эргэлзэх болж. Тэр…
И Жон Хён / Солонгос, Инчон
Хаягдал гялгар цаас түүсэн минь
2020 оны зун ихэнх тариачид аадар борооноор нэлээн хохирол амссан. Гуанжү сүмийн гэр бүлүүд хүнд хэцүү үед нь тариачдад туслахаар төлөвлөсөн юм. Хуанрюн мөрөн үеэрлэж, ойролцоох тариалангийн талбай, хүлэмжүүд усанд автсан гэж сонсоод бид яарч байлаа. Халуун цэг дээр нь очоод бид хэд хэдэн баг болж хуваагдан, талбайгаар болон хүлэмжээр тарж явав. Би ногоон байгууламжийн дотор талыг цэвэрлэхээр хуваарилагдсан юм. Ногоон хүлэмжийг дүүргэсэн байсан ус татарч, бүх үр тариа усанд урсан, зөвхөн хаягдал гялгар цаас болон төмөр саваа л хаа сайгүй тарсан байлаа. Биднийг хараад тариачин эхнэр нөхөр хоёр санаа нь амарч тайвшран, биднийг ирсэнд баярлан, самгардаад хаанаас эхлэхээ мэдэхгүй байснаа ярилаа. Би үлдсэн төмөр шонг сугалан авч, хаягдал гялгар цаасыг арилган зөөж гаргалаа. Цаг өнгөрөхийн хэрээр хүлэмжийн доторх агаарын…
И Сүн Жү / Солонгос, Гуанжү
Бурхан сайн мэдээний ажлыг удирдаж, сайн мэдээнд өөрсдийгөө зориулж буй гэр бүлүүд хамт байгаа тул
Одоо би Бразилын Сан Паулуд зөнчийн хувиар сайн мэдээний үүрэг гүйцэтгэж байгаа. Бурханы ивээлийг биеэрээ мэдэрснийхээ дараа сайн мэдээний төлөө ямар сэтгэлтэй байх ёстойгоо би сурч авсан юм. Тэгээд би энэ бичвэрээрээ дамжуулан ухаарсан зүйлээ та бүхэнтэй хуваалцахыг хүслээ. Сан Паулу Бурханы сүм Рибейран Прето салбар сүмийг удирддаг л даа. 2019 онд Рибейран Прето салбар сүм Бурханы ивээлээр шинэ ариун газартай болсон юм. Рибейран Прето хот нь Сан Паулугаас 300км зайтай байсан тул сүмийн гэр бүлүүд маань барилгын ажилд очиж туслах хэцүү байв. Иймд талархах, санаа зовох зэрэгцэн байлаа. Яаралтай тус дэм шаардлагатай байхад Сан Паулу хотод барилгын салбарт ажилладаг нэг ах дүү санаанд оромгүйгээр барилгын ажилд туслахаа хэлэв. Тэрээр өмнө нь Сионд бараг ирдэггүй байсан тул би түүнийг сүмийн…
Сол Юүн Дог / Бразил, Сан Паулу
Итгэл нь сонсохоос
“Ойрд сүмд явж байгаа юм уу?” “Та номлогч юм уу?” Сүүлийн үед танилуудын маань надад байнга хэлдэг үг энэ. Тэдний ингэж хэлэхийг сонсоод “Би зөв л яваа юм байна” гэж бодоод санаа амарч байлаа. Тэдний ингэж асууж байгаа нь миний гадаад байдал, үг яриа, үйл хөдлөл өмнөхөөсөө өөр болсон болоод тэр шүү дээ. Би 19 жилийн өмнө эхнэрээ дагаж үнэнийг хүлээн авсан юм. Эхлээд сүмийн талаар ямар ч мэдэгдэхүүнгүй байснаа сүмийнхэнтэй спортын арга хэмжээ болон янз бүрийн үйл ажиллагаанд оролцон аажмаар сүмдээ татагдаж, бүх мөргөлөө сахидаг болсон доо. Харин өдөр тутмын маань амьдрал итгэгч хүний амьдралаас хол байлаа. Хэзээ ч билээ дээ, би ажлаасаа гараад хувийн бизнес эрхэлж эхэлсэн болохоор юу нь нэн түрүүнд гэдгээ ч мэдэхгүй байнгын л завгүй…
Хан Чан Хён / Солонгос, Пусан
Талбайд нууцалсан эрдэнэс
АНУ-ын нэгэн цэцэрлэг. Байгалийн өнгө үзэмж нь төдийлөн гоц гойд биш, сэрүүцэх модны сүүдэр ч бараг олж харагдахааргүй, эзгүй хоосон гэмээр эл газар хүмүүс 10 доллараар (35000 орчим төгрөг) тасалбар авч ордог атлаа жилийн жилд 50 мянга орчим хүн эндхийг зорин ирдэг аж. Хаалгаар нь орсон зочид ганц ч дургүйцэх үг унагалгүй, орсон цагаасаа л бөхийж тонгойн газар шагайн алхана. Бүгчим халуун өдөр ч хөлсөө дуслуулан байж цэцэрлэгийн шороог ухаж гарна. Арканзас мужийн “Грэйтер ов Даймондс Стейт Парк (Crater of Diamonds State Park)”-т харж болох дүр зураг ердөө энэ. Эндээс хэн ч алмааз эрдэнэ олж болно. Анх 1906 онд нэгэн тариачин алмааз олж илрүүлснээс хойш энэ хавиас 70 мянга гаруй алмааз эрдэнэ олдоод байгаа аж. Үнэхээр л “үнэт эрдэнэсийн талбай”…
Тэнгэр Эцэг Эхтэй хамт алхах нь
Нэг ням гарагт би хамаатныхаа надад танилцуулсан, манай гэрийн ойр байдаг нэг сүм рүү очиж, Бурханы сүмийнхэнтэй уулзлаа. Тэд надад загалмайг шүтээн гэдэг талаар ёстой л зангилаа тайлах мэт ойлгомжтой зааж өглөө. Итгэл сүсэг ихтэй христчин аав ээжийгээ дагаад би багаасаа л хүзүүндээ загалмайн зүүлт зүүж, загалмайгаа бариад унтахаараа л тайван амардаг байж билээ. Загалмайг шүтээн гэсэн нь итгэлийг маань орвонгоор нь эргүүлэх мэт таагүй санагдлаа. Гэвч Библиэр баталсан болохоор тэднийг үгүйсгэх арга байсангүй. Хэд хоногийн дараа би Бурханы хүүхэд болж, гэртээ байсан бүхий л загалмайн дүрсээ хаяж, сэтгэлээсээ ч бас гаргаж орхив. Үнэнийг мэдэж авчихаад зүгээр суугаад байж чадсангүй. Гэрийнхэндээ, бас миний бодсоноос ч илүүгээр загалмайд ач холбогдол өгч Библи дээрээ, цүнхэн дээрээ, бүр гутал дээрээ ч хүртэл загалмайн…
Паг Чан Жон / Солонгос, Чэжү
Аюул ба боломж
АНУ-ын Калифорн мужийн “Йосемити” хэмээх үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 80м өндөртэй, 5м гаруй диаметртэй аварга том мод байдаг. Энэ нь “Ерөнхийлөгчийн мод” гэгддэг “Жайнт Секуиа (Giant Sequoia)” мод юм. Энэ цэцэрлэгт хүрээлэнд 3000 жилийн настай Жайент Секуиа мод ч байдаг бөгөөд түймэрт өртөж байсных нь ул мөр энд тэнд нь мэр сэр харагддаг. Энд бараг 80 гаруй удаа түймэрт өртсөн мод ч бий, 7 өдөр үргэлжилсэн уулын түймрийг тэсэж гарсан мод ч бий. Хуурайшилт ихтэй үед модод өөр хоорондоо үрэлцсэнээс болж юм уу эсвэл аянга цахилгааны улмаас уулын түймэр тогтмол гарч байсан энэ нутагт Жайнт Секуиа мод ийнхүү өнө удаан жил амьдарч чадсаны нууц нь 1м гаруй зузаан зөөлөн холтсонд нь байдаг аж. Энэ модны холтос ус чийгийг хангалттай шингээж авдаг…
Ерөөлийн давалгаа давалгаалсан сайн мэдээний далайг чиглэн
Панамын суваг гэдгээрээ алдартай Панамын Бүгд Найрамдах Улс бол миний хувьд анхны богино хугацааны тунхаглалын дурсамж ихтэй орон. Хэдийгээр цаг хугацааны тухайд богино хугацаа байсан ч би гадаад ах эгч дүү нартайгаа хамт өдөржин авралын зар тарааж, Эхийн хайрыг хуваалцсан үнэхээр аз жаргалтай мөч байсан юм. Надад жаахан эвгүй санагддаг нэг зүйл байсан нь би испани хэлдээ тааруугаас болоод, Библийн үгийг ч тодорхой тайлбарлаж чадахгүйгээс болоод нутгийн ах эгч дүү нараасаа их тусламж авч байсан явдал. Ийм учраас би анхны богино хугацааны тунхаглалаас хоёр жил өнгөрсний дараа дахиад богино хугацааны тунхаглалаар явахдаа Панам улсыг сонгосон юм. Үнэнийг зоригтой тунхаглаж, өмнө авсан хайраа хоёр дахин нэмж хуваалцахаар шийдлээ. Явахаасаа өмнө би Библи сурч, испани хэл их үзсэн. “Гадаад хэл дээр Библийн…
У Жи Ён / Солонгос, Инчон