Итгэл & Амьдрал
Христийн анхилуун үнэр гаргах хүсэлтэй итгэгчдийг итгэлийн зөв амьдралаар амьдрахад нь тусална.
Зараа шиг хайрла
Өвлийн нэгэн өдөр сүрэг зараа биеийн дулаанаа хуваалцаж, дулаацахаар бөөгнөрөв гэнэ. Тэгтэл бие биедээ ойртох тусам хурц өргөс нь нэг нэгнээ улам бүр хатгаж өвтгөнө. Өвтгөн барин хэд хэдэн оролдлого хийсний эцэст тэд дулаацах хэмжээнд ойр, гэхдээ бие биенээ өвтгөхгүйн тулд зохих хэмжээнд зай барих ёстойг олж мэджээ. Уг ёгт үлгэрээс үүдэлтэй “зарааны дилемма” хэмээх ойлголт нь гэр бүлийн амьдралд ухаалаг сургамж өгдөг. Хүмүүн бид ойртох тусам бие биенээ ямар ч утга учиргүйгээр шархлуулж гомдоох нь энүүхэнд. Гэхдээ хүндэтгэлтэй, халамж санаа тавьж хайрлавал гэр орон маань амар тайван болно. Энэ сард дулаацах хэмжээнд ойр дотно, мөн үргэлж хүндэтгэлтэй хандан зарааны хайрлах аргыг туршаад үзээрэй.. Зөвлөмж Хурц ширүүн үгийн оронд эелдэг үг хэл Үглэхийн оронд тэвчээртэйгээр ажигла Бие биенийхээ сонголтыг хүндэтгэ…
Бид аз жаргал түгээдэг
2019 оны амралтаар ийм нэгэн явдал болсон юм. Манай сүмийн сурагч багийнхан хариуцагч багштайгаа хамт сайн дурын үйлс явуулахаар төлөвлөж, сайхан дурсамж үлдээн, амралтаа утга учиртай өнгөрүүлэхээр өндөр настны асрамжийн төв дээр очив. Уг төвийн хүн бидний төлөвлөгөөг сонсоод баярлан, дуртайяа зөвшөөрөв. “Бурханы сүмийнхэн сайн дурын ажлыг хэрхэн явуулдгийг нь харж байсан. Та нар тэр сүмийн сурагчид юм бол та бүхнийг үргэлж л баяртайгаар угтана” гэв. Тийм санаанд оромгүй эелдэг занд нь талархан, бид өндөр настнуудад баяр хөөр, урам зориг өгөхөөр шийдэн хөтөлбөр бэлтгэлээ. Сайн дурын ажил явуулсан өдөр өндөр настнууд биднийг гадаах сайхан цаг агаар шиг малилзтал инээмсэглэн сайхан зантай угтав. Тарж бутарсан айл гэрийнхэн амралтаараа хөдөөгийн гэртээ халуун ам бүлээрээ цуглаж байгаа аятай л уг төвд инээд хөөр…
Паг Чэ Үн / Солонгос, Инчон
Дүүгийн маань чанасан өндөг
Манай дүү жаахан байхдаа өндөг чанаж сурахыг хүсдэг байсан юм. Тиймээс ээж биднийг цуглуулаад, “Дүүгийнхээ чанасан өндгийг яаж ч муу байсан хамаагүй идээрэй” гэлээ. Эхний удаад өндөгнүүдээ жаахан дутуу чанасан байв. Бидний хэн нь ч тэр өндгийг нь идэх дургүй байхад дүү ирснээ “Гоё байна уу?” гэж асуув. “Тийм байна, ёстой гоё байна” гэж ээж хэлэв. Дүүг магтсаныхаа дараа ээж бидэн рүү “Өндөгнүүдийг нь идээрэй” гэсэн харцаар харав. Тиймээс бид идэхээс өөр аргагүй байлаа. Дүү өндөг чанахыг дахин туршиж үзэхэд ээж маань дүүд чанаж болсон өндгийг яаж ялгадгийг эелдгээр тайлбарлав. Ээжийн энэ шинэ мэдээлэлд дүү маань өөртөө итгэлтэй болж, өндгөө хэт чаначихжээ. Тэрээр хийсэн хоолондоо сэтгэл нь хангалуун байгаа бололтой, гялс амссанаа биднийг идэг гээд ширээн дээр үлдээв. Бид хэд…
Бианка Папапиетро, АНУ GA Атланта
Насны ангилал
Өнгөрсөн жил Нэгдсэн Үндэстний Байгууллагаас (UN) хүн амын дундаж наслалт болон хүний бие бялдрын хүч тамирын өөрчлөлтийг харгалзан “насны ангилал”-ыг шинэчлэн тогтоожээ. Шинжлэх ухаан болон анагаах ухааны хөгжлийн улмаас хүн амын наслалт уртсаж байгаа аж. НҮБ-ын таван шинэ ангиллаар бол 0-17 насыг насанд хүрээгүй, 18-65 насыг залуу, 66-79 насыг хижээл, 80-99 насыг өтөл, 100-гаас дээш насыг өндөр нас гэж тооцох юм байна. Хүний амьдралыг тэгэхээр 100 жил гэж үзэж болох нь ээ. Тэрхүү ангиллыг бодит байдалд нийцэхгүй гэж үзэж байгаа хүмүүс ч бий. Харин уг шинэчилсэн ангиллыг хүмүүсийн ихэнх нь нааштай хүлээж авах хандлагатай байгаа гэнэ. Хүний амьдралын хамгийн эрч хүчтэй, цог золбоотой оргил үе болох залуу нас, хижээл нас ийн уртсахын хэрээр хүн эрүүл саруул байх л юм бол…
Амазонд гүйцэлдсэн сайн мэдээний ажил
2020 онд Перуд Ковид-19 цар тахлын бэлэн байдал зарлаж, сайн мэдээний үйл ажиллагаа болон бидний өдөр тутмын амьдрал хязгаарлагдав. Тэгсэн ч сайн мэдээ зогссонгүй, харин ч бүр Перугийн Амазоны ширэнгэн ойд ч түгэв. Сайн мэдээ ийн хурдтай тарахад гол үүрэг гүйцэтгэсэн хүн бол Херман ах дүү. Дэлхийн уушгины үүрэг гүйцэтгэдэг Амазоны ширэнгэн ой бол Бразил, Перу, Болив зэрэг улс орныг хамарсан өргөн уудам газар. Каямаст багшилдаг нэг багш ах дүү Пьюрад байдаг охинтойгоо уулзчихаад буцах замд нь Ковид-19-н улмаас хөл хорио тогтоон тэрээр Ламбайеке мужийн Чиклайо хотод амьдардаг хамаатныхаа гэрт байх хэрэг гарав. Талархууштай нь хамаатан нь манай Сионы гэр бүл байсан бөгөөд түүнээс үнэний тухай сонсож, ихэд анхаарч сонирхон, үнэнийг хүлээн авсан аж. Тэр ах дүү үнэнийг уудаг цаас…
Перу, Чиклайо / И Сүн Юун
Алмааз эрдэнэс мэт
Эрдэнэсийн чулууны хаан гэгдэх алмааз эрдэнэ. Дэлхий дээрх хамгийн хатуулаг чанартай ашигт малтмал болох алмааз нь модны нүүрс болон харандааны түүхий эд болдог бал чулууны нэгэн адил нүүрстөрөгчийн атомаас бүрэлддэг гэдгийг бид сайн мэднэ. Адилхан атомаас тогтсон хэрнээ модны нүүрс бал чулуу хоёр нь тас хар өнгөтэй, амархан бутарч хагардаг байхад алмааз нь өнгөгүй, тунгалаг, гоёмсог тул “хувиршгүй мөнхийн хайр”-ыг бэлгэддэг. Алмааз ийнхүү эрдэнэсийн чулуу болсны нууц юу юм бол? Атомуудын хоорондоо холбогдох орон торын бүтэц ялгаатай байдагт л хамаг нууц оршдог аж. Модны нүүрс, бал чулуу хоёрыг үүсгэгч нүүрстөрөгчийн атомууд нь хоорондоо гексагональ байдлаар эмх замбараагүй холбогдсон байдаг тул үл ялиг гадны нөлөөний улмаас хагарч бутардаг гэнэ. Харин алмааз нь газрын гүний асар өндөр температурын халуун, өндөр даралтын нөлөөгөөр…
Хүн бүрийн авралын төлөөх гайхалтай төлөвлөгөө
Хүний амьдралд тохиолддог олон үйл явдал дунд жирийн нэг санаандгүй явдал ч байдаг, амьдралыг бүхэлд нь өөрчлөх үйл явдал ч байдаг. Би эхнэрээрээ дамжуулан Елохим Бурханыг хүлээн авсан болохоор эхнэртэйгээ учирсан маань амьдралд цор ганц тохиох үйл явдал гэж болно. Эхнэр маань Өмнөд Америкийн Колумбаас гаралтай. Ахлах сургуульд байхдаа аав ээжийгээ дагаад Канад руу нүүж ирсэн. Анх Виндсор хотод сууршиж байсан эхнэрийн маань гэр бүл төд удалгүй Квебекийн Монреаль руу явахаар төлөвлөжээ. Харин төлөвлөгөө нь өөрчлөгдөж Монреалийн оронд Эдмонтон хотод суурьшжээ. Тухайн үед ахлах сургуулийн сурагч байсан эхнэр маань Эдмонтоны олон сургууль дундаас нэг сургуулийг нь сонгож сурсан нь манай сургууль байлаа. Бид сургуульд байхын ойр дотно харилцаатай болсон л доо. Намайг их сургуульд ч орж, Эдмонтоноос яваад, төгсөөд буцаад…
Жошуа Майкл Димм / Канад, Эдмонтон
Зөгийн балнаас илүү чихэрлэг, шижир алтнаас илүү үнэ цэнэтэй үр жимс
Даллас Сионд маань нэгэн гал сөнөөгч ах дүү байдаг юм. Осол аваар болсон халуун цэг дээр очдог ажлын онцлогтой болохоороо Бурханы хамгаалалт ямар их хэрэгтэйг хэн хүнээс илүү мэдэрнэ. Тиймдээ ч сүүлийн хэдэн жил авралын мэдээг ажлынхандаа байнга тунхагласаар ирсэн л дээ. Гэвч ажлынхан нь ихэнхдээ ах дүүгийн тунхагласныг сонсохыг хүсэхгүй, улмаар түүнтэй маргадаг юм. Зарим нь үнэнийг сурах сонирхолтой байснаа удаа ч үгүй ойр тойрныхоо хүмүүсийн таагүй хандлагаас болоод сэтгэл нь хаагдчихна. Ах дүүд маш харамсалтай байгаа ч өөрийнх нь сүнсний нүд чихийг нээж, үнэнийг ухааруулсан Бурхандаа гүнээ талархдаг юм. Тэрээр санаа тавьдаг ажлын газрынхнаа аврах гэж хүчин зүтгэсэн хэвээр байлаа. Коронавирусын дэгдэлт даамжирч, дордох тусам ах дүү ажлынхнаа аврахыг бүр ч илүү хүснэ. Ажлынхандаа нэг нэгээр нь Бурханы…
АНУ, TX, Даллас Бурханы сүм
Бурханы соёрхсон зүйл
Эрэл хайгуулчдын хувьд өдрийн хамгийн хүнд цаг нь өглөө орноосоо босох цаг байдаг гэнэ. Майхны гадна исгэрэх салхины чимээг сонсохоос жихүүдэс нь хүрч, орондоо л шургаад баймаар санагддаг аж. Харин яг босоод гадаа гарахаар цаг агаар төсөөлж байснаас нь хавьгүй сайхан байх нь олонтоо. Нөхцөл байдал нь өөр ч иймэрхүү тохиолдол хэнд ч гардаг. Заримдаа бид яг хийгээд үзэхээр нэг их сүйдтэй биш, шалихгүй юмнаас дэмий л зүрхшээж цаг хугацаа алдсан байх нь нэлээдгүй. Үүний гол учир нь айдас. Аливаа ажлыг эхлэхдээ ямар нэг хэмжээгээр сэтгэл зүйн бэлтгэл хийх зайлшгүй хэрэгтэй. Харин хэцүү байх гэж зүрхшээж, халгаад байх нь л ажлыг эхлүүлдэггүй юм. Сайн мэдээний атар газар эзэмшиж, хайгуул хийж буй сүнслэг хайгуулчид нэг л зүйлийг мэдэж аваарай. Айдас нь…
Авралын баяр хөөрөөр
Үхлийн ирмэгт тулаад байсан хүнд хэн нэгэн тусламжийн гараа сунгаж аварсан гэж бодъё. Тэгвэл цорын ганц байдаг амийг нь аварсан гэсэн бодолд тайтгарч тэр хүнд баярлахаас өөр яалтай. Тэр агшинд авралын баяр хөөрийг мэдрэхийн сацуу амийг нь аварсан ачтандаа талархах сэтгэл хар аяндаа л төрнө. “Тэр өдөр “Үзэгтүн. Энэ бол Бурхан маань байна. Тэр аврахыг бид хүлээж байсан. Энэ бол хүлээсэн ЭЗЭН маань ажээ. Түүний авралд бүгдээрээ баясан цэнгэцгээе!” гэх болно.” Иса 25:9 Үхлийн гүн намагт шигдэн тэмцэлдэн байгаад үхэхээс өөр гарцгүй байсан бидний сүнсийг Бурхан тэр намгаас татаж гаргасан билээ. Энэ ертөнцөд амьдрахад хүнд хэцүү зүйл их тохиолддог ч бид аврал хайрласан Бурхандаа хязгааргүй их баярлаж талархдаг. Сэтгэл дотроос тань баяр хөөр сарнин алга болж, талархахаас илүүтэй гомдол дургүйцэл…
Шийгуанд дурлагч дүү минь
“Шийгуаны эрлэг”, “Шийгуанд дурлагч”. Энэ бол охин дүүдээ миний өгсөн хоч байгаа юм. Шийгуаны үрийг нь нулимж гаргахад төвөгтэй гээд би шийгуа идэх дургүй байхад харин дүү маань дуртай гэж жигтэйхэн. Тэрээр ажлаасаа гэртээ ирэнгүүтээ ээжийн зүсэж бэлтгэсэн сав дүүрэн шийгуаг хөргөгчнөөс гаргаж, өрөө рүүгээ авч орно. Тэгээд урамтай гэгч нь идэж гарна даа. Зуны зунд л нэг иймэрхүү дүр зураг би хардаг юм. Ер нь хэр их шийгуа авдгийг нь ээжээс асуутал ээж долоо хоногтоо дор хаяж нэг сагсыг авдаг гэлээ. Манай дүү тэгэхээр ганцаараа сард 5 сагс шийгуа иддэг байх нь. Яахаараа тэгж шийгуа идэхээсээ уйддаггүй байна аа. Өвлийн хүйтэнд ч хүртэл дүү маань байнга л шийгуа идмээр байна гэдэг юм. Ёстой хачин байгаа биз дээ? Ээж шийгуа…
Хун Жон Ын, Солонгос Сөүл
Үг
“Амнаас чинь ямар ч ялзарсан үг бүү гараг. Харин хэрэгтэй үед нь бусдыг босгон байгуулах тустай үг хэл. Тэгвэл энэ нь сонсож буй хүнд нигүүлсэл өгнө.” Ефе 4:29 “Та нарын яриа үргэлж нигүүлсэнгүй бөгөөд давсаар амталсан мэт байг. …” Кол 4:6 Үг яриатай холбоотой ишлэл Библид олон бий. Тэдгээрийн ихэнхэд нь сонсогч хүний сэтгэл хөдлөх, харилцагч хүндээ тустай үг яриа хэрэглэ гэсэн байдаг. “Үг” нь ивээл ерөөлийн үр ч болж мэднэ. Золгүй явдлын үр ч болж мэднэ. Тустай үг ярьж ерөөлтэй амьдардаг хүн байхад, тусгүй ганц үгнээсээ болж амьдралаа эцэслэсэн хүн ч байх. Хэвлэл мэдээллээр гарах элдэв гэмт хэргийн учир шалтгааныг тодруулахад ихэнх нь хэлсэн үгнээсээ болсон байдаг. Бусдыг босгон байгуулахад тусгүй үг хэлж болохгүй. Харин бие биедээ тэнгэрийн найдвар…
Цаг бол алт Ялангуяа гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлж буй цаг бүр ч алт юм.
Тавь эргэм насны нэг эмэгтэй шинжилгээнийхээ хариуг авах гээд эмчид очтол түүнийг есөн сар л амьдрах нас үлдсэн гэжээ. Санаанд оромгүй энэ хариуд эмэгтэйн амнаас үг ч гарахгүй байв. Энэ үзэгдэл вирусын видеогоор гарсан юм. Үнэндээ есөн сар гэдэг түүний амьдрах нийт хугацаа байсан биш, харин түүний гэрийнхэнтэйгээ өнгөрүүлж чадах хугацаа юм. Хүний амьдралыг 85 жил гэж авч үзэхэд гэрийн эзэгтэй хийсэн 53 жилийг хасахад үлдсэн нь 32 жил. Ажиллах цаг, унтах цаг, зурагт үзэх цаг, утсаа ухах цаг, өөртөө зориулах цаг гэсээр гэрийнхэндээ зориулах цаг нь ердөө л есөн сар байж. Орчин үеийн хүмүүс цаг үргэлж л “завгүй байна” гэдэг. Тэд ажил нь орой тарсандаа, ядарсандаа, хийх юм их байгаадаа л завгүй байгаа хэрэг. Хүмүүс гэрийнхэнтэйгээ хамт өнгөрүүлэх, амрах…
Гэрийнхнийхээ сэтгэл хөдлөлд хүндэтгэлтэй ханд!
Хүнд баяр хөөр, уйтгар гуниг, уур уцаар, горьдлого найдвар, айдас, талархал гээд янз бүрийн сэтгэл хөдлөл байдаг. Эдгээр сэтгэл хөдлөлөө хүн ямар нэгэн байдлаар илэрхийлэх гэдэг төдийгүй тэр сэтгэл хөдлөлд нь бусад хүн хүндэтгэлтэй хандах үед тайван тогтвортой болж, сэтгэл тэнийх нь бий. Сэтгэлээс гарах сэтгэлийн хөдөлгөөнөө эрүүл зохистой байдлаар илэрхийлж, бие биенийхээ сэтгэл хөдлөлийг ойлгож хүлээн авах нь ярилцахын үндэс юм. Хэдийгээр санаа нийлэхгүй байсан ч бусдын сэтгэлийн хөдөлгөөнийг эхлээд ойлговол таатай яриа өрнүүлж чадна. Ер нь та бүхэн гэр бүлийнхээ сэтгэл хөдлөлийг хэр анхаарч хүлээн авдаг вэ? Энэ сард гэрийнхнийхээ янз бүрийн сэтгэл хөдлөлийг хүндэтгэн үзэж, тэдний байр сууринд өөрийгөө тавьж адил мэдрээрэй. Гэр бүл эрхэм нандин шиг гэрийнхний чинь сэтгэл хөдлөл ч мөн эрхэм нандин болохоор тэр…
Үйлдсэнийх нь дагуу
Энэ хорвоод юу ч хийхгүй, цагаа өнгөрүүлдэг хүн нэгээхэн ч үгүй. Хүн болж төрсөн цагаасаа насан эцэслэх хүртлээ л ажиллана. Ямар ч ажил хийгээгүй мэт харагдах хүмүүс ч идэх, унтах, бодох сэтгэх гээд ажил мундахгүй. Хүн бүр л дор бүрнээ их бага хэмжээгээр ажиллаж байхад, хэний ч хийж чадахгүй том ажилд хүч сорих хүмүүс ч бий. Ганц ажлаа л өдөржин хийж байгаад нэг насаа элээвэл оногдсон цаг хугацаа дэндүү хайран гэдгийг тэд бүр багаасаа л ухаарсан байдаг юм. Тийм хүмүүс амьдралдаа тодорхой зорилготой байдаг аж. Тиймдээ ч тэд нэг өдрийг ч хий дэмий өнгөрөөдөггүй. Өдөр тутмын ажил, зайлшгүй хийх ёстой ажил, хийвэл тустай ажил, хийхгүй байсан ч болох ажил, хийвэл уршиг дагуулах ажил гэх мэтээр ажлаа нэг бүрчлэн ангилж, хором…
Гэрийнхнийхээ “ар тал” бол!
Хэн нэгэн санаа тавьж, инээд хөөр өгч, хүнд хэцүү үед чинь дуртайяа туслах сэтгэлтэй бол ямар байх уу? Сэтгэл сайхан болж, урам хүч орохын зэрэгцээ санаа амарна шүү дээ. Тийм хүн хэдийн дэргэд минь байгааг мэдэх үү? Энэ бол ар гэрийнхэн маань юм. Гэхдээ бид үүнийг мартах нь олонтоо. Гэрийнхнээсээ хайр авч байгаа хэр нь талархахгүй, харин ч гомдоллож дургүйлхэх нь энүүхэнд. Энэ сард гэрийнхнээсээ ямар нэг юм хүсэн хүлээхийн оронд гэрийнхнийхээ төлөө далдуур сайн үйлс гарган тусалж, тэднийхээ “ар тал” болоход болохгүй юун? Хайрлуулах сайхан ч хайрлах нь илүү жаргалтай болгодгийг та мэдрэх болно! Зөвлөмж Даалгавар гүйцэтгэх цаг товлох. Гэрийнхнийхээ нэрийг цаасан дээр бичиж, нэгийг нь сугалах. Сугалсан хүнийхээ нэрийг хэлэхгүй. Нэрийг нь сугалсан хүндээ өдөрт нэг юм уу…
Өөдрөг сайхан үгийн үр
Манай гэрийнхэн “Аз жаргалтай гэрийн мөргөл” тэмдэглэснийхээ дараа “Эерэг үгс аз жаргалыг бий болгодог” гэсэн гарчигтай “Гэр бүлийн хайр ба харилцаа” буланд гарсан нийтлэлийг хамт уншсан юм. Үгийн хүч чадлыг ухааруулах нийтлэл байв. 2016 оны Рио де Жанейрогийн Олимпын үеэр “Би чадна, би чадна!” гэх үгийг дахин давтан хэлснээрээ өрсөлдөгчөө ялсан Өмнөд Солонгос улсын туялзуур жадны тамирчны тухай уг нийтлэлд гарсан нь сэтгэл их хөдөлгөв. Туялзуур жадчин бараг ялагдаж байсан төдийгүй ялах магадлал тун бага байсан хэдий ч тэрээр эрс шийдэмгий “эргэлт” хийж, туялзуур жадны тэмцээнд түрүүлж чаджээ. Тэр үеэр 7 настай хүү маань математикийн анхан шатны мэдлэг эзэмших гээд тэмцэж байлаа л даа. Үүнээс болоод бид хүүгийнхээ багштай байн байн холбоо барих хэрэг гарна. Багш нь хүүгийн маань тэр…
Роксанне К.Миллер, АНУ NY Нью Виндсор
Бурхантай хамт алхах нь
Аяллаар явахад сайхан газар гэж сонсоод яг очоод үзтэл байгаль нь нэг их өнгө үзэмжтэй биш, тохижилт муутай, тааруухан газар шиг санагдаад урам хугарсан удаа танд бий юу? Тэгсэн хэр нь тэр аялал хөгжилтэй сайхан дурсамж үлдээсэн бол та мэдээж санаа нийлсэн хүмүүстэй цуг явсан байж таарна. Хүсэл сонирхол нэгтэй хүмүүс хамт байвал хаа ч явсан, юу ч хийсэн сэтгэл хангалуун байдаг. Бурхантай хамт алхах замдаа ч бид хүсэл зорилгоо Бурхантай нэгтгэвэл үргэлж баяр хөөртэй байж, тасралтгүй залбирч, бүх зүйлд талархах нь лавтай (1Тес 5:16-18). Цаг үргэлж бидний авралын талаар, хожим бидний хүртэх сүр жавхлант тэнгэрийн яруу алдрын талаар л боддог Бурхантай бид ав адилхан зүрх сэтгэлтэй болох хэрэгтэй. Тэгэх аваас итгэлийн энэ зам маань бартаатай байсан ч гуньж гутрах…
49:51-ийн харьцаа
Ашиг хуваахдаа та өөрөө 49%-ийг нь авч, хамтрагчдаа 51%-ийг өгсөн гэж бодъё. Тэгвэл таны хувьд 1%-ийг л буулт хийсэн ч харин нөгөө хүнд тань 2%-ийг илүү авсан мэт санагдах болно. Та жаахан л буулт хийхэд бодсоноос тань илүү их сэтгэл ханамжийг нөгөө хүндээ өгч чаддаг.
Амь нь зогсоогүй хүү
2018 оны 9 сард Хятадын Жянсү мужийн Чанжөү хотын эмнэлэгт 8 настай хөвүүн хүргэгдэж ирлээ. Тэрээр зүрхний миокардит болсон байлаа. Энэ нь зүрхний эргэн тойрон дахь булчингууд гэнэтийн үрэвслийн улмаас зүрх зогсдог яаралтай арга хэмжээ шаардлагатай, тун ноцтой өвчин юм. Эмч нар түүнд яаралтайгаар хиймэл амьсгал, зүрхний сэхээн амьдруулалт (CPR) хийв. Гэвч хөвгүүний зүрх цохилохгүй хэвээр л байлаа. Ийм хойшлуулшгүй нөхцөлд Экстракорпораль мембраны хүчилтөрөгчөөр хангах (ECMO)1 эмчилгээ л тэр хүүхдийг аврах ганц арга байв. Харамсалтай нь эмнэлэгт уг төхөөрөмж байгаагүй тул том эмнэлгээс авчруулах хэрэг гарах нь тэр. Уг төхөөрөмжийг иж бүрдлээр нь тээвэрлэж, ажиллагаанд оруулах хүртэл 5 цаг зарцуулав. Тэгтэл үхлийн ирмэг дээр байсан өнөөх хүүхэд тэгж тэгж эцэст нь дахин амьсгалж чадсан юм даа. 1. Зүрх, уушигны үйл…