Сэтгэлээ үзгээр илэрхийл

Компьютерийн хялбарчлал болон ухаалаг утаснаас болоод аажим аажмаар алга болоод байгаа соёлын нэг бол гар бичмэл. Мессеж, захидал зэргийг компьютерийн гар, мэдрэгчтэй дэлгэц дээр хамаагүй хурдан бичдэг болохоор хүмүүс өнөө үед үзэг харандаа хэрэглэхээ бараг больсон. Харин хичээнгүйлэн гараар бичсэн захидал нь дижитал захидлаас хавьгүй илүүгээр хүмүүний сэтгэлийг хөнддөг байна. Гар захидал нь бичиж буй хүндээ ч, хүлээн авах хүндээ ч аль алинд нь эерэгээр нөлөөлдөг байна. Дандаа гараар захидал бичдэг хүн бусдыг гэсэн хайр халамж дүүрэн байдгийг нэгэн судалгаа харуулсан байдаг. Хайртай гэр бүлийнхнийхээ төлөө энэ сард үзэг хэрэглэцгээе. Захиа, ил захидал, калиграф гээд юу ч байсан сайхан. Үг холбон захидлаа бичингээ та бүр ч илүү тайвширч, нөгөө хүнээ гэх хайр халамж тань бүр ч гүнзгийрнэ. Зөвлөмж Гэрийнхнийхээ үдийн…

Сүйтгэгчийг ялах арга

Балт зөгийнөөс тав дахин том морин зөгий нь балт зөгийний байгалийн дайсан. Балт зөгийнүүд дайрсны дараа ганцхан удаа хатгуулаад л сүүл нь унаж үхдэг бол нэг морин зөгий олон удаа хатгах чадвартай, маш хортой байдаг байна. Үүнээс гадна морин зөгий том, хүчтэй хушуугаараа хэдэн зуун балт зөгийг алж чадна. Морин зөгий балт зөгийн үүр рүү дайрсны дараа зөгийнүүдийг алж, авгалдай болон зөгийн балыг нь дээрэмддэг байна. Яг л сүйтгэгчид шиг. Харин балт зөгий тийм ч амархан ухрахгүй ээ. Туршуул морин зөгий балт зөгийний үүрийг олохоор гарч ирэхэд доторх зөгийнүүд гадаа зөгийн бал цуглуулж буй бусад зөгийнүүдээ гарч дуудна. Хэрэв илүү олон морин зөгий довтлох юм бол балт зөгийнүүд үүрээ сахин хамгаалахаар тэдний эсрэг цөхрөлтгүй тэмцдэг байна. Зөгийн сүрэг түрэмгийлэгч морин…

Ерөөлтэй үүрэг, хайрын ажил

Хажуу айлд маань нэгэн жижиг сүмийн пасторынх амьдардаг байлаа. Тэднийхэн манай ээжийнхтэй ойр дотно байдаг болохоор би ч эхийн хэвлийд байхаасаа л тэр сүмд нь явсан гэдэг. Долоо хоногийн хамгийн завгүй өдөр ням гараг байдаг сан. Сурагч багийн хариуцагч, бичиг хэрэг гээд хамаг л ажлыг хариуцдаг байсан болохоор би өглөө эрт сүмд очоод шөнө дүлээр нэг ядарсан амьтан гэртээ ирдэг байж билээ. Гэхдээ л сүмд ажиллах гоё санагдана. Насан турш Бурханыг хайрлан, Бурханы ажлыг хийж амьдрахсан гэхээс өөр хүсэх зүйл надад байсангүй. Сүмд байнга л зөрчил маргаан гарна. Байнга өөр хоорондоо зөрчилдөж, намайг оюутан болох үед итгэгч нар нь маргалдаад бүр талцан хуваагдаж байв. Нэг өдөр амар жимир өнжинө гэж үгүй. Хайрын Бурханы оршдог сүмд яагаад ийм зүйл байнга болоод…

Солонгос Гимхэ, Ча Ён Е

​Ирландад ухаарсан тэнгэр Эхийн золиос зүтгэл

Хэдэн жилийн өмнө Ирландын Дублин хотод сайн мэдээний замаар найман сарын турш алхахдаа ухаарсан зүйлээ хуваалцъя гэсэн юм. Хойд Атлантын далайн зүүн хойд хэсэгт орших Ирланд улс нь Европын орон дундаа католик шашны нөлөөнд их автсан газар. Улсад нь католик шашны баярууд нэлээн томоохон баяртаа ордог, хаана ч байсан үд дунд, орой 6 цагт залбирлын цаг гэдгийг зарлах том хонх сонсогдоно. Шашин шүтлэг гэдэг зүйл хувь хүмүүсийн амьдралд төдийгүй улс төр, соёлын хүрээнд онцгой байр суурь эзэлнэ. Түүнчлэн ирландчууд Бурхантай салшгүй холбоотой юм шиг санагддаг байлаа. Харин яг сайн мэдээ тараагаад ирэхээр миний төсөөлж байснаас тэс өөр байх нь тэр. Ихэнх хүмүүс Бурханыг хайдаггүй, сүмд явдаг хүмүүс нь болохоор өөрсдийнхөө мэдлэгийг Библиэс дээгүүр тавьчихна. Ирландчуудын хувьд Библи бол энэ дэлхийд…

Чой Нан Ён / Солонгос, Чонжү

Хүч чадал өгдөг хайр

Өнгөрсөн зун урьд өмнө тохиолдож байгаагүй их бороо орж, үерийн улмаас ихээхэн хэмжээний хохирол учирлаа. Би Бурханы сүмийн ажилчин залуу сайн дурынхантай (ASEZ WAO) цуг үерийн дараах нөхөн сэргээх ажилд оролцов. Биднийг тосгонд ирмэгц оршин суугчид хэзээний хөлсөө дуслуулчихсан шавар шороо цэвэрлэж байлаа. Хүлэмж тэр чигээрээ сүйдсэн байх нь тэр. Мөн тэдний гэр ахуйнх нь эд хогшил энэ тэрийг сэргээх хэцүү байлаа. Ихэнх оршин суугчид арай ядан биеэ барьж байв. Санаа нь зовж шаналсан царайнаас нь тэдний уйтгар гуниг андашгүй харагдана. Бид тус бүрдээ оногдсон газар руугаа явцгаав. Бид хүлэмжээр нэг новшрох шавар шавхай, хог новш зэргийг хүрздэн, шуудайлж, гадаа гаргав. Хэт халууны сэрэмжлүүлэг гарах хэмжээний халуун, чийглэг цаг агаараас болж тэнд яг жигнүүр шиг байлаа. Хэдийгээр бид гурав дөрвөөрөө…

Мүн Сү Жон / Солонгос, Гаунжү

Бурханы хүслийн дагуу

Католик сүмийн “улаан” итгэгч байсан эмээгийнхээ нөлөөгөөр би католикоос өөр шашны тухай бодож байгаагүй юм. Бурханы сүмд явдаг эгч, хүргэн ах хоёр маань надад үнэний үг дамжуулахад нь ч би “Библид ийм үг байдаг байх нь ээ” гэж л бодож байснаас биш цааш нь сурч судлах хүсэл төрөөгүй юм. Тэгтэл нэг удаа эгч хүргэн ах хоёроо дагаад Бурханы сүмд очсоноос хойш миний бодол өөрчлөгдсөн юм. Тэнд байсан хүмүүс хайр дүүрэн харагдсан л даа. Библийн хичээл үзэх нь ч гоё санагдаж байв. Гэм нүглийн уучлалын нууцын талаар сурч, “Хүн яагаад ингэж зовж зүдрэн амьдарч байгаад эцэстээ үхдэг юм бол?” гэж бодож байсан асуултынхаа хариултыг олж авсан даа. Төдийг хүртэл би Бурханд итгэдэг гэдэг ч үнэн хэрэгтээ бол хүнд хэцүү зүйлтэй тулгарахаараа…

БичсэнАНУ, Лос Анжелос / Селлене

Мартахгүй байх арга

Нэгэн эр алдартай хүний лекц сонсохоор очив. Хүмүүс лекцийг нь сонсох дуртай болохоор тасалбарыг нь арай гэж авав. Тэгээд догдолсон сэтгэлээр лекцийн танхимд орж гэнэ. Түүний найдаж байсанчлан алдартны лекц мэдээллээр тун баялаг байсан бөгөөд лекцийн турш л ирээдүйд илүү сайхан амьдарна гэсэн хүсэл эрмэлзэл оволзож байлаа. Харамсалтай нь тэрээр ирэх гэж яарсаар дэвтэр, үзэг бэлдээгүй байв. Мэргэн үг, сэтгэлд нь хүрсэн жишээ яриа гэх мэтчимлэн үүрд санаж явахыг хүссэн зүйлээ бичиж тэмдэглээгүйдээ мартах вий гэхээс санаа нь зовж байлаа. Лекцээ дуусгаад гэртээ харихаар танхимаас гарч явахдаа тэрээр саяхан л тайзан дээр лекц уншиж байсан өнөөх алдартантай санамсаргүй таарчихав. Тэгээд баяртайгаар дөхөж очоод мэндлэв. Алдартантай хэдэн үг сольчихоод, лекцийг нь бичиж тэмдэглээгүйдээ харамсаж байгаагаа түүнд хэлжээ. Гэтэл алдартан түүнд ийн…

Аюулгүй байдлын мониторинг

Олон нийтийн үйлчилгээний чиглэлээр хичээлээ судалж дуусахын тулд би энэ оны эхээр нэг сайн дурын ажлын клубт орсон юм. Сайн дурын ажлын тал дээр надад нэлээн туршлага байсан ч тийм ч олон янзын чиглэлээр хийж байгаагүй тул тэс өөр сайн дурын ажил хийж үзэхийг хүслээ. Тэгтэл Аюулгүй байдлын мониторинг гэдэг сайн дурын өөр баг миний анхаарлыг татав. Аюулгүй байдлын мониторинг нь орон нутгийн аюулгүй байдлын том, жижиг аливаа эрсдэлт хүчин зүйлст хяналт тавьж, төрийн байгууллагуудад мэдээлснээр аюул ослоос урьдчилан сэргийлж, оршин суугчдын аюулгүй байдалд тусалдаг сайн дурын байгууллага юм. Тэр клубт орсны дараах миний анхны үүрэг их сургуулийнхаа ойр орчмыг хянаж шалгах байлаа. Миний хувьд танил газар байсан болохоор оногдсон үүрэгтээ би хөнгөхөн сэтгэлээр орлоо. Ямар нэг аюул учруулах юм…

Юүн Гуан Жун / Солонгос, Гунжү

Нэг мод суулгахтай адил

Австралид мод тарих өдөр гэж байдаг юм. Өргөн уудам газар нутагтай, мөн цэцэрлэгт хүрээлэн, ургамал ногоо ихтэй болохоор Австрали улс мод тарьж арчлах ажилд ихээхэн анхаарал тавьдаг. Сидней хотын Сионы гэр бүлүүд 2018 онд засгийн газрын мод тарих өдөрт зориулсан төслүүдэд хувь нэмрээ оруулахаар шийдсэн юм. Сайн дурын ажил явуулах өдөр цэцэрлэгт хүрээлэнд очтол цэцэрлэгт хүрээлэнг хариуцдаг хүмүүс тэр өдөр суулгах ёстой модны суулгац болон мод суулгахад хэрэгтэй багажнуудыг хүртэл бэлдчихээд биднийг хүлээж байлаа. Мод суулгах нүхийг хүртэл ухчихсан байсан болохоор мод суулгах амархан харагдаж байлаа. Гэвч удаа ч үгүй мод суулгана гэдэг хялбар ажил биш гэдгийг бид ойлгов. Учир нь бид модыг яаж суулгаснаас хамаарч мод ургаж ч болно, үхэж ч болно гэнэ. Мод суулгах арга нэлээн ярвигтай аж.…

Рюү Мүн Сүг / Австрали, Сидней

Кимбаб хийх нь

Би жаахан байхдаа кимбаб идэх дуртай хүүхэд байлаа. Зугаалганд явах юм уу спортын арга хэмжээтэй өдөр ээж маань надад үргэлж кимбаб хийж өгдөг байсан юм. Тиймээс би онцгой өдрүүдээр кимбаб хийх нь байдаг л зүйл мэтээр бодож иржээ. Цаг хугацаа өнгөрч, би өөрөө ээж хүн боллоо. Би бас ээж шигээ хүүхдийнхээ зугаалганд явах өдөр нь кимбаб хийж өгч байя гэж шийдсэн юм. Гэвч кимбаб хийх амаргүй гэдгийг ухаарсан юм. Өмнөх өдөр нь хүнсний захаас материалыг нь аваад, орцыг нь хэрчин тэнцүүлж, зугаалга болох өдөр нь үүрээр босож будаагаа агшаан, хиамаа шарж, загасны махан бин, лууван, өндөг гээд бүгдийг нь бэлдэв. Бүх орцоо бэлдсэний дараа эцэстээ кимбаб хийх ажилдаа орлоо. Хатаасан далайн байцаан дээрээ агшаасан будаагаа тарааж, орцыг нь нэг нэгээр…

Ким Юү Ра, Солонгос Сүвон

Гутал өнгөлөгч болсон хүү

2011 оны дөрөвдүгээр сард Хятадын хөдөө тосгоны нэгэн хүү Хятадын томоохон хотуудын нэг Гуанжөү хотыг зорин алхжээ. Гутал өнгөлөгч иж бүрдэл бүхий хаягдал модон хайрцагнаас өөр юу ч түүнд байсангүй. Тэрээр авто зам даган алхаж, өлсөхөөрөө хээрийн өвс зулгаан идэж, гол горхиор ундаална. Харанхуй болохоор бэлчээр, хээрээр хоноглоно. Ийнхүү 340км зайтай Гуанжөү хотод ирэх хүртэл хүү бүтэн сар зарцуулсан байжээ. Тэрээр Гуанжөү хотын хөл хөдөлгөөн ихтэй газруудаар явж, гутал өнгөлөх ажил хийж эхлэв. Хүү яагаад мөнгө олох гэж тэгтлээ улайрсан юм бол? Хүссэнээ авах гэсэндээ, эсвэл нэр алдар олох гэсэндээ биш байлаа. Урт зам туулан алхахдаа түүний толгойд ердөө “Би ээжийгээ заавал эдгээнэ” гэсэн ганц бодол л байсан аж. Хүүгийн ээж ханиа алдаж, бэлэвсэрснээс хойш амьжиргаагаа дөнгөн данган залгуулж явахдаа…

Харилцааны эхлэл – Ар гэрийнхнээ байгаагаар нь хүлээн зөвшөөрөх

Нэгэн бэр нас дээр гарсан хадам ээжийнхээ оронд шар буурцагны цуу даржээ. Бэр нь яалт ч үгүй хадам ээжээсээ сурснаа нэг бүрчлэн чин сэтгэлээсээ хийсэн боловч хадам ээжийнх нь дарсан шиг амттай байсангүй гэнэ. Юу нь буруу болсныг огт мэдэж чадаагүй тэрээр хадам ээжээсээ тусламж хүсжээ. Тэгтэл орон дээрээ хэвтэж байсан ээж нь бэрийнхээ үгийг анхааралтай сонсож байснаа “Юу нь буруу болсныг мэдэх шиг боллоо” гээд чилээрхсэн хэрнээ ухасхийн босов гэнэ. Хадам ээжийнх нь нүд урьд урьдынхаасаа илүү гялалзаж, нүүр царай нь эрч хүчээр дүүрэн байв. Дарсан шар буурцагны цуугаа олигтой амттай болохгүй байгааг асуусан бэрдээ төвөгшөөлгүй, харин ч уриалагхан тусалсны учир бэр нь шар буурцагны цуу дарах чадварыг нь хүлээн зөвшөөрсөнд байсан юм. Залуудаа эрч хүч, тамир тэнхээ дүүрэн…

Гэр бүлийн хөгжилтэй дуу зохио!

Дуу хөгжимд хүний харилцааг дотно болгодог хүч байдаг. Бүгд хэмнэлийн аясаар, аялгуундаа тааруулж дуу нийлүүлэн дуулах үед дотно мэдрэмж илүү төрдөг. Спортын тэмцээний хөгжөөн дэмжигчид, жагсаалын цэргүүд дуугаа нэгэн зэрэг дуулж байж сэтгэл зүрх нь нэг болдог. Тэмцээний талбайд хөгжөөн дэмжих дуу байдаг, армид цэргийн дуу байдаг шиг гэр бүлд ч гэсэн “Гэр бүлийн дуу” байвал ямар вэ? Эрхэм нандин гэр бүл тань баяртай үедээ ч, гунигтай үедээ ч үргэлж хамт байдаг шүү дээ. Эв найртай гэр бүлийн дуу төгс биш ч гэлээ их хүч чадал агуулж байдаг. Учир нь түүнд шингэсэн урам, хайр бие биедээ хязгааргүй эрч хүч болдог байна. Энэ сард гэр бүлийн дуу зохиож хамт дуулж үзээрэй. Хөг аялгуутай нь нийлэн, гэрээр тань аз жаргал бялхтал дуулаарай.…

Эх орноо хайрлах арга

Тусгаар тогтнолын төлөө зүтгэлтэн, сурган хүмүүжүүлэгч Ан Чан Ху багш (1878-1938) гэрлэснийхээ дараахан эхнэрийн хамт АНУ-ыг зорьжээ. Ийн зорьсон учир улс орныхоо хүчийг зузаатган хөгжүүлэх арга нь шинэ соёлд суралцан, эрдэм мэдлэгээ тэлж, чадварлаг хүн хүч бий болгох явдал гэсэн түүний итгэл үнэмшлээс үүдэлтэй байв. Тэрээр Калифорн мужийн Риверсайдад өдөр нь нутаг нэгтнүүдийн хамт жүрж хураах ажил хийн, шөнө нь англи хэл сурч байв. Тэрээр солонгосчуудыг гадуурхагдан, дорд үзэгдэж байхыг хараад солонгос хүний нэр хүндийг өсгөнө гэдэг юу юунаас илүү чухал болсныг мэдэрчээ. Тиймээс тэрээр ямагт цэвэр цэмцгэр хувцаслаж, нутаг нэгтнүүддээ ч мөн хийж буй ажилдаа ямагт хичээнгүй, үнэнч шударга хандах ёстойг онцолдог байв. Орон байрыг нь замбараагүй хэрэглэдгээс болж америкчууд солонгосчуудад байр түрээслэх дургүй байдаг талаар сонсоод, тэрээр нутаг…

Инээмсэглэл баяр хөөр авчирдаг

Нэг өдөр миний толгой эргээд байв. Бүх бие сульдаж байгаа юм шиг санагдаж, дотор ч муухайрч байх шиг. Бие бялдар сайтай, өмнө нь ингэж хүч тамир сульдаж, хоолонд дургүй болж байгаагүй тул гэнэтийн энэ шинж тэмдэг нэлээн санаа зовоож эмнэлэг явав. Өмнө нь аавынхаа хэвтэж байсан эмнэлэгт үзүүллээ. Эмч намайг энэ шинж тэмдэгтээ санаа зовох юм үнэхээр байхгүй гэлээ. Тэгтэл эмч гэнэтхэн аавыгаа сахиж байсныг минь санав бололтой аавын бие ямархуу байгааг асуув. Тэрээр бас аавыг байн байн гадагш гарч байна уу гэж асуулаа. Аав нь гэртээ л үг дуугүй байсаар сэтгэл гутралд орж мэдэх тул түүнээс сэргийлье гэвэл аавыгаа байнга инээлгэж байгаарай гэж мөн зөвлөв. Тэр үеийг хүртэл би аавыгаа инээлгэх талаар бодож байгаагүй учир эмчийн энэ үг миний…

Со Хы Жон, Солонгос Дэжон

Гарамгай тамирчны онцлог

Хүндийн өргөлтийн тэмцээний зааланд цаг хугацаа зогссон мэт гэнэт нам гүм болно. Тэнхээ мэдэн хашхирахын сацуу хамаг хүчээ төвлөрүүлэн шавхаж, тамирчин хүндийн туухайгаа дээш өргөнө. Амжилт харуулах гэрэл асаж, баззер дохио хангинана. Үзэгчдийн зүгээс баярын уухай сонсогдож, тамирчны царайд баяр хөөр дүүрэн гэрэлтэнэ. Хүндийн өргөлтийн тамирчид асар хүнд жинтэй туухайг тэгж өргөж чаддаг нууц юу юм бол? Америкийн зохиолч Жеймс Клер (James Clear) хүндийн өргөлтийн нэгэн дасгалжуулагчаас гарамгай тамирчдын онцлогийг асуужээ. Тэгтэл дасгалжуулагч “Өдөр бүр яг адилхан хөдөлгөөнөө давтдаг уйтгартай залхмаар бэлтгэл сургуулилтыг тэсвэрлэх нь онцлог шинжийн нэг” хэмээн хариулсан гэдэг. Зарим үед тамирчид урам зориг нь мохож, идэвхгүй болж шантарч хаямаар санагдаж мэднэ. Гэвч тийм үедээ тэд сөрөг сэтгэл хөдлөлд автахын оронд өөрөө өөрийгөө идэвхжүүлэх арга замыг эрэлхийлдэг аж.…

Шувуу ухаантай байгаагийн нууц

Хэрээний овогт багтдаг шувууд буюу хэрээ, цэнхэр цанцаахай, алтан гургалдай, алаг шаазгай зэрэг нь бүх шувуунаас хамгийн ухаантай нь юм. Үнэндээ шаазгай, хэрээ зэрэг зарим шувууд эзлэхүүний тухай ойлголтыг мэдэрдэг төдийгүй цаг хугацааны урсгалыг мэдэж, толинд туссан өөрийнхөө дүрийг таньдаг байна. Тэр ч бүү хэл тэд чөлөөт цагаа өнгөрүүлж, өөрийн гэсэн соёл, өөрийн гэсэн өвөрмөц хэлтэй байдаг байна. Ялангуяа Шинэ Каледоны хэрээнүүд төмөр утас мурийлгаж байгаад, түүгээрээ лонхон дахь идэх юмыг гаргаж идэж чаддаг гэнэ. Зэрлэг амьтдын дунд хамгийн ухаалаг гэгддэг шимпанзе хүртэл энэ шувуудын хийдэг шиг дэгээ хийж чаддаггүй юм байна. Германы Макс Планкийн хүрээлэнгийн зүгээс хэрээний овгийн 127 төрлийн шувууг хамруулан олон мянган жигүүртэн шувуудын үр төлөө өсгөн бойжуулах хугацаа болон танин мэдэхүйн чадварын харилцан хамааралд дүн шинжилгээ…

Аз жаргалтай хүмүүс

Америкийн сэтгэл судлаач эрдэмтэн Кэсси Могилнер (Cassie Mogilner) 18-87 насны хүмүүсийг хамруулан аз жаргалын талаар судалгаа авчээ. Судалгааны үр дүнд кино үзэх, салхинд гарах зэрэг өдөр тутмын үйл явдлаас аз жаргал мэдрэх байдлаараа ахимаг насны хүмүүс нь залуучуудаас илүү их байсан аж. Шалтгаан нь тун энгийн. Залуус гадаадаар аялах, хуримаа хийх зэрэг онцгой тохиолдлоос аз жаргал мэдэрдэг байхад ахимаг насныхан ердөө замын хажууд ургасан цэцэгс үнэрлэх төдийд л баяр хөөр мэдрэх жишээний өдөр тутмын амьдралдаа аз жаргал мэдэрдэг байна. Хэн хүнгүй тэгтлээ их хүсэн тэмүүлдэг аз жаргал гэгчийг ямарваа шинэ зүйлээс олж авдаггүй гэдэг нь анхаарал татам аж. Орчин үеийн зарим хүн аз жаргалын тухайд хийсвэр зорилго тавьж, тэр нь амархан бүтэхгүй бол сэтгэлээр унаж, эсвэл өчүүхэн төдий золгүйтэлд гутрах…

Гэрийнхнийхээ ядаргааг тайл

Хичээл сургууль, ажил алба, гэр орон гээд бидний бие ядаргаанд ордог. Ядаргаа удаан үргэлжилбэл бие сэтгэлд муу нөлөөтэй. Ядаргаанаас ангижрах олон аргын дунд юу юунаас хүчтэй нэгэн ядаргаа тайлагч байдаг. Энэ бол гэр бүлийн хайр. Хүнд хэцүү өдрүүд болж өнгөрлөө гэхэд гэртээ ирээд, гэрийнхэнтэйгээ ярилцаж инээлдсэний дараа сэтгэл санаа амар тайван болдог доо. Тэгж л стресс тайлагддаг. Энэ сард гэр бүлийн хайрыг хэрэгжүүлж, гэрийнхнийхээ ядаргааг тайлаарай. Хайртай хүмүүстээ урам зориг өгөхийн хажуугаар өөрийнхөө ядаргааг ч бас тайлаад авна шүү дээ. Зөвлөмж Гэрийнхэндээ зөөлөн массаж хийж өгөх. Гэрийнхэнтэйгээ цуг сунгалт юм уу богиновтор дасгал хийх. Гэрийнхнээ ямар нэг юмыг амралтгүй хийгээд байвал жаахан ч гэсэн тусал. Гэртээ дөнгөж орж ирсэн нэгэндээ аяга ус хийж өгөх. Гэрийнхнийхээ хөлийг халуун бүлээн усаар угаах.

Орон зай цаг хугацааны хил хязгаарыг давсан гайхамшигт ертөнцийг танин мэдэх арга

Бизнесийн ухааны эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгч Питер Дракер философи, улс төр, бизнесийн удирдлагын профессор багш байсан төдийгүй орчин үеийн бизнесийн удирдлагыг үндэслэгч юм. Бага байхад нь түүний аав ээж гэртээ элдэв хурал чуулган зохион байгуулж, эдийн засагч Шумпетер, Хайек нарыг, зохиолч Томас Манн, сэтгэл судлаач Фрейд зэрэг янз бүрийн салбарынхныг урьж оролцуулдаг байжээ. Эдгээр хүмүүстэй уулзаж ярилцаж байсан нь түүнд мэдлэгээ тэлж, өргөн цар хүрээтэй сэтгэхэд нь ихээхэн нөлөөлсөн байна. Туршлага гэгч нь аливаа хүний амьдралд чухал өв хөрөнгө байх нь мэдээж. Гэвч хэн нэгэнтэй нүүр тулан уулзалгүйгээр, мөн алс хол явах шаардлагагүйгээр агуу багш нараар заалган суралцаж, насны зааг, улс орны хил хязгаарыг даван туршлага хуримтлуулах арга бий. Тэр бол ном унших юм. Янз бүрийн салбарын ном уншиж судлах явцдаа…