Итгэл & Амьдрал
Христийн анхилуун үнэр гаргах хүсэлтэй итгэгчдийг итгэлийн зөв амьдралаар амьдрахад нь тусална.
Гэм нүглээс минь болж худалдагдсан ах дүү
Иаковын хөвгүүд атаа хорслын улмаас дүү Иосефоо мидианчуудад боол болгон худалдсан тухай Эхлэл номны түүхийг уншаад би их олон зүйл бодов. Юу юунаас илүү аавынхаа сэтгэлийг ойлгоогүйгээс нүгэл үйлдсэн нь харамсалтай санагдлаа. “Иосеф алга болсон, одоо Симеон ч алга боллоо. Одоо бас та нар Бениаминыг авах гэж байна. Энэ бүхэн чинь надад дэндэж байна!” Эхл 42:36 Иаков Рахелын хөвгүүд болох Иосеф, Бениамин хоёрыг л хайрласан юм биш. Симеоныг хоол хүнс олохоор Египет рүү яваад олзлогдоход нь Иосефыг алдсантайгаа адилхан уй гашуу болж байсан тэр дүр зурагнаас бид бүх хүүхдээ адилхан хайрладаг Иаковын зүрх сэтгэлийг харж болно. Гэвч хөвгүүд нь аавынхаа хайрыг ухааралгүй, өөрсдийн байр байдалдаа гомдоллож, эцэс сүүлд нь төрсөн дүүгээ худалдаж нүгэл үйлдсэн шүү дээ. Үнэндээ би ч гэсэн…
Австрали, Кернс / Ким Мин Жү
Минимумын хууль
Өнгөцхөн харахад байгалийн орчин нөхцөл сайтай байдаг юм шиг ургамлууд санаснаас тааруухан ургах тохиолдол байдаг. Германы ургамал судлаач, химич эрдэмтэн Юстус фон Либих хийсэн судалгаагаараа аливаа ургамалд шаардлагатай шим тэжээлийн дундаас хамгийн бага хэмжээтэй элементээс болж ургалт нь удаашрах уу эсвэл зогсонги байдалд орох уу гэдэг нь хамаардгийг олж илрүүлсэн байдаг. Азот, фосфорын хүчил, кали зэрэг гурван шим тэжээллэг бодис ургамлын өсөлтөд шаардлагатай байдаг ч азотын элемент дутагдвал фосфорын хүчил, кали хоёр хичнээн баялаг байсан ч аливаа ургамал азотоо шавхаж дуусаад цаашид ургахаа болино гэсэн үг аж. Энэ бол “Минимумын хууль” юм. Нөгөөтэйгүүр бордоогоор бордож, дутагдалтай шим тэжээлээ нөхөх төдийд л ургамал суга суга ургадаг байна. Итгэл чинь зогсонги болчихоод байгаа мэт санагдсан үедээ өөрийгөө эргэн нэг хараарай. Хайр, даруу…
Эмэгчин шувууны хайр
Би эхнэртэйгээ ногооны талбайд буурцагны иш зулгааж яваад шувууны үүр оллоо. Хоосон үүр л юм байх гэж санаад нэг их юм бодсонгүй, буурцагны иштэй нь цуг хамаад хаячихав. Гэтэл ажлаа хийж явтал миний хөлний ойролцоо нэг шувууны зулзага байхыг хараад их гайхлаа. Би яаран тэр зулзагыг алган дээрээ тавиад эргэн тойрноо дахин ажтал ойролцоо өөр нэг зулзага харагдав. Дахиад байгаа болов уу гээд ийш тийшээ хартал нэлээд зайтай бас нэг зулзага харагдлаа. Гэнэт би буурцагны иштэй цуг шувууны үүр хамж хаяснаа саналаа. Тэгээд зулзагануудыг цуглуулан, хаясан үүрээ олохоор явлаа. Олдохгүй бол яана аа гэхээс санаа зовж байтал ашгүй өнөөх үүр олдож би бөөн баяр болов. Би нялх зулзагануудыг үүрэнд нь болгоомжтой гэгч нь хийгээд, ойролцоох модноос үүрийг нь өлгөн, холоос…
Непал, Катманду / Нир Кажи
Аюулгүйн бааз
Солонгосын хойгоос 60 дахин том газар нутагтай мөсөн тив Антарктид. Энэхүү өргөн уудам, цэвэр цэнгэг тив нь хойд туйлын хамтаар дэлхийд зайлшгүй чухал үүрэг гүйцэтгэдэг юм. Учир нь энэхүү бүс нутаг уур амьсгалын өөрчлөлтөнд нэн түрүүнд мэдрэмтгий байдаг тул хүмүүн бид дэлхийн цаг уурын өөрчлөлтийг илрүүлж, урьдчилан таамаглаж чаддаг аж. Дэлхийн орон орны засгийн газраас Антарктидад бааз байгуулж, мөсөн уулын өрөмдлөг хийх, солирын хэлтэрхий цуглуулах, мөсөн доорх нуурны хайгуул хийх, газар зүйн онцлогийг судлах, галт уул, одон орон, микробиологийн судалгаа хийх зэрэг үйл ажиллагаа явуулдаг ажээ. Үйл ажиллагаа бүр нь орон орноос байгуулсан тус тусынх нь бааз дээр явагддаг. Баазыг байгуулахад хамгийн чухал зүйл бол аюулгүй байдал. Бааз нь 250км/цаг хурдтай хүчтэй салхи, хасах 34 хэмийн тэсгим хүйтнийг тооцоолж хүний…
Тэвчээрээр олж авсан баяр хөөр
Намайг тэнгэр Эцэг Эхийн ивээлээр АНУ-ын Филадельфид сайн мэдээ тунхаглаж байх үед нэг ийм явдал болж билээ. Би нэлээн удаан сайн мэдээ тунхагласан боловч ямар ч үр жимсгүй байсан тул “Би яагаад үр жимсгүй байгаа юм бол?” гэж бодоод санаа минь зовж байлаа. Тэгж байтал Алтунад хийсэн богино хугацааны тунхаглалаар дамжуулан ная гаруй настай Каролин эгч дүүг Бурхан надад үр жимс болгон зөвшөөрөв. Долоо хоног бүр ирж очихын 8 цаг явж, эгч дүү бид хоёр Амралтын өдөр, Алгасал баяр, Елохим Бурханы талаарх үнэнийг хоёр сарын турш хичээнгүйлэн судалж үзсэн юм. Гэтэл нэг өдөр эгч дүүтэй холбоо барьж болохгүй болчихов. Маш санаа зовж, эгч дүү дээр эргэж очлоо. Юу болсон юм мэдэхгүй, эгч дүү нэг л хүйтэн өнгө аястай байв. Миний…
Шин Да Үн / Солонгос, Анян
Нэгэн цаазын ялтны харуусал
Тэнгэрийн оронд үйлдсэн миний нүгэл ямар харгис хэрцгий болохыг, Елохим Бурханы хайр хичнээн агуу болохыг гүнээ ухаарахад хүргэсэн нэгэн үйл явдал надад тохиолдсон юм. Манай Булавайо Сион Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн ойролцоо байрладаг тул бидэнд нийгмийн янз бүрийн давхаргын хүмүүстэй уулзах боломж гарч ирдэг л дээ. Нэг өдөр би гэр бүлүүдээ хүлээх зуураа нэгэн настантай уулзсан юм. Тэрээр хуучин ном, хувцсаар дүүрэн гялгар ууттай юм барьчихсан хажууд ирээд суулаа. Тэгснээ надтай мэндлэн, өнгөрсөн амьдралынхаа үүх түүхийг надад хуучлав. “Хүү минь, чамд төвөг удаж байгааг минь өршөөгөөрэй. Би олон жил шоронд сууж байгаад, өнгөрсөн долоо хоногт өршөөлийн хуулиар суллагдаад гарч ирсэн юм. Би 1985 онд эхнэр, авга ахыгаа хөнөөсөн хэргээр хүн амины хэргээр ял сонссон. Хэргийн дараа шүүхээс надад цаазын…
Зимбабве, Хараре / Шава Макдоналд
Өчүүхэн сайн үйлс, их сэтгэл хөдлөл
Гудамж талбай цэвэрлэх хөдөлгөөний өмнөх өдөр хүчтэй аадар бороотой байлаа. Бороо зогсолтгүй ороод байвал төлөвлөж байсан цэвэрлэх аянаа явуулах хэцүү болох тул бид санаа зовж байлаа. Тэгтэл маргааш нь санаа зовж байснаас маань харин ч эсрэгээрээ тэнгэр цэлмэг, товлосон газраа цугларсан гэр бүлүүдийн маань царай төрх ч гэрэлтэж харагдана. Цэвэрлэх аян явуулсан Тагуатинга цэцэрлэгт хүрээлэн нь хөл хөдөлгөөн, хүн ам ихтэй худалдааны бүс нутагт байдаг. Тэгээд ч тэр үү гудамжинд нь тамхины иш, чихрийн цаас, дэлгүүрээс гарсан том жижиг элдэв хог новш ихтэй байлаа. Бид усан оргилуур, цэцгийн мандал, зам хавиар гэж ангилж, баг болж хуваагдан цэвэрлэсэн юм. Өргөст ургамлаар хучигдсан, хүний гар хүрэхээргүй цэцгийн мандлын өнцөг булан бүрийн хогийг түүлээ. Зам хавиар хаа хамаагүй хаягдсан хүнд модон банз болон…
Бразил, Бразилиа сүм
Миний сүнсний амьсгал
“Ээж ээ, намайг пневмоторакс (цээжний хөндийд хий хуримтлагдах өвчин) туссан гэнэ. Яаралтай хагалгаанд орохгүй бол үхэж ч мэднэ гэнэ.” Амьсгалахад хэцүү байна гээд эмнэлэгт хандсан хүүгээс маань ийм дуудлага ирлээ. Залгуулаад эмчийнх нь дуу сонсогдлоо. “Сайн байна уу, эгч ээ. Бид дөнгөж сая рентген зураг авч харсан чинь таны хүүгийн биеийн байдал тун хүнд байна. Яаралтай хагалгаанд орох шаардлагатай. Бид хүүг тань хэвтүүлж, хагалгаанд нь бэлтгэж байя. Та түргэхэн ирээрэй. Таныг ирэнгүүт хагалгаагаа эхэлье дээ” гэлээ. Тийн хэлээд утсаа таслахад миний ухаан балартаад ирэв. “Пневмоторакс аа?” Би сэхээ орж, пневмоторакс гэж ямар өвчин болохыг олж мэдэхээр хайж гарав. Хүний уушгинд цоорол үүссэний улмаас цээжний гялтангийн хооронд агаар юм уу хий хуримтлагддаг өвчин гэнэ. Би шуудхан л юм хумаа бэлтгээд эмнэлэг…
Солонгос, Чонжү / Ким Ын Ми
Хамгийн үнэ цэнэтэй ажил, хамгийн онцгой ерөөл
Жирийн л солонгос аавуудын өөр тутмын амьдрал тийм байдаг шиг би өдөр бүр од харан ажилдаа явж, од харан ажлаасаа тарж ирнэ. Тэр үед тэртээ хол орших оддын ертөнц юу болохыг, хэний төлөө гялтганан гялалзаад байгааг нь мэддэггүй байж. Ердөө эгэл нэгэн айлын өрхийн тэргүүний хувиар бусдыг гомдоох үг хэлэлгүй, ар гэрийнхнээ амар жимэр амьдруулахсан гэж л бүтэн жилжингээ амрах сөхөөгүй махран ажилладаг байсан сан. Ингэх нь хүний амьдралын хамаг утга учир биш ч байж мэднэ гэсэн бодол эхнэрээсээ үнэнийг сонссон тэр мөчөөс эхлэн төрсөн юм. Үнэнийг хэлэхэд анхандаа би итгээгүй. Хэдий итгэлээр сул ч 30 гаруй жил явсан католик сүм дээрээ ганц ч удаа сонсоогүй зүйл дэндүү олон байсан болоод тэр байх л даа. Эгч нь ч эхнэртэй маань…
Энэтхэг, Остинтаун / Чой Сү Хён
Тодорхой хүсэл найдвар
АНУ-ын Хойд Каролина мужийн Китти Хоук далайн эргийн ойролцоох Килл-Девил Хиллз хэмээх гүвээ. Бүх биеэрээ ширүүн салхи сөрөн, нисэх загварын онгоцоо чирэн, гүвээ өөд гарах ах дүү хоёр. Ах дүүс өөрсдийн зохион бүтээсэн онгоцоо ийн нисгэж, төд удалгүй хүн төрөлхтний хамгийн анхны өөрөө нисэх онгоцыг бүтээж амжилтанд хүрчээ. Уг нислэг ердөө 12 сек үргэлжилж, 36.5 метр ч хүрэхгүй зам туулсан ч салхины хүчээр биш, онгоц өөрөө өөрийнхөө хүчээр агаарын зам нээсэн агуу амжилт байлаа. Тэнгэрт нисэхийг хүссэн хүүхэд насныхаа мөрөөдлийг биелүүлэхийн тулд ах дүүс Райт унадаг дугуй засварын ажил хийж байхдаа цаг зав л гарвал агаарын нислэг, математик, физик, шинжлэх ухааны судалгааны ажилтай холбогдолтой ном товхимол зэргийг шимтэн уншдаг байжээ. Тэд өдөр шөнөгүй судалгаа хийж, хэдэн зуун нисэх загварын онгоц…
Эрдэнэт амь, эрхэм сайн мэдээ
Би нэг гэр бүлтэй цуг худалдааны төвд сайн мэдээ тунхаглаж яваад саяхнаас Бурханд итгэх болсон нэгэн эмэгтэйтэй таарсан юм. Бид хоёр түүнд Библид бичигдсэн Эх Бурханы тухай мэдээ дуулгаж болох уу гэтэл тэрээр “Бололгүй яахав. Би дөнгөж сая Библи худалдаж авлаа” гээд цүнхнээсээ хатуу хавтастай Библи гаргаж ирээд бидэнд өглөө. Бид тэр Библиэр нь өнөө үеийн Аврагч болох тэнгэр Эцэг Эх Бурханы хууль тушаалын талаар дамжуулав. Тэрээр нэлээн удаан хугацаанд Бурханы үгэнд анхаарлаа хандуулан сонсоод, үнэнийг болон мөнх амийн замыг агуулсан Бурханы жинхэнэ мессеж юу болохыг сонсоод ихэд гайхаж, бидэнд ойртон Бурханы үгэнд улам бүр чих тавив. Хичээл зааж дуусаад, түүнээс шинэ амийн ерөөл авахыг хүсэж байна уу гэж асуухад тэрээр шуудхан л “Тийм ээ” гэж хариулан, өнөөдөр уулзсан маань…
АНУ, IL Чикаго / Жой
Мутаред ч Бурханы хаанчлалыг байгуулсан нь
Дэлхийн өнцөг булан бүрд итгэхийн аргагүй хурдтайгаар Сион байгуулагдсан 2018 он. Зимбабве улсын Хараре Сионы гэр бүлүүд маань ч шинэ бүс нутагт сайн мэдээний атар эзэмшихээр бэлдлээ. Гэвч хүсэл тэмүүлэл дүүрэн боловсруулсан төлөвлөгөө маань эхнээсээ л бартаат замыг туулах хэрэгтэй боллоо. Богино хугацааны авралын зар тараая гэж сонгосон Мутаред тунхаглалынхаа хугацаанд байрлах газар олно гэдэг амаргүй ажил байлаа. Мутаред Сион байгуулахад минь туслахыг тасралтгүй залбиран гуйж, тохиромжтой газар хайсаар л байлаа. Тэгээд Мутаред амьдардаг нэг эгч дүүтэйгээ холбоо барив. ӨАБНУ-ын Дурбан Сионд үнэнийг хүлээн аваад, төрсөн нутаг Мутаред буцаж ирээд ажил хийж байсан эгч дүүгээс бид бүтэн жилийн турш сураг тасарсан байсан л даа. Хэдэн удаа холбогдох гэж оролдсон боловч түүнээс хариу байхгүй л байлаа. Гэвч бид Бурханд залбирсныхаа дараа…
Энос Мутазу / Зимбабве, Хараре
Хэнри Фордын сэтгэлийг нээсэн багш
Хенри Форд (1863-1947) нь дэлхийн автомашин үйлдвэрлэгч “Форд” компаниийг үүсгэн байгуулагч юм. Тэрээр тэрбумтан болсон ч тухайн үед нь олон хүн түүнээс хандив туслалцаа хүсэж, зовоох болов. Нэг удаа тэрээр хөдөөний жижигхэн сургуулийн багшаас нэг захиа хүлээн авчээ. Хүүхдүүдэд дуу хөгжмийн хичээл ороход хэрэгтэй төгөлдөр хуур сургуульд нь байхгүй тул авахад тус болооч гэсэн агуулгатай захидал байв. Форд хүсэлтийнх нь хариу болгон 100 доллар илгээж гэнэ. Уг нь төгөлдөр хуур авахад хаанаа ч хүрэхгүй мөнгө байж. Тэгтэл хэдэн жилийн дараа нөгөө багшаас дахиад захидал ирэх нь тэр. Захидалд ийн бичсэн байв. “Бид таны явуулсан мөнгөөр газрын самрын үр аваад, түүнийгээ сургуулийнхаа хажуугийн талбайд тарьж суулгасан. Тэгээд сурагчидтайгаа хамтран арчилж тордон ургуулж, хураасан ургацаа зарж, үлдсэн ашгаа олон жил цуглуулж хуримтлуулсны…
Мөнхийн титмийн төлөө
Би Бурхан дотор байх үедээ авралын ивээл, тэнгэрийн хаанчлалын амлалтыг бодон аз жаргалтай, баяр баясгалантай байдаг. Гэсэн хэдий ч надад Бурханы хүүхдийн хувьд тэвчих хэрэгтэй олон зүйл гардаг. Гэрлэхээс өмнө надад ажил тарсны дараа хотын гоёмсог неон гэрэл чимэглэлийн хажуугаар өнгөрч, сүм рүү очих амаргүй байдаг байлаа. Гэсэн ч аль болох уруу татагдалгүй чуулгандаа очиж суун Бурханы үг судлах юм уу үе тэнгийнхээ залуучуудтай сүнслэг ажилд анхаарлаа төвлөрүүлэх юм бол Бурхан надад өөрийгөө захирах чадвар өгч, хөлийг минь Сион руу чиглүүлж өгнө. Үүнд нь би өөрийн эрхгүй талархдаг байв. Гэрлэсний дараа бол төрөл нь л өөр болохоос биш биеэ захирах шаардлагатай зүйл ганц бие байх үеийнхнээс ч олон. Хүнд хэцүүтэй тулгарах бүрдээ би өөрийгөө аргадан тайтгаруулж, тэнгэрийн найдварыг минь улам…
Солонгос, Чанвон / Ган Гён Ми
Бибимбаб
Хүүхэд байхад намайг хичээлээсээ ирэхэд ээж маань агшаасан арвай будаанд цагаан манжингийн кимчи, нэг халбага улаан чинжүүний жан, ганц хоёр дусал периллийн тос хольж хутгаад цагаан манжинтай бибимбаб хийж өгдөг байж билээ. Идэх дуртай хоолны маань нэг байсан даа. Гэвч би 10 жил бибимбаб идээгүй ээ. Харахаар л хоолой зангирч, нулимс мэлтэлзээд ер идэж чаддаггүй юм. Арван жилийн өмнө манай ах нэг өдөр ээжид долоо хоногийн л нас үлдсэн гэж билээ. Ээж маань хорт хавдартайгаа тэмцэж байсан ч амьдралд нь нэг их асуудал байгаагүй л дээ. Утсаар ярих болгонд байнга л өөдрөг цовоо байдаг болохоор өвчнөө хангалттай ялж чадна гэж боддог байлаа. Тиймдээ ч би ахынхаа хэлсэн үгэнд итгэж чадахгүй байв. Төрсөн гэртээ очин очтолоо “Ээж маань яасан ч тийм…
Солонгос, Инчон
Бенжамин Франклины үр нөлөө
18-р зуунд Америкийн эрдэмтэн, улс төрч Бенжамин Франклин юм болгон дээр өөрөөс нь өө сэв хайж, буруутгахыг оролдон дайсагнадаг нэгэн конгрессийн гишүүнтэй хэрхэн харьцах талаар бодол болов. Тэрээр гишүүнтэй сайхан харилцаатай байхыг хүссэн ч бэлэг сэлт өгч, бялдуучлах аргаар дотносохыг хүссэнгүй. Удаан эргэцүүлсний эцэст тэрээр номных нь цуглуулгаас нэг ховор номоо түр хэрэглүүлэхийг ёсорхог гэгч нь гуйжээ. Номыг нь буцааж өгөхдөө талархлаа илэрхийлсэн зурвас хамт өгч гэнэ. Хожим нь тэд конгрессийн ордонд дахин уулзалдахад өнөөх гишүүн Бенжаминтай өөрөө эхэлж яриа өдөн, хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Бенжамин энэ талаар хувийн намтартаа дурьдахдаа “Нэг удаа танд сайн зүйл хийсэн хүн таны тусалсан хүнээс илүү танд туслахад бэлэн байдаг” хэмээн бичсэн байдаг. Ямар ч хүн өөрөөс нь тусламж хүссэн хүндээ харин…
Тэнгэрийн хаанчлалын зам ая тухтай, дардан байдгийн учир
Нэг өдөр сайн мэдээ тунхаглаж явтал багын найз минь санаанд орж ирэв. Би түүнд авралын сайн мэдээ тунхаглахыг туйлын ихээр хүсэж байсан ч гэрт нь яаж явж очдогоо санахгүй байлаа. Тэгээд найзтайгаа уулзах боломж өгөөч гэж тэнгэр Эцэг Эхээсээ чин сэтгэлээсээ залбиран гуйв. Эцэст нь Бурханы тусламжаар би өмнө нь ээжтэйгээ хамт найзындаа очдог байснаа саналаа. Ээж намайг жаахан байхад тэднийд хүргэж өгдөг байсан юм л даа. Найзын маань ээж ч бас манай ээжтэй найз байсан юм. Хэд хоногийн дараа би ээжийгээ даган найзындаа очлоо. Гэрийнх нь хашаагаар ороод иртэл тэнд хөл нүцгэн тоглож байсан минь санагдав. Бид цагийг хөгжилтэй өнгөрүүлээд, дараа дахин уулзахаар болоод салцгаалаа. Гэртээ харих замд надад нэг асуулт төрөөд болдоггүй ээ. “Би найзынхаа гэрийг, бас хамт…
Непал, Киртипур / Сару Баскота
Магтах ба чимээгүй байх
Өдөр хоногоос уйдаж залхсан дунд эргэм насны нэгэн эр сэтгэл зүйчээс зөвлөгөө авахаар очоод ярилцаж гэнэ. “Гэр бүл бололцоод амьдрал маань нэг л аз жаргалгүй байна. Уг нь эхнэр бид хоёрын харьцаа тийм ч муу биш л дээ. Гэхдээ л инээд хөөр гэж юм огт алга.” Сэтгэл зүйч нөгөө эрээс хэд хэдэн ийм тийм асуулт асуув гэнэ. Уг эрийн тухайд тогтвортой ажлын байртай, эрүүл саруул тун дажгүй нэгэн байв. Эхнэр нь ч ар гэр, амьдрал ахуйгаа сайн харж ханддаг нь андашгүй. Мөнөөх эрийн яриаг бүгдийг нь сонссон сэтгэл зүйч ийн өгүүлэв. “Аан мөн, тийм байх нь. Эхнэр тань хоол хийхдээ хэр үү? ” “Заримдаа амттай, заримдаа амтгүй хийдэг.” “Амттай хоол хийсэн үед нь та яадаг вэ?” “Зүгээр л чимээгүй иддэг.”…
Харилцан зөвшилцөж өрх гэрийнхээ санхүүг барь
Өнөө үе нь хэрэглээний эрин үе юм. Хөүм шоппингоор “Бараг бүгд зарагдсан”, “Захиалга хязгаартай” гэх зэргээр хүмүүсийн хэрэглээний хүсэл шуналыг өдөөн хатгана. Гэртээ зүгээр сууж байгаад хуруугаа товших төдийд л авах гэсэн бараагаа гэртээ хүргүүлчихнэ. Ядаж хоолноосоо үнэтэй аяга кофе аваад уучих хэрэгтэй гэцгээнэ. Хаа сайгүй уруу татах үй түмэн хэрэглээний урхинд орж, яах ч аргагүй мөнгөө үрэх хүмүүс. Тэглээ гээд хүссэн бүгдээ авч, хүссэн бүхнээ идэж амьдарч чадахгүй. Хэрэглээний хүслээ ханатлаа гүйцээлээ гээд аз жаргалтай амьдрах баталгаа болж чадахгүй. Амьдралын туйлын зорилго болох аз жаргалыг эдэлье гэвэл ар гэрийн амьдралдаа арвич гамтай байх нь их чухал. Ам бүлийн дотор мөнгө санхүүд хандах ялгаанаас болж зөрчил маргаан, үрэлгэн байдлаас эсвэл дампуурлаас үүдэлтэй амьдралын бэрхшээл зэрэг нь айл гэрийн аз жаргалыг…
Амьд яриа хөөрөө өрнүүл
Та бүхэн энгийн үед гэрийнхэнтэйгээ ярилцахдаа ямархуу хариу үйлдэл үзүүлдэг вэ? Хайнга сонсож, эсвэл завгүй гэдгээр шалтаглан хойш тавиагүй байгаа? Гэр бүлийнхэнтэйгээ өөд өөдөөсөө хараад яриа өрнүүлэх нь нэг нэгнээ ойлгоход нэн чухал. Энэ нь эв найртай гэр бүл бий болгох үндэс ч болж байдаг. Ярилцахдаа нөгөө хүнтэй санал нэгтэй байгаагаа илэрхийлэх зэргээр амьд харилцаа үзүүлэх нь яриа хөөрөөг илүү таатай болгодог. Сонирхож, хүндэлж байгаагаа харуулах нь ярилцаж буй хүний сэтгэлд их нийцдэг учраас тэр. Өөрийг нь адилхан мэдэрч ойлгож байна гэж үзээд сэтгэлээ уудалдаг. Ийн яриа хөөрөө өрнүүлэх явцад нэг нэгнээ гэх хайр ундрах нь дамжиггүй. Энэ сард гэр бүлийнхнээ анхааралтай сонсож, бие биетэйгээ амьд яриа хөөрөө өрнүүлээрэй! Зөвлөмж Нөгөө хүнийхээ үгийг анхааралтай сонсох. Нөгөө хүнийхээ ярианд санал нийлэх.…