WATV.org is provided in English. Would you like to change to English?

Гэртээ инээлгэх хэрэгсэл хийцгээе!

885 Үзсэн тоо

Царай төрх шүхэр хоёрын нийтлэг тал юунд юм бол?

Тэнийж байдагтаа л утга учиртай юм. Урвагар царайлж амьдрах хэрэг байна уу гэмээр. Инээж хөөрсөн, гэрэлтсэн царай төрх өөрийг нь аз жаргалтай болгохоос гадна харсан хүнийг ч аз жаргалтай болгодог. Ойр тойрныхондоо хайр, урам зориг өгч, дэмжиж байгаагаа илэрхийлэх нь хамгийн сайхан арга.

Инээд хөөр нэмэх үүднээс гэрийнхнээ энд тэнд инээлгэх хэрэгсэл хийгээрэй. Арван секундээс дээш чанга дуугаар инээхэд инээх ашиг тус илүү байдаг тул янз бүрийн инээлгэх арга хэрэгсэл ашиглан, гэрийнхэнтэйгээ хамт инээгээд үзээрэй. Урвагар, баяр хөөргүй байдал нэг мэдэхэд алга болж, инээд хөөр, аз жаргал л дүүрэн байх болно!

Зөвлөмж
Инээх бүс- Тогтсон нэг газар очих бүрдээ инээх.
(“Энэ бол инээх бүс”, “Энд ирвэл зад инээгээрэй” гэж бичээд наах)
Инээх шугам- Тогтсон шугамыг давах бүрдээ инээх.
(“Энэ газраар өнгөрөхдөө инээгээрэй” гэж бичээд наах)
Инээх цаг- Тогтсон цагт хамт инээх.
(Хөгжилтэй аяар сэрүүлэг тавих)
Инээх цэг- Биенийхээ нэг хэсгийг инээх цэг болгон тогтож, нөгөө хүн дарвал инээх.
Инээх толь- Тогтсон толийг харах бүрдээ инээх.
(Толинд инээсэн стикер наах юм уу “Инээх толь” гэж бичээд наах)
Инээх суудал (сандал)- Онцгой суудал юм уу сандал дээр суувал инээх.
Инээх туг- “Инээгээрэй” гэж бичсэн тугийг хэн нэгэн өргөвөл хамтдаа инээх.