Дөл нь чамайг шатаахгүй

Манай гэрийнхэн бүгд унтаж байсан үүрийн 5 цагийн орчимд машин мөргөлдөж байгаа мэт чанга чимээ намайг сэрээв. Нойрноосоо хагас дутуу сэрж байх зуур буун дуу шиг чимээ сонстов. Би гүйцэд сэрээд нөхрийгөө сэрээв. Гадаа хэд хэдэн удаа буун дуу гарч, хүмүүс орилолдон мотоцикль нүргэлнэ. Энэ нь бүр ч эмх замбараагүй болгож байлаа. Нөхөр бид хоёр гадна юу болоод байгааг мэдэхгүй маш их гайхаж байлаа. Нөхөр маань надад “Гадаа ямар нэг тэмцэл тулаан болж байх шиг байна. Аймшигтай хэргийн гэрч болчих ч юм билүү, битгий гадагшаа гараарай” гэлээ. Тун удалгүй хүмүүс манай хашааг чиглээд ирж явах шиг чимээ сонсогдов. Манайд аюул хор учруулахаар хэсэг хүн манайхыг тойроод бүсэлчихсэн юм биш байгаа гэж бодохоос ч айж байлаа. Энэ зуур ээж маань ч…

Селин Даршана Соломон / Малайз, Сетапак

Ухаарч амжаагүй Эхийн хайр

Намайг төрөхөөс өмнө манайх Перугийн нийслэл Лимад амьдарч байсан гэсэн. Нэг удаа Перугийн нэг дүүрэгт маш хүчтэй газар хөдлөлт болсон гэнэ билээ. Тэр үед аав Дотоод Хэргийн Яаманд ажиллаж байсан ба газар хөдлөлтөөс болж сүйрсэн бүс нутгийг сэргээн барих багийн мэргэжилтнүүдийг ахлаж байсан гэсэн. Үүнээс болоод манайх Анкаш хотын Хуараз суурин руу нүүгээд, хэдэн жилийн дараа нь би айлын 6 хүүхдийн отгон нь болж мэндэлжээ. Манай том ах надаас 13 насаар ах. Гэрийнхэн маань бүгд л намайг хайраар халамжилж байв. Би нэг өглөө босоод унтлагын өрөөнийхөө цонхоор гадагш хартал тэнгэрээс яг л цагаан сувд шиг зүйл орж байлаа. Хөөх ямар гоё юм бэ! Би тэр цагаан юмнуудыг барьж үзмээр санагдаж, миний өрөөг ах нарын өрөөнөөс тусгаарладаг урт хонгилд унан барин,…

Мерти Полак / Перу, Лима

Сайрхал

Бие сайтай хүмүүс эрүүл мэндээ хайнга анхаардаг. Ялангуяа өвдөх юмгүй болохоор өөрийнхөө эрүүл гэдэгт хэт итгэж, тоомжиргүй явсаар үүлгүй тэнгэрээс аянга цахисан аятай гэнэт л өвддөг. Үнэндээ эрүүл, бие сайтай харагдаж байсан хүн гэнэт л өвчин эмгэг тусдаг шүү дээ. Эсрэгээрээ бие султай хүмүүс эрүүл мэнддээ тун их анхаардаг. Бие султайгаа сайн мэддэг болохоор тэд биед муу зуршлаас аль болох зайлсхийж, биед сайн хоол хүнс хэрэглэж, бие бялдартаа ихээхэн анхаардаг. “… Иймд Христийн хүч надад орших тул би ихэд баяртайгаар мөхөсдөлөөрөө илүү сайрхана.”2Кор 12:9 Паул элч мөхөсдөлөөрөө сайрхсан учир нь тэрхүү мөхөс байдлынхаа улмаас л бардам бололгүй, үргэлж Бурханд найдаж чадсандаа тэр. Хэрэв тэрээр юм юмаар чадварлаг, дутагдах мөхөсдөх зүйлгүй байсан бол Бурханаас авсан агуу ивээлдээ сайрхан бардамнаж, махан биеийнх…

Шуналаа хаявал аз жаргал бялхана!

Оны эхний өдөр хүмүүсээс шинэ оных нь хүсэл мөрөөдлийг асуувал бүгд л өөр өөрөөр хариулдаг ч эцсийн эцэст бүгдийнх нь хүсэл нэг л байдаг. Энэ бол яалт ч үгүй аз жаргалтай амьдрах явдал. Аз жаргалын хэм хэмжүүр хүн хүнд янз бүр байдаг. Зарим хүн их мөнгөтэй байвал аз жаргалтай байна гэж боддог. Зарим нь нэр алдартай байвал аз жаргалтай байж чадна гэж боддог. Мөн эрх мэдэлтэй л байвал аз жаргалтай байна гэж итгэдэг хүн ч бий. Тэгтэл тэрбумтан Жей Голд нас барахынхаа өмнө “Энэ дэлхийн хамгийн өрөвдөлтэй хүн би байлаа” гэж хэлсэн байна. Европыг байлдан дагуулж байсан эзэн хаан Наполеон “Миний амьдралд жинхэнээсээ аз жаргалтай байсан зургаахан өдөр л байсан” гэж өчжээ. АНУ-ын ерөнхийлөгч асан Жимми Картераас амьдралынх нь хамгийн…

Хайраар аяга ус өг

“Ус сайн уувал өвчин зовлонгүй, урт удаан насална” гэсэн үг гарах хэмжээнд ус гэгч хүний эрүүл мэндэд асар их нөлөөлдөг. Ус нь биеэс хорт бодисыг гадагшлуулж, цусны эргэлтийг сайжруулахаас гадна бодисын солилцоог дэмждэг. Мөн дархлааг дэмжин, арьсыг гоё сайхан болгох зэрэг ач тустай. Америкийн Хавдар судлалын төвийн судалгаагаар өдөрт 4 аяга ус уудаг хүн нь өдөрт 2 аяга ус уудаг хүнээсээ бүдүүн гэдэсний хорт хавдар, цистит үүсэх эрсдэл 50%-аар бага байдгийг тогтоожээ. Ус их хэмжээгээр уухгүй бол биед хорт бодис хуримтлагдаж амархан ядарна. Энэ сар гэрийнхэндээ чин сэтгэлээсээ аяга ус өгөөрэй. Хайраар аягалж өгсөн ус юм чинь эрүүл мэндэд бүр ч тустай байх биш үү? Зөвлөмж Өглөө бүр аяга ус өгөх. Эм уух үед нь ус өгөх. Эм уухад нь…

Жинхэнэ баатрууд

Америкийн түүхэнд “Газар доорх төмөр зам”-ыг байгуулсан хэсэг бүлэг хүмүүсийг өнөө үед баатрууд гэлцдэг. Учир нь тэд ямар ч хариу нэхэлгүй шударга, өгөөмөр сэтгэлээр боолуудыг чөлөөлөхийн төлөө амь насаараа дэнчин тавьсан юм. 1600-1865 он хүртэл Нэгдсэн Улсад Африк гаралтай Америкчуудын боолчлолыг хуулиар хүлээн зөвшөөрдөг байв. 1800-аад он гэхэд Америкийн хойд мужуудад боолын ёсыг халсан ч, өмнөд мужуудад боолчлол хэвээрээ л байлаа. Хэдийгээр дүрвэнэ гэдэг туйлын хэцүү, бүтэшгүй оролдлого боловч энэ үеэр эрх чөлөөтэй амьдрахын тулд үй олон боол умард руу дүрвэн гарахыг санаархаж байв. Эдгээр боолуудад эрх чөлөөгөө олоход нь туслахаар хар, цагаан арьстай эрх чөлөөт иргэд нэгдэж, умардын эрх чөлөө тийш “аюулгүйн шугам” гэж нэрлэсэн төрөл бүрийн замаар, боолууд замдаа хоноглох тусгай байр болох “өртөө”-нд буудаллан, боолуудыг умард руу…

Д.Карли Динни / АНУ, Коннектикат

Унтаж байх хойгуур минь ч…

Хүнд өвчтэй хүүгээ асардаг нэгэн ээжийн тухай нийтлэлийг саяхан би олж уншсан юм. Хүү нь булчингийн чангарлаас үүдэлтэй амьсгалын замын өвчнөөс болж шаналан зовж байв. Хүүгийн өвчнийг оношилсон эмч нар түүнийг ердөө 18 сарын настай гэж ээжид нь хэлжээ. Эх хүүгээ гэртээ авчран, булчингийн агшилтыг бууруулахын тулд цээжинд нь аль болох ойр ойрхон иллэг хийж эхлэв. Хүүгээ унтаж байхад ч иллэг хийж өгсөөр байв. Унтаж амрах ч хүртэл эхэд бөөн асуудал. Хүүгээ амьсгал нь дутагдаад үхчихвий гэсэндээ санаа зовнин эх түр зуур дуг хийдэг ч удаан унтаж чадахгүй. Өдөрт их л удаж 3 цаг унтдаг байсан гэнэ. Нам унтчихгүйн тулд бүхэл шөнөжин гэрлээ асаана. Мөн хүүгийнхээ нойронд саад болохгүйн тулд гэрлийг зөвхөн өөр рүүгээ тусаж байхаар бүрхүүл хийсэн ажээ. Харин…

Вэй Вэй / Сингапур

Харамсахгүй байх арга

“Интернэтээр бараа бүтээгдэхүүн зарвал ямар бол?” “Сайхан санаа ч чам шиг юу ч хүсэхээргүй сайхан амьдралтай хүн тийм юманд хүч сорих хэрэг байна уу? Ажилгүй хүн л тэрийг чинь орлого олох зорилгоор хийвэл дээр биз.” Нэр хүндтэй сургууль төгсөөд, ирээдүй нь баталгаатай компанид цалин өндөр, тогтвортой ажил эрхэлдэг, дардан замаар алхаж байсан хүн ажлаасаа халагдах өргөдлөө өгчээ. Интернэт бизнес эрхлэх боломжийг урьдчилан тооцоолж, захиралдаа интернэт худалдааны компани байгуулах санал тавьсан боловч татгалзсан хариу авчээ. Тиймд тэрээр өөрийнхөө бизнесийг эхлүүлэхээр шийдсэн байна. Тэр бол дэлхийн хамгийн том онлайн худалдааны төв болох “Амазон” сайтын үүсгэн байгуулагч Жэфф Безос (Jeff Bezos) юм. Тогтвортой амьдрал ба шинэ юманд хүчээ сорих гэсэн салаа замын уулзвар дээр зогсож байхдаа тэрээр яаж харамсахгүй байх вэ гэдгийг л…

Дасгал сургуулилт хийхгүй бол

Дэлхийд алдартай нэгэн дуучныг Солонгост тоглолт хийхэд нь үзэгчид ихэд урам нь хугарч, тэр ч байтугай бүр уурлаж гомдол гаргажээ. Гайхамшигтай хоолойныхоо чадвараар сэтгэлийг нь хөнддөг дуучнаа амьдаар нь сонсохыг хүссэндээ үнэтэй тасалбар авч, тоглолтыг нь үзэхээр иртэл түүний хоолой нь сааралтаж, дуу нь сул байсан тул араар суусан үзэгчдэд бүр сонсогдох ч үгүй байсан гэнэ. Учир нь тэрээр бэлтгэл сайн хийлгүй тайзан дээр гарсан аж. Өмнө нь сайн хийдэг байсан юмаа удаан хугацааны дараа дахин хийх гэхээр нэг л болж өгдөггүй. Тэр ч бүү хэл бүр сайн тоглодог байсан хөгжмөө ч тоглохгүй удчихаар гар хуруу сайн эвлэж өгдөггүй шүү дээ. Бүтэн жил уйгагүй дасгал хийж байж хөгжүүлсэн булчин дасгал хийхгүй л бол ганцхан сарын дотор л алга болчихно. Хөгжим…

Эхийн хайр бол онцгой хайр

Зарим хүн амьдралыг хайран дээр тогтдог гэдэг. Хүн төрж өсөх явцыг анзаарч байхад тэдний хэлдэг нь үнэн мэт. Учир нь бид бие биендээ анхаарал халамж тавьж, тусалж, туслалцаа аван, хайраар холбогддог шүү дээ. Амраг хосын хайр, анд нөхдийн хайр, аав ээж ахан дүүсийн хайр... Нээрээ л янз бүрийн байдлаас хайрыг олж харж болно. Түүгээр ч зогсохгүй мөнгө болон эд материалыг ч хайрладаг хүн бий. Тэгвэл энэ бүх хайрын мөн чанар нь юунд оршдог юм бол? Би хайрын мөн чанарыг өөрөө өөрийнхөө төлөөх аминч үзэл гэж боддог байлаа. Хэн нэгнийг хамгаалж байгаа шалтгаан нь надад хэрэгтэй болохоор, хамт байхыг хүсэх шалтгаан ч мөн надад сайхан байдаг болохоор гэж боддог байв. Хүн ер нь өөрөө өөрийгөө л боддог аминч чанартай болохоор “хайр”…

О.Баясах / Монгол, Улаанбаатар

Хатсан газрыг дэвтээх Эхийн хайр

Европ тивийн баруун хязгаарт орших Испани улсын газар нутагт Паул элч олон удаа тунхаглалаар явсан ч очиж чадаагүй байдаг. Паулын тэрхүү хүсэл тэмүүлэл дээр бид халуун сэтгэлээ нэмж, Испанийн Барселон хот руу тунхаглалын аян замд мордлоо. Явахаасаа өмнө итгэлээр бат шийдвэр гаргасан ч бодит байдлын хана харин өндөр байлаа. Нөхцөл байдал сайтай нийгмийн халамжийн тогтолцоонд дутах зүйлгүй амьдардаг испаничууд сүнсний ертөнц болон Бурханы тухайд ямар ч бодол эргэцүүлэл байхгүй нь илт байв. Нэг өдөр, хоёр өдөр, гурван өдөр... Бүтэн долоо хоног өнгөрчихөөд байхад Бурханы үгэнд анхаарлаа хандуулах хүнтэй бид таарсангүй. Мөн бид өөрсдөө ч аажмаар хүч тэнхээгүй болж эхлэв. Нэгэн гэр бүл харамссан сэтгэлээ нууж чадалгүй нулимс урсгав. Алс холыг харж, нулимсаа залгих эгч дүүг хараад, гав ганцаараа сайн мэдээ…

Ган Мин Жон / Солонгос, Дэгү

Нар жаргахаас өмнө “Уучлаарай” гэж түрүүлж хэлэх нь

Өвлийн адаг, хаврын эхээр Англи даяар хөл хорио тогтов. Дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын олон тохиолдол батлагдаж, үхлийн тоо өдөр бүр нэмэгдсэн тул вирусын тархалтаас урьдчилан сэргийлэх ажлын нэг энэ. Би гэрээрээ ажиллаж эхэлсэн болохоор гэрийнхэнтэйгээ илүү удаан хамт байх боломжтой боллоо. Эхэндээ ч сайхан л байлаа. Харин цаг хугацаа өнгөрөхийн хэрээр нөхөртэйгөө байнга маргах болов. Хоорондын харилцаа сайн юм чинь гээд жаахан болгоомжгүй ярих болж, энэ нь сүүлдээ бие биенээ шархлуулж дуусах нь энүүхэнд болов. Нэг өдөр бид өчүүхэн зүйлээс болоод хэн хэн нь жаахан дуугаа өндөрсгөв. Гэр дотор үүссэн таагүй уур амьсгалыг арилгах гэж оролдох зуураа би “Миний зөв, түүний буруу” гэж бодон, цонхоор гадагш харж байлаа. Тэгтэл нар жаргах гэж байлаа. Яг тэр агшинд саяхан үзсэн…

Ким Дү Ри / Англи, Манчестер

​Болзолгүйгээр өрөөс чөлөөлөх нь

Нягтлан бодох, санхүүгийн салбар гэдэг бол байнга л өр зээлтэй холбоотой байдаг л даа. Өр гэдэг бол хүү нэмсэн зээлийн хэмжээ бөгөөд өрийн хүү нь тухайн цаг хугацаанд ноогдуулсан хүүгийн хэмжээгээр тооцогддог юм. Эргүүлэн төлж чадахгүй их хэмжээний өртэй хувь хүн байх тохиолдолд хувийн санхүүгийн үйл ажиллагааны алдагдлаа нөхөх нэг арга зам байдаг л даа. Үүнийг өр төлбөрөөс чөлөөлөх (хэлтрүүлэх) тусламж гэдэг. Өртэй хүн өрийнхөө зөвхөн тодорхой хэмжээг нь төлнө. Харин үлдсэнийг нь өршөөн цайруулна. Энэ нь тухайн өрийг буцааж төлөөгүй юм чинь зээлдүүлэгчийг ихээхэн алдагдалд оруулдаг юм. Мэдээжийн хэрэг өртэй хүний хувьд өр төлбөрөөсөө чөлөөлөгдөх олон нарийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүд байдаг л даа. Энэ нь шүүхээр дамждаг тул өрөө цуцлуулах хүсэлтийг нь хүлээн авах боломжгүй ч байж мэдэх юм.…

Элиас Америко Масскэйм / Мозамбик, Мапуто

Онцгой цаг, сайн дурын ажил

Арванхоёрдугаар сарын нэг бүтэн сайнд Ганвон аймгийн Дунхэ хотын Мухо боомтын нэгэн тосгонд Дунхэ, Самчог, Ганрын Сионы сурагч, залуучууд, гэрлэсэн эмэгтэйчүүд гээд 200 гаруй хүн цугласан юм. Ганцаараа амьдардаг өндөр настан 4 айлд тус бүр 500 ширхэг, нийт 2000 ширхэг шахмал түлш хүргэж өгсөн юм. Энэ тосгоны шат нь нарийхан, эгц налуу тул залуу хүмүүс ч өгсөж уруудахад хэцүү байдаг. Нас дээр гарсан ахмадуудад бүр ч хэцүү байж таарна. Цаг агаар хүйтэрвэл өндөр настнууд өвөл бүр ч хэцүү. Энэ тосгонд өвлийг туулахад зайлшгүй шаардлагатай шахмал түлшний хангамж муу, шахмал түлшний компаниудад хоёр дахин өндөр үнээр авах санал тавилаа ч ирэх хэцүү, аюултай гээд хүргэлт төдийлөн ирдэггүй гэнэ. Сайн дурын ажлаар ирсэн цэргүүд, бусад сайн дурынхан ч энэ бүс нутгаас зайлсхийдэг…

Хун Сүн Тэ / Солонгос, Ганрын

Пингвин ниссэн нь

Бяцхан пингвин тэнгэрээр нисэх цахлай шувууг хараад, “Би тэр шувуу шиг нисдэг болох юм сан. Үнэхээр хөгжилтэй харагдаж байх чинь. Би ч бас далавчтай шүү дээ. Уйгагүй шаргуу сургуулилт хийвэл би бас нисэж чадах болов уу?” гэх зэргээр гүн бодолд автжээ. Тэр үеэс эхлэн бяцхан оцон шувуу нисэх гэж байдгаараа оролдох болов. Харамсалтай нь тэрээр далавчаа яаж ч дэвсэн нисэж чадсангүй гэнэ. Удаа дараа бүтэлгүйтсэндээ урам нь хугарч байтал ээж нь түүнийг өндөр гэгчийн мөсөн ханан дээр аваачив. Тэрээр доошоо харснаа толгой нь эргэв гэнэ. “Зүгээр дээ. Битгий санаа зов. Зүгээр л үсрээд буу. Тэгээд чи нисэж чадна.” Бяцхан оцон шувуу айсан боловч ээжийнхээ үгэнд зориг орж, мөсөн хаднаас үсрэн буулаа. Тэгтэл нисэх талаар ярих ч юм биш. Тэрээр далай…

Энэ дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хуруу

Бага сургуулийн сурагч байхад нагац эгч маань намайг нэг том эмнэлэг рүү дагуулж явав. Яах гэж байгаа шалтгааныг нь мэдэхгүй тийшээ намайг очтол өвчтөний хувцас өмссөн нэг танил хүн харагдсан нь ээж маань байлаа. Намайг хараад их баярласнаа удаа ч үгүй “Ёо ёо. Өвдөөд байна шүү дээ” гэж орь дуу тавив. Эмчийг ээжийн боолттой гар дээр ариутгалын бэлдмэл асгахад ээж “Өвдөж байна” гэсэн хэрнээ намайг харангуутаа төд удалгүй инээмсэглэнэ. Ээж инээмсэглэж байсан болохоор би ээжийн хурууны боолт цус нэвчсэн байсныг ч нэг их ноцтой гэж бодоогүй юм. Ээж сарын дараа эмнэлгээс гарсан даа. Намайг гэр рүүгээ орох гэж байхад дуудлага ирж, би ээжтэйгээ уулзахаар сэтгэл догдлон хүлээж байлаа. Ээж маань удаа ч үгүй ирэв. Ээж удаан уулзаагүй намайг тэврэхээр хоёр…

Тайвань, Гаошюн / Ан Жи Ён

Амь биеэ зориулсан гал сөнөөгчид

“Тэд бол түймрийн сүйрлийг зогсоох хаалт болон бэлэн байдаг, ой хээрийн түймэртэй тэргүүн шугаманд нүүр тулж байдаг шилдэг ангийн нэгээхэн хэсэг болсон эрэлхэг дайчид байлаа. Гэвч урьдчилан таамаглах аргагүй тэдний ертөнцөд алив нөхцөл байдал үхэл болон хувирах ч ядах юмгүй ажээ.” Аризонагийн ойн түймэртэй тэмцэж байгаад амь насаа алдсан 19 гал сөнөөгчид хүндэтгэл үзүүлсэн талаар CNN ийн мэдээлэв. АНУ тэр аяараа эдгээр эрэлхэг гал сөнөөгчдийн амь насаа алдсанд эмгэнэн гашуудсан төдийгүй ойн түймэр дундах тэдний нөхцөл байдлыг санан, шимширч байлаа. Гал сөнөөгчдийн золиос бол зөвхөн гамшигтай нүүр тулах үүрэг даалгавар нь ч биш, тэдний золиос бэлтгэл сургуулилтаас нь л эхэлдэг юм. Гал сөнөөгч болохоор хүсэлт гаргасан хүмүүс түймэр унтраах ангид элсэн орж, чанд хатуу дэглэмтэй бэлтгэлд хамрагдах ёстой. Тэд гал…

Майкл Минз / АНУ, NC Шарлотт

Анхдагч үр нөлөө

Чухал тэмцээн дээрээ хожигдсон хэн нэг тамирчин юм уу эсвэл нэг баг тамирчин зар сурталчилгаан дээр гарвал уг сурталчилж байгаа бараа бүтээгдэхүүний тухайд хүмүүсийн итгэлцэл төдийлөн төрөхгүй шүү дээ. Маркетингийн арга болгон тайлбарладаг “анхдагч үр нөлөө (priming effect)” гэдэг ойлголт үүний учрыг тайлбарлаж байна. Энэ нь анх хүлээж авсан мэдээлэл, үүнээс төрсөн мэдрэмж болон санах ой нь хожим хүлээж авах мэдээлэлд нөлөөлж болдгийг тайлбарладаг сэтгэл судлалын үг хэллэг аж. Хүмүүс анх эерэг хүлээж авсан зүйлээ хожим мөн л эерэг хүлээж авах хандлагатай байдаг шүү дээ. Харин анхдагч мэдрэмж нь сөрөг байсан бол дараа нь мөн л сөрөг мэдрэмжтэй байх талтай аж. Энэ шалтгааны улмаас дэлхийд алдартай нэгэн ундааны компани ноцтой хэлэлцүүлэг нэвтрүүлгийн дараа юм уу аваар ослын тухай мэдээ мэдээллийн…

Хонь хоньчин хоёр

Монголчууд бидний олонх нь мал аж ахуй эрхэлдэг. Өргөн уудам бэлчээрт үхэр, морь, хонь, ямаа, тэмээ гээд таван хошуу мал өсгөдөг. Ихэнхдээ хонь маллана. Нэг айл гэхэд бараг мянга гаруй хоньтой. Хар, цагаан, борлог, алаг тарлан гээд хонь бүр өөр зүсмийн. Би хоньчны хүү болж төрсөн. Улаанбаатарт дээд сургуульд ирэх хүртлээ бага насаа Хэнтий аймгийн Баянмөнх суманд өнгөрүүлсэн. Сургуульд сурахаар ихэнхдээ аав ээжээсээ тусдаа амьдардаг байлаа. Зуныхаа амралтаар гэртээ ирж, аав ээжийнхээ хэлсэн ёсоор хонио бэлчээдэг байв. Энэ өссөн орчин маань намайг хоньчин хонио чононоос хамгаалдгийн адил биднийг хуурамч эш үзүүлэгчдээс хамгаалж, хариулж байдаг Бурханы гайхамшигт авралыг сайн ухаарахад хүргэсэн байх. Хонь хавар төллөдөг. Энэ нь хоньчны хамгийн завгүй үе. Нэг айл олон хоньтой, бараг 500 гаруй хонь хургалах болдог.…

Б.Жаргалсайхан / Монгол, Улаанбаатар

Эхийн диваажин

Саяхан сүм дээрээ бид “Завгүй ээж” гэсэн гарчигтай зураг үзсэн юм. Нэгэн ээж ташаандаа хүүхдээ тэврээд, утсаар ярингаа цахилгаан зуухан дээрээ хоол хийнэ. Тэврүүлсэн хүүхэд нь ээжийнхээ мөр чихний хооронд хавчуулсан утсыг нь авах гэж зүтгэнэ. Хажууд нь бас өөр нэг хүүхэд нь зогсоод, ээж рүүгээ ширтэн байлаа. Зурган дахь уг ээж олон зэрэг ажил хийсэндээ ядарч туйлдсан мэт харагдавч тэр бүх ажлыг хамаг хүчээ дайчлан хийж байлаа. Ихэнх ах дүү, эгч дүү нар тэр зурган дээрх ээж яагаад ч юм дарамттай, бачимдсан, тусламж хэрэгтэй харагдаж байна гэв. Гэвч эх хүн болох миний бодол өөр байсан л даа. Дотроо би тэр зурганд “Эхийн диваажин” гэж нэр өгмөөр санагдсан. Миний харснаар бол ээжийнх нь тэвэрсэн хүүхэд өөрөө хоёр хөл дээрээ хангалттай…

Жой Мела Галлант / АНУ, NY Нью Виндсор