Итгэл & Амьдрал
Христийн анхилуун үнэр гаргах хүсэлтэй итгэгчдийг итгэлийн зөв амьдралаар амьдрахад нь тусална.
Үнэнийг хэлье
Америкт нэлээд олон нэр хүндтэй эмнэлгүүд “Үнэнийг хэлье” хэмээх хөтөлбөр хэрэгжүүлжээ. Энэ нь эмнэлгийн зүгээс алдаа эндэл гаргах тохиолдолд эмнэлгийн баг уг алдаа эндлийнхээ улмаас өвчтөний ар гэрийнхэнтэй уулзан, мөрдөн шалгалтанд үнэнчээр хариулахаа амлаж, өвчтөнийг тайвшруулж, өөрсдийгөө тэдний байр сууринд тавин адил мэдрэх хөтөлбөр юм байна. Хэрэв эмнэлгийн баг тодорхой мөрдөн шалгалтын явцад алдаа эндэл гаргасан нь тогтоогдвол баг чин сэтгэлээсээ өвчтөнөөс уучлалт гуйж, зохих нөхөн төлбөрийг санал болгох аж. Энгийнээр хэлбэл энэ нь алдаагаа хүлээн зөвшөөрч, уучлалт гуйж байгаа явдал юм. Эмнэлгийн баг алдаа эндэл гаргасан гэж тогтоогдоогүй ч өвчтөний төлөө сэтгэл зүтгэлээ зориулан үйлчилсэн бол өвчтөний ар гэрийнхэн арай бага шархалдаг гэнэ. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлсэн эмнэлгүүдийн зүгээс эмч өвчтөнд хайнга хандсан гэх гомдол заргын тоо өмнөхөөс хагас хувиар…
Боломж
Их сургуульд орсны дараа нэг хэсэг гэрээсээ сургууль хүртэл ирж очих гэж 4 цаг явдаг байв. Ядарсандаа ч сэтгэл дундуур байсан юм биш, гол нь зам зуур хамаг цагаа авчихаар сайн мэдээний ажилд анхаарах цаг хомс болдогт жаахан гонсгор байлаа. Цаашид энэ байдлаараа явцгүй санагдаж, тусдаа бие даан амьдрахаар шийдэв. Анх удаа бие даан амьдарч байгаадаа санаа зовж байсан ч Сионтой ойрхон болохоор байнга чуулганд сууж, хүсэж байсан залуучуудын сайн мэдээний үйл ажиллагаанд оролцож чадах болсондоо их баяртай байлаа. Гэвч бодоо ч үгүй байсан нэг урхи саад гарч ирэв. Бие эрүүл хэрнээ оюун санаа маань залхуу болов. “Ингэх гээгүй юмсан...” Аажмаар сүнс амьдруулах ажилд анхаарахаас илүү нүдэнд харагдах амьдрал, найз нөхөд зэрэгтээ илүү сонирхол татагдах боллоо. Ийм байдалдаа өөртөө дургүй…
Сон Ха На / Солонгос, Сөүл
Цахилгаан
Английн адал явдалт зохиолч Артур Конан Дойл наргиж хошигнох, хүн цаашлуулах дуртай нэгэн байжээ. Нэг удаа тэрээр найзууддаа нэрээ нууцалсан цахилгаан явуулжээ. Тэгээд дараа нь найзуудынхаа гэрээр нэг бүрчлэн очиж гэнэ. Найзуудынх нь гэр бүгд эзгүй байв. Учир нь түүний явуулсан яаралтай цахилгаанд “Бүх буруу чинь илчлэгдлээ. Үтэр түргэн зугт!” гэсэн байжээ.
Зургаан хүүхдийн ээж
Ээж минь маш эелдэг зөөлөн, тайван хүн байж билээ. Намуухан дуугаар ном уншиж өгөх ээжийн минь төрх цаанаа л сайхан. Таван нас хүртлээ гүнж шиг л өссөн би охин дүүтэй боллоо. Даахь нь их шингэн, булцгар улаан хацартай болохоороо эрэгтэй хүүхэд шиг харагдана. Эрэгтэй хүүхэд хүсэж байсан өвөө эмээ маань дүүг төрөхөд урам муутай байсан сан. Дүү маань ой гарантай байхад ээж маань дахин хөл хүнд болов. Цондгор гэдэстэй, хавагнасан царайтай хүн цэцэрлэгийн маань нэг арга хэмжээнд ирэхэд ээжээсээ би жаахан ичиж билээ. “Бусад ээжүүд бүгд гангалаад ирж байхад...” Ээжийн тийм том гэдэстэй байсан нь хоёр ихэр байсан болохоор тэр байж л дээ. Ихрүүд мөн л охин байсан юм. Тэр үеэс ээжийн минь зовлон эхэлсэн дээ. Өдөржин часхийн уйлалдах хоёр…
Жу Ин Жин / Солонгос, Чанвон
“Бөглөө гэнэт мултарна” гэгчээр
Манайх нүүх гэж байгаа болохоор би шөнө дөл болтол гал тогооны өрөөгөө цэгцлэв. Хамгийн сүүлд хөргөгчөө цэвэрлэнгээ хуванцар лонхонд юу байгааг харах гээд онгойлгов. Тэр агшинд саван доторх юм гэнэт “пүн” гээд хүчтэй оргилж гарч ирэв. Дээх нь исгэсэн бөөрөлзгөний шүүс сагаж асгах нь тэр. Гал тогоо тэр аяараа, шал таазгүй нил улаан хүрэн бөөрөлзгөний шүүс болов. Ёстой л бөглөө гэнэт мултарна гэгчээр юм болов. Тэр гэнэтийн нөхцөл байдалд би яахаа мэдэхгүй чичирч байлаа. Зочны өрөөнд зурагт үзэж байсан нөхөр маань гал тогоо руу гүйн ирээд гайхаж орхив. Тэрээр нөхцөл байдлыг хурдхан ойлгож, асгарсан зүйлийг цэвэрлэхээр алчуур шүүрч авав. Нөхөр маань хүүхдүүдээ сэрээхгүй гэсэндээ чимээ гаргалгүй гэтэж байсан боловч лонх мултрах дуу нэлээн чанга байсан тул гүн нойрондоо байсан охидууд…
Солонгос, Сөүл
“Тэгт суурилсан сэтгэлгээ”
Түүх судлаач эрдэмтэн Арнольд Ж.Тойнби хэлэхдээ “Хэрэв та өөрт урьд өмнө тохиолдож байсан амжилттайгаа зууралдаад байвал бүтэлгүйтнэ” гэж хэлжээ. Дэлхийн нэрт футурист Алвин Тоффлер “Ирээдүйд амьд үлдэхийн тулд бид өнгөрсөн амжилтаа хамгийн аюултай зүйл гэж үзэх хэрэгтэй” хэмээн анхааруулсан байдаг. Нэг ёсондоо “Би өмнө нь иймэрхүү байдлаар хичээсэн чинь амжилт олсон”, “Энэ л хамгийн шилдэг нь”, “Минийх хамгийн сайн арга нь” гэх мэт үзэл бодлоо хаях ёстой гэсэн үг л дээ. Мэдээж туршлага гэдэг бол үнэт хөрөнгө. Гэсэн хэдий ч өөрсдийн мэдлэг туршлагадаа сохроор итгэх юм бол тэрэндээ л тушигдчихаж мэдэх юм. Цаг хугацаа гэгч өнгөрсөнд үлддэггүй. Энэ ертөнц байнга өөрчлөгдөн шинэчлэгдэж байдаг. Тэгэхлээр бидэнд хэрэгтэй зүйл бол “тэгт суурилсан сэтгэлгээ (Zero-Base Thinking)” гэгч юм. Энэ нь тогтсон хэвшмэл үзэл…
Хийвэл аяндаа мэднэ
Хар багадаа аав ээжийгээ алдаад, амьдралд эрт хөл тавьсан болохоор ч тэр үү хорвоо ертөнц ёстой л дайны талбар шиг байсан. Харж хамгаалах хүн ганц ч байхгүй хүйтэн хөндий аймшигт тэр ертөнцөд бусадтай хөл нийлүүлэх гэж ёстой л үхэн хатан ажилладаг байж билээ. Хожим гэр бүлтэй болсон ч амьдрал мөн л адилхан байлаа. Зах дээр хүргэлтийн ажил хийж, өдөр шөнө солигдсон амьдрал маань нэг л мэдэхэд хэдэн арван жил өнгөрч. Хүүхдүүдийнхээ барааг ч харах зай завгүй өдөр хоногуудад ганц баяр баясал маань захын хүмүүстэй архины мухлагт суугаад, дотроо онгойлгох байлаа. Хэн хэн нь хатуу ширүүн амьдрал туулж ирсэн болохоор бүгд л над шиг гал авалцах мэт түргэн зантай, үг үйлдэл нь ширүүн дориун улс байсан юм. Гэсэн ч нэг гэр…
Ан Бён Чан / Солонгос, Сөүл
Тайвшрах хамгийн энгийн арга
Аливаа амьтан өөрсдийн хүчийг гайхуулахаараа биеэ байдгаараа сунган том харагдуулах гэдэг. Хүн ч мөн ялгаагүй. Хүн айсан юм уу сэтгэл санаагаар унасан үедээ хамаг биеэ атирдаг ч итгэл дүүрэн үедээ бол толгой дээш өргөн мөр цэх алхдаг шүү дээ. Хөнгөний тамирчид ч гэсэн түрүүлж барианд орж ирэхээрээ бүгд л хоёр гараа дээш өргөж харагддаг нь үүнтэй холбоотой. Үнэн хэрэгтээ дотоод мэдрэмж гадаад хандлагаар илрэх нь байдаг ч эсрэгээрээ хүний дотоод мэдрэмж гадаад хандлагын нөлөөнд өөрчлөгддөг аж. Туршилтанд хамрагдсан хүмүүс “Wonder women” шиг цээжээ тэвхийлгэн хоёр гараа бүсэлхий дээрээ тавиад нуруу цэх суух, эсвэл хоёр гараа толгойныхоо ард авах зэргээр зоригтой хандлага үзүүлэхэд тэдний өөртөө итгэх итгэлийн даавар 20%-иар нэмэгдэж, эсрэгээрээ стрессийн даавар нь 25%-иар буурсан нь туршилтаас харагджээ. Энэхүү өөрчлөлт…
Хүн бүр ялагч болох боломж, зөрчил маргаан
Өнөө үед манай нийгэмд өрх гэрийн гишүүдийн дунд гэмт хэрэг маш их гарах болсон. Хоорондын харилцаа дутуугаас болоод харин ч хамгийн их хайрлан, халамжлах учиртай гэрийнхэн нь гэмт хэргийн бай болж байгаа хэрэг. Удаан хугацааны зөрчил маргаан сэтгэл санааны сөргөлдөөнийг даамжруулж, хэт туйлширсан үйлдлийг өдөөх гол шалтгаан болдог. “Өрх гэрээ товхинуулах нь цэцэрлэгээ арчлахтай адил” гэж хэн нэгэн хэлсэн байдаг. Зэрлэг өвс, хогийн ургамлыг нь цагт нь зулгаахгүй бол үзэсгэлэнтэй цэцэрлэг ч хүртэл хогийн ургамалд дарагдана. Аливаа зөрчил маргаан гэдэг бол гэр бүл хэмээх цэцэрлэгийн хогийн ургамал гэсэн үг. Жаргалтай, өв тэгш гэр бүлийн дотор ч байнга л зөрчил маргаан гардаг. Нэг ёсондоо зөрчил маргаан гэдэг бол тэд амьд байгаагийн, мөн бие биедээ хайртай байгаагийн л баталгаа юм. Зүгээр нэг…
Бурханы чинхүү сэтгэл
“Мин ээ, гэртээ ирээд хэд хонож болох уу?” Ердийнхөөсөө арай өөр, түгшүүртэй өнгө аясаар ээж маань ийн утасдав. Ах бид хоёрын санааг зовоохгүй гэж барагтай бол ярьдаггүй ээж маань гэнэт утсаар ярихыг бодвол нэг юм болсон нь гарцаагүй. Нээрээ л тийм байлаа. Ээжийн нурууны диск нь муудсанаас болоод яаралтай тусламжийн эмнэлэгт хүргэгдсэнээр барахгүй бие нь дээрдэхгүй байгаа тул нэг хэсэгтээ эмнэлэгт хэвтэх шаардлагатай болсон бололтой. Тиймээс би яаралтай чөлөө аваад, шууд аавынх руу явлаа. Эмнэлгийн орон дээр хэвтэж байсан ээжийн маань биеийн байдал миний бодож байснаас ч ноцтой байлаа. Сууж ч чадахгүй, босоод алхаж ч чадахгүй болохоор хэвтрийн байдалтай байхаас өөр аргагүй байлаа. Хоол ундаа өөрөө ч ууж идэж чадахгүй, бас ганцаараа бие засаж ч чадахгүй болсон байлаа. Жаахан хөдлөх…
Паг Дун Мин / Солонгос, Анян
Гэрийнхэнтэйгээ хайрлах өнгө аясаар утсаар ярь
Та өдөрт гэрийнхэнтэйгээ хэдэн удаа утсаар ярьдаг вэ? Хэн нэгэн рүү залгах, эсвэл тань руу хэн нэгэн залгана гэдэг сайхан хэрэг шүү дээ. Утсаар ярьж байна аа гэдэг таныг эрж хайж, үгүйлж байгаа хэрэг. Энэ нь бид ганцаардаж байгаа биш, бусадтай харилцаатай байгаа гэсэн үг биз дээ. Нэгэн яруу найрагч “Нэрийг нь л дуудахад над дээр тэр минь ирээд, цэцэг болдог” гэж шүлэглэсэн байдаг. Харин ирж байгаа хүн үзэсгэлэнтэй цэцэг байх уу, хатсан цэцэг байх уу гэдэг нь хэрхэн дуудахаас шалтгаална. Хэн нэгнийг эелдэг халуун дулаан өнгө аясаар ярих үед сайхан хариулах амархан байдаг бол ширүүн дориун хүйтэн өнгө аясаар утасдвал хариулах амаргүй. Залгаж байгаа хүний дуу хоолойнд нөгөө хүнээ гэсэн сэтгэл нь шингэсэн байдаг. Хайртай гэрийнхэн рүүгээ хайрлах сэтгэлээр…
Зөөлөн үг, ний нуугүй сэтгэл
Хамгийн тав тухтай газрыг төсөөлөхдөө хүмүүс ихэвчлэн орондоо хэвтэж байгаагаар, буйдан дээр амарч байгаагаар төсөөлдөг байх. Зөөлөн матрас, хөвсгөр зөөлөн дэр биеийн тань алжаалыг тайлж, бие тайвшрахаар дагаад сэтгэл оюун тайвширдаг даа. Үүний нэгэн адил бидний хэлэх үг хэн нэгний сэтгэлийг тайвшруулж, чихэнд нь, сэтгэлд нь таатай, зөөлөн байх ёстой. Хүнээс юм хүсэх, хэн нэгний хүсэлтээс татгалзах, зөвлөгөө өгөх, үзэл бодол өөр байгаагаа илэрхийлэх зэрэг зөрчил маргаан үүсгэж болзошгүй нөхцөл байдалд ийм бодолтой харилцах нь онцгой чухал. Тийм мөчид бусдын сэтгэлийг шархлуулахгүйгээр санаа оноогоо бусдад хүргэх арга замаар ярих шаардлагатай. Зөөлөн, хүндэтгэлтэй үг хэллэг ашиглах нь таны үгийг зөөллөхөд тустай тул нөгөө хүн илэн далангүй хүлээж авах магадлал өндөр байдаг. Ийм анхаарал халамж ихэвчлэн хэрэглэгчдэд үйлчлэх тухайд чухал байдаг л…
Зорилго, зорилт, төлөвлөгөө
Зорилгодоо хүрэхийн тулд эхлээд зорилт тавих хэрэгтэй. Зорилго гэдэг нь хийсвэр санаа, хэрэгжүүлэхийг хүсэж буй туйлын зорилго, чиглэл, харин зорилт нь тухайн зорилгоо биелүүлэхийн тулд тодорхой хэрэгжүүлэх арга хэмжээ, үйл ажиллагаа юм. Харин төлөвлөгөө бол тухайн зорилтоо зохицуулж болохуйц жижиг жижиг алхам, тодорхой үйлдэл болгон задалж байгаа хэрэг. Жишээлбэл гэр бүлээрээ арал руу аялж, загасчилж, хамтдаа далайн хоол идэхээр төлөвлөж байна гэж бодъё. Энэ хувилбарт зорилго нь гэр бүлийн эв эе, зорилт нь аялалд явах, төлөвлөгөө нь загасчлах, далайн хоол идэх юм. Гэхдээ зорилгодоо хүрэхийн тулд дандаа анхны төлөвлөгөөгөө яг төлөвлөсөн шигээ дагаж мөрдөх ёстой юу? Хүмүүс голдуу бүх зүйл төлөвлөгөөний дагуу болж байж хэвийн явагдана гэж боддог. Үүнээсээ болоод хүн барагтай бол төлөвлөгөөндөө өөрчлөлт хийх дургүй. Ялангуяа төлөвлөх явцад…
Аз жаргал талархлын хаалгаар орж ирдэг
Бүх зүйл дээр гомдоллодог нэгэн залуу байжээ. Тэрээр багшийнхаа лекцийг сэтгэлд хүрсэнгүй гэж шүүмжилж, юм л бол эргэн тойрныхондоо уурлаж ундууцан, таагүй үгсээр гомдоодог байв. Тэрээр бодит байдалдаа сэтгэл дундуур байдаг тул бүхнээс зугтахаар шийдэн, ганцаарчилсан аялалд гарчээ. Гэтэл нислэг нь хойшлогдох, хэтэвчээ алдах гэх мэтээр түүний аян замд элдэв бэрхшээл тасарсангүй. Цөхрөнгөө барсан тэрээр боломжийн үнэ өртөгтэй өрөө хайж явтал нэгэн эмгэн түүнийг гэртээ урьж, халуун шөлөөр дайлж, ойр зуур хуучлангаа “Хүний амьдралд сайн сайхныг дууддаг гайхалтай үг байдаг юм шүү” хэмээн намдуухан өгүүлэв гэнэ. Настны хэлсэн эл үгэнд залуу чих тавин анхааралтай гэгч нь сонсов. Улмаар үгийг нь сэтгэлдээ сийлэн, тэр өдрөөс хойш өөрөөр амьдрахаар шийджээ. Үнэхээр л сайн сайхан зүйл ар араасаа тохиож, тэрээр улам жаргалтай болж…
Кинцүги арга техник
Вааран эдлэл их эмзэг, амархан хагардаг. Нэгэнт цуурч хагарсан бол ер нь л хэрэггүй болж хаягддаг. Гэвч заримдаа хагарснаараа Кинцүги урлалаар дамжуулан дахин сэргэх үедээ бүр илүү үнэ цэнэтэй болдог байна. Кинцүги (金継ぎ) гэдэг нь “алт” гэсэн утгатай кин (きん) болон “залгаас” буюу “нөхөөс” гэсэн утгатай цуги (つぎ) хоёроос бүтсэн япон нийлмэл үг аж. Энэ нь модноос ялгардаг өтгөн, наалдамхай бодис болох давирхайг алтны ялтастай хольж, ваарын цууралт болон хагархай хэсгүүдийг нь нааж засах уламжлалт арга техник юм. Домогт өгүүлснээр 15-р зууны Японд нэгэн жанжин дуртай цайны аягаа хагалснаар энэ арга техник үүссэн аж. Аягаа засуулах найдвараар жанжин Хятад руу илгээсэн боловч аяга нь метал төмрөөр эв хавгүй гэгч нь хадсан байдалтай буцаж ирсэн нь үзэмжгүй болсон байж гэнэ. Жанжин…
Мпемба эффект
Халуун бүлээн ус, хүйтэн ус хоёрыг хоёуланг нь хөлдөөгчинд хийвэл аль нь хамгийн түрүүнд хөлдөнө гэж та бодож байна? Ус 0 хэмд хөлддөг болохоор хүйтэн ус нь илүү хурдан хөлдөх ёстой гэж бид боддог. Гэхдээ гайхалтай нь халуун ус нь илүү хурдан хөлддөг байна. Нийтлэг ойлголтын эсрэг энэ үзэгдлийг “Мпемба эффект” гэж нэрлэдэг. Танзани улсын Эрасто Мпемба (Erasto Mpemba) хэмээх өсвөр насны хүүгийн асуултаас үүдэн энэхүү үзэгдлийг нээсэн аж. Нэгэн физикч сургуульдаа лекц уншихаар ирэхэд Мпемба олон жилийн өмнө ажигласан зүйлийнхээ талаар асуужээ. Тэрээр зайрмаг хийх явцдаа сүүг элсэн чихэртэй хольж буцалган, хөлдөөгчинд хийтэл анхнаасаа хүйтэн байсан найзынх нь сүүнээс илүү хурдан хөлджээ. Хэдийгээр бусад нь түүнийг шоолж инээлдэж байсан ч уг физикч хүүгийн асуултыг нухацтай авч үзсэн аж. Тэрээр…
Морио хэдэн алимаар зарсан настан
эгэн хөдөөний өвгөн өөрийнхөө ганц өмч болох морио зарж наймаа хийхээр хот газрыг зорьжээ. Тэрээр эхлээд морио үнээгээр сольж гэнэ. Дараа нь үнээгээ хониор, дараа нь хонио галуугаар, галуугаа тахиагаар, эцэст нь тахиагаа нэг хайрцаг муудсан алимаар сольжээ. Тэгтэл хоёр эр нэгэн дэн буудалд өнөөх өвгөн хийсэн наймаагаа ярихыг нь сонсоод хөгжилдөн, “Эмгэн чинь таны хийсэн үйлдлийг сонсоод уурлахгүй бол зуун фунт алт өгнө” гэж мөрийцөөд хамтдаа өвгөний гэр рүү явав. Өвгөн гэртээ ирж, эмгэндээ наймаа хийсэн түүхээ ярихад хөгшин нь алхам тутамдаа инээмсэглэн, “Ухайс даа, зүйтэй!”, “Сайн байна!”, “Яг болж байна!”, “Ямар ухаалаг наймаа вэ?” гэх зэргээр хариулав гэнэ. Тэгээд өвгөн эцэст нь хайрцаг муудсан алимтай л үлдсэн гэдгээ хэлтэл эзэгтэй царай нь гэрэлтэж, “Ямар ч байсан алим хэрэгтэй…
Хатаагдах нь
Газар тариалангийн багаж хэрэгсэл, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, зэр зэвсэг зэрэгт хэрэглэгддэг төмөр тухайн тэр зорилгоо биелүүлэхийн тулд онцгой хатуу бат бөх байх ёстой. Үүнийх нь төлөө галд улайстал нь халааж, дахин дахин цохиж давтан, хурдан хөргөхийн тулд усанд дүрнэ. Энэ явц төмрийг хольцноос нь цэвэршүүлж, дотоод бүтцийг нь өөрчилж, бат бөх байдлыг нь ихээхэн нэмэгдүүлдэг. Уг техникийг төмөр хатаагдах гэж нэрлэдэг. Давтах тусам төмөр илүү хатуу бөх болно. Эртний Пэгжэ улсад урласан домогт Долоон салаа сэлэм энэ үйл явцыг зуун удаа давж гарсан гэдэг. Хатаагдах нь түүхий металлыг бат бөх, үнэ цэнэтэй хэрэгсэл болгон хувиргадаг чухал өөрчлөлт юм. Хүмүүс зовлон амсаж, зовлон туулж байж төлөвшиж ухааждаг гэдэг. Амьдрал чинь галд улайсгуулж, алхаар давтуулж, тэсгим хүйтэн усанд шидүүлж байгаа мэт хэцүү…
Бух өргөсөн хүн
МЭӨ 6-р зуунд Грекийн Кротон мужид Олимпийн зургаан удаагийн аварга Мило хэмээх алдарт бөх амьдарч байжээ. Бөхийн барилдаан гэдэг тамирчид өрсөлдөгчөө нүцгэн гараараа барьж ноцолдон, унагах ёстой спорт учраас биеийн хүч болон тэсвэр хатуужил л тэдний амжилтыг шийдвэрлэдэг байна. Домогт өгүүлснээр Мило нэг тонн гаруй жинтэй бух өргөж чадсан тийм гайхам бяр тэнхээтэй нэгэн байжээ. Ингэхэд тэрээр тийм гайхалтай хүч чадалтай болохын тулд ямар бэлтгэл сургуулилт хийгээ юм бол? Тэрээр багадаа нэгэн нялх тугал мөрөн дээрээ өргөдөг энгийн дасгал хийж эхэлж. Тугал нь өргөж чадах хэмжээний хөнгөн байсан тул тэрээр тугал өргөхийг өдөр тутмын ажил болгосон байна. Тугал нь аажмаар том бух болон өсөхөд ч Мило түүнийг өдөр бүр өргөсөөр л байв. Дөрвөн жилийн хугацаанд өнөөх бух нь ч нас…
Ялзарч мууддаггүй нарс мод, гвансол
Бар арьсаа үлдээж, хүн нэрээрээ дурсагддаг шиг нарс мод үхэхдээ “гвансол” хэмээх нэгэн онцгой зүйл үлдээдэг. Нарс ширүүн салхинд хугарахдаа, эсвэл тайрч огтлох үед давирхай гэж нэрлэгддэг наалдамхай бодис ялгаруулдаг. Хүний бие цус гарч, шархалж, эдгэрдэг шиг давирхай нь модны шархаа хамгаалж, эдгээх байгалийн арга юм. Цаг хугацаа өнгөрөхөд энэ давирхай нь модонд шингэж, хатуурдаг нь гвансол юм. Гвансол нь энгийн нарснаас илүү нягт, хатуу байдаг. Түүний өсөлтийн цагиргууд нь тод, мөн цэвэр, агаар цэвэршүүлэгч үнэрээрээ алдартай ургамлын фитонцид агуулдаг төдийгүй агар модноос ч илүү хурц тод үнэртэй байдаг аж. Давирхайн тосоор баялаг гвансол нь галд амархан шатамхай төдийгүй салхинд унтардаггүй тул орчин үеийн түлш шатахуун бий болохоос өмнө бамбар асаах, гал түлэхэд тохиромжтой байжээ. Түүний шигүү, давирхай бүхий ширхэгнүүд…