Зөвхөн хүүхдээ гэх Эхийн хайр

Нэг өдөр би өвөөтэйгөө цуг үдийн хоол идэх зуураа харилцааны хамгийн чухал зүйлсийн талаар ярилцаж байлаа. Би хүн хоорондын харилцаанд юу чухал гэж бодож явдгаа хэлэхэд өвөө маань надад эрт дээр үеийн нэгэн явдлаасаа хуучилсан юм. Манай аавыг төрүүлэхээс өмнө өвөө эмээ хоёр тархины гажигтай нэгэн хүүтэй байсан юмсанж. Эмч хэлэхдээ хүүг нь нэгээс долоо хоног, их удлаа гэхэд хоёрхон долоо хоног л тэснэ гэж гэнэ. Өвөөгийн хамгийн их шаналсан зүйл нь хүүгээ үхэхийг хараад эмээгийн сэтгэл яасан их эмтэрч, урагдах бол гэдэгт байж. Тэгээд эмээг зовоохгүй гэсэндээ эмээтэй огт ярилцалгүйгээр хүүгээ нэлээн зайдуу байдаг хүүхэд асран хамгаалах төв рүү явуулжээ. Түүнээс хойш эмээг өөрөөс нь нэг л дөлөөд байгааг өвөө анзаарч л дээ. Өвөө маань хүүгээ холдуулсандаа өөртөө гутаж…

АНУ, PA Филадельфи / Максвелл

Гэрийнхэнтэйгээ VIP хүн шиг харьц

“Very important person” (маш чухал хүн) гэх хэллэгийн товчлол VIP гэсэн нэр томьёо нь онцгой үнэ цэнэ, ач холбогдолтой нэгнийг илэрхийлдэг. Бизнес, корпорацийн ертөнцөд VIP гэдэг нь борлуулалт өсгөж, бизнесийн амжилт дагуулдаг өндөр зэрэглэлийн үйлчлүүлэгчид юм. Компаниуд тэдний оруулсан хувь нэмрийг хүндэтгэх үүднээс дээд зэргийн үйлчилгээ үзүүлэхдээ хүч хайрладаггүй. Ингэхэд бизнесийн хүрээнээс гадна хүний амьдралд жинхэнэ VIP хүмүүс нь хэн юм бол? Мэдээж ар гэрийнхэн маань шүү дээ. Өсгөж хөгжүүлж, аз жаргал гэрэлтүүлж, анхны алхмаас минь эхлээд амьдралын хамгийн том амжилт хүртэл амьдралын бүхий л чухал үед хэзээд дэргэд маань байдаг эрхэм нандин тэр л ам бүлийнхэн маань бие биедээ хамгийн хувиршгүй, хэнээр ч орлуулшгүй VIP нар билээ. Энэ сард хамгийн үнэ хүндтэй зочдод ханддаг шиг хайртай дотно ар гэрийнхэндээ…

Гэрийнхэндээ өхөөрдөм байдал бэлэглэ!

Булцгар нялх хүүхэд, сэгсгэр амьтад, өхөөрдөм бяцханууд. Жижигхэн, өхөөрдөм зүйлийг харахад бидний нүүрэнд аяндаа инээмсэглэл тодорно. Эгдүү хүрч өхөөрдмөөр санагдан, тэр байтугай бүр тоглоомоор хазаад авмаар болдог доо! Хүмүүс ер нь өхөөрдөм зүйлд дуртай. Учир нь өхөөрдөм зүйл харах нь окситоцин, допамин хэмээх хайрын даавар, аз жаргалын даавар ялгаруулдаг аж. Сонирхолтой нь уурлаж стресстсэн, бухимдсан үед ч ингэдэг гэнэ! Тэгвэл энэ сард гэрийнхэндээ өхөөрдөм бэлэг өгч яагаад болохгүй гэж? Дотоод сэтгэлээ нээж, эргэн тойрондоо аз жаргал түгээгээрэй! Зөвлөмж Гэрийнхнийхээ багын өхөөрдөм зургуудаа хамт үз. Зөөлөн, өхөөрдөм өнгөөр ярь. Нүдээ томруулж, өхөөрдөм нүүрний хувирал гарга. Бүр өхөөрдөм болгохын тулд гараараа дохио зангаа хий (жишээ нь цэцгэн поз, туулайн чих, зүрхэн хэлбэр гэх мэт). Хүүхэлдэйн киноны өхөөрдөм дүртэй бэлэг өг. Өөрөө хөөрхөн…

“Амсаад үз дээ” гэж дайлах нь бал мэт амттай

Хүмүүс хайртай хүмүүстэйгээ амттай хоол идэж байхдаа онцгой баяр хөөр, аз жаргал мэдэрдэг. Гэхдээ тэр аз жаргалыг улам баяжуулах нэг арга бий. Идэж эхлэхээсээ өмнө “Идээд үз дээ”, “Нэг амс даа” гэж хэлээрэй. Хайртай хүндээ эхэлж хоол амтлуулах гэж эелдгээр урих тэр мөчид бий болох сэтгэлийн жаргалыг хоол идээд цадах мэдрэмжтэй харьцуулшгүй юм. Энэ сард гэрийнхэндээ эхлээд амтлуулбал ямар уу? Ямар ч хоол бал мэт амттай байх нь мэдээж! Зөвлөмж Гэрийнхнийхээ дуртай хоолыг хийж, эсвэл худалдаж авна. Хоолноосоо хэсэгхэнийг халбагадан авна. Тавгаа зөөлөн гулсуулж тэдэнд ойртуулна. Дээжилж амсуулах гэсэн хоолоо аманд нь шууд хийж өгнө. Дээрх аль нэг үйлдлийг хийнгээ “Идээд үз дээ”, “Нэг амс даа” гэж хэлнэ. ※ Жич: Хэрэв нөгөө хүн хүсэхгүй байвал ингэхээ болино.

Шинэхэн гүзээлзгэнэ ба муудсан гүзээлзгэнэ

Ширээн дээр гүзээлзгэнэтэй сагс байлаа. Ихэнх нь шинэхэн боловч 15 орчим хувь нь муудсан байлаа. Хүүхдүүдийг хоёр баг болгон хувааж, нэг багийнханд шинэхэн гүзээлзгэнийг нь шилж авахыг, нөгөө багт муудсан гүзээлзгэнэ олж авахыг даалгажээ. Дараа нь хүүхдүүдээс муудсан гүзээлзгэнэ хэр их байгаа талаар асуусан байна. Сонирхолтой нь шинэхэн гүзээлзгэнэ сонгосон хүмүүс нэлээд үнэн зөв тооцоо гаргав гэнэ. Харин муудсан гүзээлзгэнэ дээр анхаарлаа хандуулсан хүмүүс шинэ гүзээлзгэнэ гэхээсээ муудсан гүзээлзгэнэ нь илүү байсан гэж хэлжээ. Тэд шинэхэн гүзээлзгэнийг ч муудсан гэж андуурсан хэрэг. Уг туршилтыг томчууд дээр давтан хийхэд мөн л ижил үр дүн гарсан байна. Австрийн сэтгэл судлаач Елизабет Лукасын явуулсан энэхүү туршилт нь сөрөг сэтгэгдлийн нөлөө аж. Энэ нь аливаа юмны сөрөг тал дээр анхаарал төвлөрөх нь эерэг зүйлийг…

Гүнждийн тос дууссан өдөр

Нэг үдэш би оройн хоолондоо бибимбаб (агшаасан будаа, төрөл бүрийн ногоо, мах, шарсан өндөг, амтат гочүжан (улаан чинжүүний сүмс) зэргийг хольж иддэг) хийхээр шийдтэл гүнждийн тос юу ч үгүй дууссан байлаа. Би оронд нь перилла тос хэрэглэх санаатай хөргөгчөө үзтэл тэр ч бас алга байв. Манайх анх удаа тосоо дуустал шавхсан нь хачин санагдаж, сандран бушуухан ээж рүүгээ мессеж бичлээ. “Ээж ээ, манай гүнждийн тос дуусчихаж. Та жаахан гүнждийн тос юм уу перилла тос явуулаарай.” Ээждээ ямар нэг юм захих болгонд хоёр өдрийн дотор л илгээмж ирдэгсэн. Гэвч энэ удаа долоо хоног өнгөрсөн ч юу ч ирсэнгүй. Хэд хоногийн дараа дүү маань шөнө аажуу над руу залгаж, бие нь тааруу байгаа ээжтэй ярилцсанаа хэллээ. “Гэхдээ юу гээч. Ээж намайг танд…

Гуаг Жон А / Солонгос, Хуасон

“Баярлалаа” гэх талархам үг

Хүмүүс ер нь олон янзаар бие биеэ түшиж тулдаг. Хоол хүнс, хувцас хунар, орон байр гэх мэт наад захын хэрэгцээгээ хангаад, алс газар дангаараа амьдрахгүй л бол хүн зайлшгүй нэг нэгнээ дэмжиж туслах болдог. Хүний амьдралын энэ үндсэн байдал хэдэн жил өнгөрсөн ч өөрчлөгдөөгүй хэвээр байна. Хүн ер нь их ч бай, бага ч бай хүнээс сайхан сэтгэл, тус дэм авсан л бол ямар нэгэн байдлаар хариу өгөх хандлагатай байдаг. Наад зах нь талархлаа илэрхийлнэ гэдэг бидний аз жаргал, сайн сайханд хувь нэмрээ оруулсан хүмүүсийг хүлээн зөвшөөрч буй энгийн хэр нь тун утга учиртай арга юм. Гэвч ихэнх хүн ичих, нэрэлхэх, угаасаа талархдагийг нь мэдэж байгаа гэж бодох зэрэг шалтгаанаар “баярлалаа” гэж хэлэхээс татгалздаг. Заримдаа бүр талархлаа илэрхийлэхийн хүчийг дутуу…

Бороотой өдөр

Аадар бороо тасралтгүй шаагина. Ийм өдөр гадуур алхахаар хамаг бие нэвт нордог ч бороотой өдрүүдэд би дэндүү дуртай. Яагаад юм бол гэж нэлээн эргэцүүлтэл бага насны дурсамж сэргэж, бага ангид байсан үе маань санаанд орох нь тэр. Тариачин аав, ээж маань үүрээр бидэнд чимээгүйхэн өглөөний цай бэлдчихээд нар мандахаас бүр өмнө тариан талбай руу явдаг сан. Нэг өглөө би өглөөний цайгаа хам хум уучихаад тэнгэрийн байдал анзаарахтай манатай сургууль руугаа яаран гүйлээ. Тэгтэл хичээл тарахын алдад ширүүн бороо асгарав. Тэр үед ямар гар утас байсан биш. Аав ээжтэйгээ холбоо барилаа гэхэд тэд над руу шүхэр аваад ирэх тийм завтай улс байгаагүй л дээ. Би сургуулийн үүдэнд бороо намжихыг хүлээн жаахан саатсан ч бороо зогсох шинжгүй байсан тул явахаас өөр аргагүй…

Юүн Жү Ён / Солонгос, Сөүл

Сэтгэлийн чинь дагуу

Нэгэн өвгөн тосгоны толгод дээр орчин тойрноо ажиглан сууна. Хажуугаар нь өнгөрөх нэгэн аялагч түүнээс: “Энэ тосгоныхон ер нь ямаршуу хүмүүс вэ?” гэж асуув. Өвгөн тэгэхэд нь “Чиний дайрч өнгөрсөн тосгоныхон ямар хүмүүс байв даа?” гэж сөргүүлэн асуув. Аялагч “Тэд шударга бус, уур уцаар ихтэй, аймшигтай хүмүүс байсан” гэв. Өвгөн тэгэхэд мөн “Энд ч чи адилхан л хүмүүстэй учирна даа” гэлээ. Хэсэг хугацааны дараа өөр нэг аялагч өвгөний дэргэдүүр өнгөрөхдөө мөн л: “Өвөө, энэ тосгоныхон ямар хүмүүс вэ?” гэж асуув. Өвгөн “Чиний дайрч өнгөрсөн тосгоныхон ямар хүмүүс байв даа?” гэж асуужээ. “Тэнд шударга, эелдэг найрсаг, хүнлэг улсууд байсан шүү.” “Энд ч бас чамтай адилхан л хүмүүс таарна даа.”

Завгүй амьдрах нь ерөөл юм

“Эрхэм ээ, тэтгэвэрт гарсанд тань баяр хүргэе. Та одооноос шөнө бичдэг зохиолоо өдрийн цагаар туурвиж болох нь байна шүү дээ. Тэгвэл ч таны зохиолууд илүү гайхалтай болох байх даа.” “Мэдээж нарны гэрэлд бичиж байгаа хойно оддын гэрэлд бичсэнээс хавьгүй дээр байна биз. Ха ха ха!” Английн зохиолч Чарльз Ламб (Charles Lamb, 1775-1834) 33 жил ажилласан байгууллагаасаа тэтгэвэртээ гарахад хамт олон нь түүнийг үдэж өгчээ. Өрх гэрийнхээ санхүүгийн асуудлаас болж тэрээр нягтлан бодогч хийхийн хажуугаар чөлөөт цагаа ашиглан зохиол бичдэг байжээ. Тэрээр зөвхөн зохиолдоо л анхаарлаа төвлөрүүлэх өдөр ирнэ гэж мөрөөддөг байв. Учир нь тэр өдрийн ихэнх цагийг ажилдаа зарцуулдаг байсан тул түүнд ном унших, бичих цаг тун хомс байв. Эцэст нь түүнд хүссэн зүйлээ чөлөөтэй хийх боломж гарч иржээ. Гэвч…

Жинхэнэ халамж

Ганди нэг өдөр томилолтоор явжээ. Тэрээр вокзал дээр ирээд яг хөдлөх гэж байсан галт тэргэнд хурдхан амжиж суув. Гэтэл яг тэр агшинд нэг гутлаа галт тэрэгний буудлын тавцан дээр унагачихав гэнэ. Галт тэрэг нэгэнт хөдөлсөн байсан тул Ганди гутлаа авч чадсангүй. Тэрээр хэсэг бодлогоширсноо гэнэт өрөөсөн гутлаа тайлаад өнөөх гутлынхаа хажууд шидчихэв. Дэргэд нь байсан хүмүүс ихэд гайхан: “Багш аа! Та яагаад өрөөсөн гутлаа тайлаад шидчихэж байгаа юм бэ?” гэж асуужээ. Ганди инээмсэглэн ийн хариулсан гэдэг. “Өрөөсөн гутал хэнд ч хэрэг болохгүй. Харин хосоороо байвал хэн нэг нь аваад өмсчихөж болно шүү дээ.”

Том мод унасны шалтгаан

АНУ-ын Колорадо мужийн нэгэн толгод дээр дөрвөн зуу гаруй жилийн турш сүндэрлэсэн нэгэн том мод нүргэлэн унасан байна. Уг мод хэдэн зуун жилийн турш догшин салхи шуургыг тэсвэрлэн, 14 удаа хүчтэй аянганд цохиулсан ч унаагүй аж. Хэд хэдэн хүчтэй шуурга, тэр байтугай газар хөдлөлтийг ч хүртэл тэсвэрлэхүйц хангалттай их хүчийг уг мод хуримтлуулж байв. Гэтэл ийм бахим том мод юунаас болоод уначихсан юм бол? Хачирхалтай ч гэлээ энэ нь хэдхэн жижиг цох хорхойтой холбоотой байжээ. Цох хорхойнууд модны их бие рүү нэвтэрч, ишнээс нь бага багаар мэрсээр эцэст нь ойн хамгийн бахим, хамгийн том модыг хүртэл унагаж дөнгөсөн ажээ.

Усан үзмийн талбайн ажилчдын тухай сургаалт зүйрлэл

Есүсийн айлдсан сургаалт зүйрлэлээс хүүхдүүдээ нэгдмэл байхыг хүсдэг Бурханы хүслийг харж болно. “Тэнгэрийн хаанчлал нь усан үзмийн талбайдаа ажилчдыг хөлслөхөөр өглөө эрт гарсан газрын эзэнтэй адил юм. Тэрээр өдрийн нэг денараар ажилчидтай тохиролцон тэднийг усан үзмийн талбайдаа илгээв. Гуравдугаар цагийн орчим тэр гадагш гарч, гудамж зээл дээр ажилгүй зогсож буй өөр хэдийг хараад тэдэнд “Та нар бас усан үзмийн талбай уруу яв. Би та нарт шударгаар төлнө” гэсэнд тэд явжээ. Зургадугаар болон есдүгээр цагийн орчим тэр дахин гадагш гарч мөн үүнчлэн үйлдэв. Арван нэгдүгээр цагийн орчим... тэр “Та нар бас усан үзмийн талбай уруу яв” гэлээ. Орой болоход усан үзмийн талбайн эзэн даамалдаа “Ажилчдыг дуудаж, сүүлийнхээс нь эхнийхийг хүртэл хөлсийг нь төл” гэжээ. Арван нэгдүгээр цагийн үед хөлслөгдсөн нь бүгд…

Бурханыг боддог нэгэн ба боддоггүй нэгэн

“Мосед ЭЗЭН —Энэ ард түмэн хэр удаан Намайг хилэгнүүлэх вэ? Тэдний дунд Миний бүтээсэн бүх тэмдэг байсаар байхад тэд Надад итгэхгүй хэр удаан байх юм бэ? Би тэднийг тахлаар цохиж, сүйрүүлэх болно. Би тэднээс илүү агуу, илүү хүчирхэг үндэстнийг чамаас бий болгоно гэв. Гэвч Мосе, ЭЗЭНд —Та Өөрийн хүчээр энэ ард олныг тэдний дундаас гаргасан тул египетчүүд үүнийг сонсоод, ... “ЭЗЭН энэ ард түмнийг тангараглан амласан нутагтаа аваачих чадалгүй байсан учраас Тэр тэднийг цөлд алав” гэх болно. ... ийнхүү арван удаа Намайг сорин, Миний дууг сонсоогүй бүх хүн, эцэг өвгөдөд нь Миний амласан тэр нутгийг үзэхгүй бөгөөд Намайг өдөөн хатгасан хүмүүсийн хэн нь ч түүнийг үзэхгүй. ... Миний эсрэг гонгиносон, хорь ба түүнээс дээш насны тоолуулсан бүх хүний цогцос тооныхоо…

Өөрөөсөө хумслагч

Дэлхийд зартай нэгэн үнэт эдлэлийн хулгайч байжээ. Тэрээр ихэвчлэн айлын дээд давхраас үнэт эдлэл хулгайлдаг байсан ч тун ухаалаг нэгэн тул нотлох баримт огт үлдээдэггүй байсан аж. Тиймдээ ч цагдаа нарт баригдалгүй олон жил явжээ. Гэвч "олон хавар нэгэндээ" гэгчээр нэг удаа айл дээрэмдэж байхдаа цагдаа нарт баригдаж, хорин жил шоронд суужээ. Шоронгоос жаран настай суллагдсан тул цааш яаж амьдрах нь ч бүрхэг байж. Тэрээр өнгөрсөн амьдралдаа туйлын ихээр харамсаж, нэгэн жижигхэн тосгонд зөв шударга амьдрахаар шийдсэн байв. Нэг өдөр сурвалжлагч түүнээс ярилцлага авч, ийн асуужээ. “Та тэр олон баячуудаас яг хэнийхээс нь хамгийн их зүйл хулгайлсан бэ?” Тэрбээр нулимс дуслуулан, харамсан байж ийн хэлэв. “Би ч өөрөөсөө л их хулгайлсан хүн дээ. Би уг нь гарын ур дүйтэй, техникт…

101 дэх оролдлого

Нэгэн сурвалжлагч эрдэмтэн, улс төрч, дипломатч гэдгээрээ танигдсан Бенжамин Франклинаас ийн асуужээ. "Та олон саад бэрхшээлтэй тулгарсан ч яаж бууж өгөлгүйгээр зорилгодоо хүрч чадсан юм бэ?" Тэгэхэд Франклин ингэж хариулжээ. “Та чулууны дархны ажлыг анзаарч байв уу? Тэрээр чулуунд ямар ч ан цав харагдахгүй байхад яг нэг л газартаа дор хаяж 100 удаа алхаар цохих хэрэг гарна. Гэтэл 101 дэх оролдлого дээр нь тэр чулуу хагардаг байна. Энэ нь чулууг 101 дэх оролдлого дээрээ маш хүчтэй цохисноос болсон биш, харин өмнө нь 100 удаа цохисноос болж хагарч байгаа хэрэг л дээ.” Хүссэн үр дүндээ хүрье гэвэл бидэнд тэвчээр шаардагдана. Сайн мэдээ тунхаглах ажил ч мөн ялгаагүй. Бүх зүйл бидний санаснаар болдоггүй болохоор сэтгэл дундуур байх үе ч бидэнд бий. Гэхдээ…

Хэзээ ч оройтдоггүй

Нэгэн настан орос хэл сурах санаатай нэг өдөр орос хэлний сургуульд орохоор явж гэнэ. Сургуулийн ажилтан түүнээс “Та хүүхдээ сургуульд бүртгүүлэхээр ирэв үү?” гэж асуув. “Үгүй би өөрөө сургуульд орохоор ирлээ.” Өнөөх ажилтан гайхаж. Тэгэхээр нь настан учир байдлыг тайлбарав гэнэ. “Манай бэр охин орос хүн л дээ. Би түүнтэй огт харилцаж чадахгүй байгаадаа бухимдах юм. Бэртэйгээ ядаж л ойр зуур энгийн яриа хөөрөө өрнүүлчихдэг байсан ч болоосой.” “Аан тийм үү. Ингэхэд та хэдэн настай билээ?” “77 настай.” “Оросоор ярьдаг болохын тулд дор хаяж 3 жил шаардагдана. Тэгж байх зуур та 80 настай болох нь ээ дээ.” “Тэр 3 жилийн хооронд би юу ч хийхгүй байж байвал 80 насандаа ч бэртэйгээ ярьж чадахгүй хэвээрээ л байна байх. Гэхдээ “77 насандаа…

Цөөн юмнаас эхлэн хураах сүнслэг ерөөл

Бурханы даатгасан ажилд итгэмжит байх нь сүнслэг ерөөл хураах дөт зам мөн. Матай 25-р бүлэгт сүнслэг ерөөл хураах загварыг бидэнд үзүүлжээ. “Энэ нь холын аянд гарахдаа зарц нараа дуудаад, ... Нэгэнд нь тэр тав, нөгөөд нь хоёр, өөр нэгэнд нь нэг талантыг тусбүрд нь чадварынх нь дагуу өгчээ. Тэгээд аянд гарч гэнэ. Таван талант авсан нь тэр даруй явж, түүгээрээ худалдаа хийгээд тавыг нэмж олов. Үүний нэгэн адил хоёртой нь мөн... Харин нэгийг авсан нь явж, газар ухаад эзнийхээ мөнгийг нуужээ. Удаан хугацааны дараа өнөөх зарц нарын эзэн ирж, тэдэнтэй тооцоо бодож гэнэ. ... Би таван талант нэмж олсон” гэв. Эзэн нь түүнд “Сайн байна, итгэмжит сайн зарц минь! Чи цөөн юманд итгэмжтэй байсан тул чамд ихийг хариуцуулъя. Эзнийхээ баяр…

Үбүнтү!

Нэгэн антропологич Африкийн Банту овогт очоод хэдэн хүүхэд цуглуулж, хөгжилтэй тоглоом санал болгожээ. Тэрээр нэгэн модны дэргэд хүүхдүүдийн дуртай жимсээр дүүрэн сагс тавиад, хэн түрүүлж тэнд очсон нь бүх амтат жимсийг хожно гэж хэлэв. Антропологич “Анхаар, марш!” гэж хашхирснаа бүр гайхаж орхив. Хүүхдүүд өөр хоорондоо өрсөлдөхийн оронд бүр гар гараасаа хөтлөлцөн гүйж байх нь тэр. Тэд өнөөх модны дэргэд хамт очиж, жимснээс бүгд идэв гэнэ. Антропологич “Та нар яагаад ингэж гүйсэн бэ? Нэгдүгээр байранд орсон нь бүх жимсээ авч болох байсан шүү дээ” гэхэд хүүхдүүд өөдөөс нь “Үбүнтү!” гэж хариулснаа “Бусад нь гунигтай байхад нэг нь яаж баярлах билээ?” гэж нэмж хэлэв гэнэ. Банту овгийн хэлээр ubuntu гэдэг нь “бид байгаа учраас би байгаа” гэсэн утга аж. Хүмүүн бид энэ…

Мартахын ерөөл

Хайж байсан түлхүүр гарт чинь, алга болсон утас чинь шургуулганд, хайгаад олдохгүй зурагтын удирдлага чинь хөргөгчний дээр гээд мартамхайгаасаа болоод иймэрхүү юм танд бишгүй тохиолдож байсан байх. Гэхдээ амьдралынхаа турш тохиолдсон бүх зүйлийг санадаг байсан бол яах байсан бол оо? Англид нэгэн их сургуулийн оюутан өсвөр насандаа тохиолдсон бүхнийг, жишээ нь тухайн он сар өдөр, цаг агаар, уулзсан хүн, идсэн хоол гээд юм бүхнийг нэгд нэггүй тод санадаг хүн байжээ. Амьдралынх нь бүх үйл явдал нүднийх нь өмнө өнгөрөх мэт, фолдерт хадгалсан зурагнууд шиг сэтгэлд нь тэр чигээрээ хадгалагдаж үлддэг байна. Энэ хам шинжийг гипертимези гэдэг аж. Энэ нь өнгөрсөн үйл явдлыг ер бусын нарийвчилсан, тод дурсамжаар санах, амьдралын алив тохиолдлыг дээд зэргээр санах байдал юм. Өнгөрсөн дурсамжууд нь байн…