WATV.org is provided in English. Would you like to change to English?

Гэрийнхнийхээ сэтгэл хөдлөлд хүндэтгэлтэй ханд!

440 Үзсэн тоо

Хүнд баяр хөөр, уйтгар гуниг, уур уцаар, горьдлого найдвар, айдас, талархал гээд янз бүрийн сэтгэл хөдлөл байдаг. Эдгээр сэтгэл хөдлөлөө хүн ямар нэгэн байдлаар илэрхийлэх гэдэг төдийгүй тэр сэтгэл хөдлөлд нь бусад хүн хүндэтгэлтэй хандах үед тайван тогтвортой болж, сэтгэл тэнийх нь бий.

Сэтгэлээс гарах сэтгэлийн хөдөлгөөнөө эрүүл зохистой байдлаар илэрхийлж, бие биенийхээ сэтгэл хөдлөлийг ойлгож хүлээн авах нь ярилцахын үндэс юм. Хэдийгээр санаа нийлэхгүй байсан ч бусдын сэтгэлийн хөдөлгөөнийг эхлээд ойлговол таатай яриа өрнүүлж чадна.

Ер нь та бүхэн гэр бүлийнхээ сэтгэл хөдлөлийг хэр анхаарч хүлээн авдаг вэ? Энэ сард гэрийнхнийхээ янз бүрийн сэтгэл хөдлөлийг хүндэтгэн үзэж, тэдний байр сууринд өөрийгөө тавьж адил мэдрээрэй. Гэр бүл эрхэм нандин шиг гэрийнхний чинь сэтгэл хөдлөл ч мөн эрхэм нандин болохоор тэр шүү дээ.  

Зөвлөмж
Гэрийнхнийхээ сэтгэл хөдлөлийг анзаарч мэдрэх.
(“Та их баяртай харагдаж байх чинь”, “Ажилдаа ядарсан байх аа даа?”)
Яриаг нь анхааралтай гүйцэд сонсож, сэтгэлийг нь ойлгох.
(“Тэгсэн байх нь ээ”, “Миний ч уур хүрэх байсан”)
Сэтгэл нь яагаад тийм байгааг асуух.
(“Санааг чинь зовоох юм гарсан бололтой. Юунаас болсноо хэлж болох уу?”)
Сэтгэл хөдлөлийг нь үл тоох юм уу шүүхгүй байх.
(“Тиймхэн юмнаас болж тэгж байгаа юм уу?”, “Наадах чинь ч ёстой мунхаг бодол байна даа” Х )
Сэтгэл хөдлөлийг нь өөрчлөх гэж тулган шаардалгүй, хүлээцтэй байх.
(“Одоо уурлахаа боль оо!”, “Уйлахаа боль л доо” Х)
Хүүхдийн хувьд сэтгэл хөдлөлийг нь хүлээн авч, зөв зан, үйлс зааж өгөх.
(“Уур нь их хүрсэн байх даа. Тэгсэн ч найзыгаа цохих нь буруу шүү дээ”)
Өөрийнхөө сөрөг сэтгэл хөдлөлийг шүүж тунгаалгүйгээр гэрийнхэндээ шууд ил гаргахгүйн тулд болгоомжлох.
Гэрийнхэндээ байнга сэтгэл хөдлөлийн эерэг хандлага гаргаж байх.
(“Ингээд хамт хооллох сайхан байна шүү”, “Чамайг инээхээр миний сэтгэл ч сайхан болох юм”)