Баяртай байвал инээмсэглэж, талархвал баярлалаа гээд, уучлал гуймаар санагдвал уучлал гуйх хэрэгтэй. Дотор чинь байгаа сэтгэлийн хөдөлгөөн гадагш гаргаж илэрхийлж байж л хүнд дамждаг.
Гэрийнхнээ хайрлах ч мөн ялгаагүй. Гэвч зарим үед гэрийнхэн юм чинь илэрхийлэхгүй байсан ч миний сэтгэлийг ойлгоно гэж бодох тохиолдол их байдаг. Эсвэл хайр гэх эерэг сайхан сэтгэл хөдлөлийг сөргөөр илэрхийлж гаргах нь бий. Гэрийнхэн хоорондоо бие биенээ хайрлах нь зүй ёсны хэрэг боловч үнэндээ үүнийгээ шууд дамжуулах нь илүү утга учиртай биш үү?
Энэ сард хоёр гараараа гэрийнхэндээ зүрхэн хэлбэр хийж, хайраа илэрхийлцгээе. Жаахан ичмээр мэт боловч хайртай гэдгээ илэрхийлэхэд хэн хэнийх нь сэтгэл сайхан болж, шинэ хүч ундран гарна.
- Зөвлөмж
- 1. Зүрхэн хэлбэр хийх арга.
- Гараа толгой дээрээ өргөж, том зүрх хийх.
- Хоёр эрхийгээ нийлүүлж, зүрхний шовх үзүүр хэсэг болгон доош нь харуулаад, үлдсэн дөрвөн хуруугаа зэрэгцүүлж махийлган зүрх хийх.
- Эрхий хуруу болон долоовор хуруугаа огтолцуулж, эгдүүтэй зүрх хийх.
- 2. Дараах тохиолдолд гэрийнхэндээ зүрх хийж өгөх.
- Өглөө босохдоо эсвэл орондоо орох үед
- Сургуульдаа явахдаа болон тарж ирэхдээ, гадагшаа гарах үед
- Өдөр тутмын ажлаа дуусгаад, гэртээ орж ирэх үед
- Баярлаж талархсан үедээ юм уу гэрийнхнээ хүнд хэцүү үед
- Хайртай гэдгээ үгээр илэрхийлэхэд хэцүү үед