WATV.org is provided in English. Would you like to change to English?

Далай ба Эх

298 Үзсэн тоо

Өргөн уудам тэнгис далай хуурай газрын алив муу муухайг шингээж авдаг хэрнээ өөрөө огтхон ч мууддаггүй. Үүний шалтгаан олон. Далайд бохир юмсыг цэвэрлэх давс бий. Мөн цаг үргэлж давалгаална. Далайд амьдардаг бичил биетүүд хорт элементийг нь задалдаг гээд л.

Бохир мууг өөртөө авч цэвэршүүлэх далай гэгч яг л Эх лүгээ. Тэнгэр Эх үр хүүхдүүдийнхээ алдаа эндлийг цөмийг нь өнгөрөөн хүлээн авч, хязгааргүй золиос хайраараа хүүхдүүдээ өөрчилдөг. Хятад хэлний “далай (海)” гэдэг ханз дотор “эх (母)” гэсэн үг орсон байдаг. Франц хэлний “эх (mère)” гэсэн үг нь “далай (mer)” гэсэн утгыг дотроо агуулдаг аж. Далай ба Эхийн онцлогийг бодох тусам энэхүү үгийн гүн гүнзгий утгыг бишрэм.

Далай бүхий л бохир зүйлийг цэвэршүүлдэг шиг ах эгч дүү нарынхаа бүхий л алдааг тэвчиж чадах далай шиг уужим сэтгэл бол жинхэнэ сайхан сэтгэл юм. Эхийн сургаалаас

Тэнгэр Эх бүх хүний гэм нүглийг хаацайлан өнгөрөөж, тэвэрч, цэвэрлэн угаадаг. Энэ ертөнцийн хамгийн нандин, үнэ цэнэтэй хайраар өчүүхэн ч амралтгүй, эцэс төгсгөлгүйгээр цэвэрлэдэг.

Эхийнхээ сэтгэлийг бид ч мөн дуурайя. Заримдаа сэтгэл зовоосон асуудал бидэнд тулгардаг л даа. Гэсэн ч ах эгч дүүсийнхээ алдааг өнгөрөөн уучилж чадваас бид далай шиг, бас Эх шигээ жинхэнэ сайхан сэтгэлтэй болж дахин төрөх ажгуу.