Эхийн сургаал-9

“Далай бүхий л бохир зүйлийг цэвэршүүлдэг шиг ах эгч дүү нарынхаа бүхий л алдааг тэвчиж чадах далай шиг уужим сэтгэл бол жинхэнэ сайхан сэтгэл юм.”

1062 Үзсэн тоо

Тэнгэр Эх далай шиг уужим сэтгэлийг үзэсгэлэнтэй сэтгэл хэмээсэн байдаг. “Далай шиг уужим сэтгэл”-тэй байна гэдэг нь ах эгч дүү нарынхаа алдаа эндлийг тэвчиж, харин ч түүний сэтгэлийг засдаг байхыг хэлж байна. Мөн амархан уурлаж түүнийг бас бухимдуулахын оронд эелдэг даруу байн, ойлгож хүлцэхийг хэлнэ. Ийм сэтгэл тэнгэр Эхэд үзэсгэлэнтэй харагддаг ажээ.

Тэгвэл яавал бид далай шиг уужим сэтгэлтэй болж чадах вэ? Бидний асар том нүглийг уучилж өршөөсөн Бурханыг санах хэрэгтэй. Бид тэнгэрт уучлагдашгүй том нүгэл үйлдээд энэ газарт ирцгээсэн. Гэвч Бурхан Өөрөө эвлэрүүлгийн тахил болон, бидний төлөх ёстой нүглийн хөлсийг өмнөөс маань төлж, бүх нүглийг маань уучилсан. Бурханы үлэмж агуу ивээл, хайрыг бодох юм бол бид ах дүү, эгч дүүгийнхээ үл ялиг алдаа эндлийг ч тэвчиж чадна шүү дээ.

Итгэлийн амьдралаар амьдрах явцад ах дүү, эгч дүүгийнхээ алдаа эндэл, сул талыг олоод харчих үе бидэнд бий. Гэвч тэр үед өөрийн сэтгэлийн хөдөлгөөнийг захирч чадалгүй ах эгч дүүгийнхээ алдаа эндлийг шүүмжилдэг бол тэр хүн өөрийгөө хэн гэдгийг ухаараагүй байгаа хэрэг. Бид яагаад ч ийм байж болохгүй. Нүгэлтэн гэдгээ марталгүй цаг үргэлж Бурханд талархал өргөөд, бүх ах эгч дүүгийнхээ алдааг тэвчин өнгөрөөдөг далай шиг уужим сэтгэлтэй болцгооё. Тийнхүү тэнгэр Эхээсээ “Үнэхээр үзэсгэлэнтэй сэтгэлтэй юм аа” гэсэн магтаал авцгаая.

Дараа нь Петр ирж, Түүнд —Эзэн, ах дүү маань миний эсрэг нүгэл үйлдэхэд би хэдэн удаа уучлах вэ? Долоон удаа юу? гэхэд нь Есүс айлдсан нь —Би чамд долоон удаа бус, харин дал дахин долоон удаа гэж хэлье.Мат 18:21-22

Тунгаах зүйлс
Эхийн ес дэх сургаал нь ямар сургаал вэ?
Далай шиг уужим сэтгэл гэж ямар сэтгэл болохыг ярилцаарай.