Ухаарч амжаагүй Эхийн хайр

Мерти Полак / Перу, Лима

436 Үзсэн тоо

Намайг төрөхөөс өмнө манайх Перугийн нийслэл Лимад амьдарч байсан гэсэн. Нэг удаа Перугийн нэг дүүрэгт маш хүчтэй газар хөдлөлт болсон гэнэ билээ. Тэр үед аав Дотоод Хэргийн Яаманд ажиллаж байсан ба газар хөдлөлтөөс болж сүйрсэн бүс нутгийг сэргээн барих багийн мэргэжилтнүүдийг ахлаж байсан гэсэн. Үүнээс болоод манайх Анкаш хотын Хуараз суурин руу нүүгээд, хэдэн жилийн дараа нь би айлын 6 хүүхдийн отгон нь болж мэндэлжээ. Манай том ах надаас 13 насаар ах. Гэрийнхэн маань бүгд л намайг хайраар халамжилж байв.

Би нэг өглөө босоод унтлагын өрөөнийхөө цонхоор гадагш хартал тэнгэрээс яг л цагаан сувд шиг зүйл орж байлаа. Хөөх ямар гоё юм бэ! Би тэр цагаан юмнуудыг барьж үзмээр санагдаж, миний өрөөг ах нарын өрөөнөөс тусгаарладаг урт хонгилд унан барин, хурдан бас сэмээрхэн доош буулаа. Өлмий дээрээ гүйсээр цагаан сувдаар бүрхэгдсэн гадагш талбайд гарч ирлээ. Гар маань даараад хөхөрснийг ч анзааралгүй, хүйтэн цагаан сувд гартаа атган тоглосоор байлаа. Яг энэ үед хэн нэгэн намайг хөлдүү газраас өргөөд авлаа. Тэр хүн ээж маань байлаа. Намайг тийм гоё мөсөн сувдаар тоглон хөгжилтэй байхад ээж яагаад тэгснийг би ер ойлгосонгүй. Намайг илүү сайн хардаг байж гэж халаглан ээж ихэд түгшсэн байлаа. Харин би ээж яагаад тэгж хэлээд байгааг нь ойлгохгүй л байлаа.

Шөнө нь би өндөр халуурч эхлэв. Өвчтэй байхыг минь хараад ээж минь мэгшиж байв. Гэвч энэ нь дөнгөж эхлэл байлаа. Сүүлдээ бүр надад амьсгалахад ч бэрх болов. Ээж намайг тэвэрч байхад би ээжийнхээ цамц руу цусаар ханиалгах нь тэр. Ээж над руу харснаа тэр даруй миний хамрыг чанга дарж, ойрхон эмнэлэг рүү авч явав. Эмнэлэг рүү явах замдаа ханиалгаж, цус гарах нь хэвээрээ л байлаа.

Эмч надад тариа хийх гэлээ.

“Үгүй ээ, гуйж байна… өвдөнө шүү дээ!”

Би ээжээсээ яаж гуйгаад ч нэмэргүй. Ээж намайг чанга тэвэрч байсан болохоор би хөдөлж ч чадсангүй. Тэгээд тариа хийхэд аймаар өвдөж, би маш чанга уйлсан. Ээж яагаад ингэж байгаа юм бол гэхээс гомдолтой байв. Яг тэр үед би ээж рүүгээ хартал түүний нүднээс ч нулимс урсаж байлаа.

Хожим нь би өсөж том болоод, цагаан сувд гэж бодон томоогүйтэн тоглож байсан мөндрөөс болоод ноцтой өвчин туссанаа мэдсэн юм. Хэрэв ээж маань хамрын гол судсыг дарж, цус алдахаас сэргийлээгүй байсан бол их цус алдаж илүү хүндрэх байсан гэнэ билээ. Намайг өвтгөх байх гээд тэр үед ээж тариа хийлгээгүй байсан бол, миний өвчний шинж тэмдэг илүү дордох байсан. Энэ явдал надад олон жилийн турш ээжийнхээ хайрыг ухаарахад хүргэсэн юм.

Авралын зар тарааж байхдаа биднийг цаг үргэлж халамжлан тойглож байгаа тэнгэр Эхийн золиосыг ч би гүн гүнзгий ухаараагүй мэт санагддаг. Тэнгэр Эх хүүхдүүдээ аврахын тулд хичнээн уйгагүй ажиллаж байгааг илэрхийлэхийн аргагүй юм. Эх заримдаа биднийг тэнгэрлэг хүний дүрээр өөрчилж, тэнгэрийн хаанчлалд оруулахын тулд цэвэршүүлэлтийг өгдөг. Гэвч энэ үед соригдох сул дорой хүүхдүүдээ хараад Эх хичнээн зовдгийг төсөөлөх аргагүй.

Намайг үргэлж хамгаалж харж байдаг Эхийг санан, ямар ч нөхцөлд баяр хөөр, урам зоригтойгоор итгэлийн замаар алхах болно.