Эхийн сургаал-10

“Хурганы хөтлөлийг дагахыг хүсвэл Хурганаас илүү жижиг хурга болох хэрэгтэй.”

61,062 үзэлт

Тэнгэр Эх бидэнд Хурганы хөтлөлийг дагахыг хүсвэл Хурганаас илүү жижиг хурга болох ёстойг сургасан. Учир нь Хурганаас жижиг хурга болж чадахгүй бол Хурганы хөтлөлийг хэрхэвч дагахгүй. Хурганаас “том” байх юм бол Хурганы хөтлөл өөрийнх нь бодолтой нийцэх үед түр зуур Хургыг дагахчаан аяндана. Харин Хурганы хөтлөл өөрийнх нь бодолтой нийцэхгүй бол шууд л өөрийн бодлоор явна. Бид өөрийн бодлоо хаяж Хурганы хөтлөлийг дагая гэвэл Хурганаас илүү жижиг хурга болох ёстой.

Бид Хурга буюу Бурханы хөтлөлийг дагаад мөнхийн тэнгэрийн хаанчлалд орохын тулд өөрийгөө Бурханаас жижиг болгох ёстой. Өөрөөр хэлбэл өөрийнхөө бодлыг хаяж зөвхөн Бурханы үгийг л туйлын үнэнд үзэж дуулгавартай дагах ёстой юм. Итгэлийн амьдралаар амьдрахад Бурхан яагаад сайн замаар биш тийм бэрх замаар газарчилж байгааг ойлгохгүй үе бидэнд хааяа бий. Мөн зарим үед Бурханы айлдсан үг надад таарахгүй юм шиг санагдах нь ч бий. Түүнчлэн өөрийнхөө арга барилыг Бурханы арга барилаас дээр тавих үе ч байдаг.

Гэвч Бурханы бодол биднийхээс өөр (Иса 55:8). Бурханы бидэнд айлдсан бүхэн бидний сүнсний ашиг тусын тулд байдаг. Иймд бид өөрсдийгөө даруу болгож, бүх бодлынхоо хэм хэмжүүрийг зөвхөн Бурханд л байлгах ёстой. Бурханы үгэнд дуулгаваргүй байх нь өөрийгөө Бурханаас “том” байлгах гэсэн ихэмсэг бардам сэтгэлээс улбаатай. “Хурганаас илүү жижиг хурга болоорой” хэмээн айлдсан Эхийн үгийг санаж, ямар ч нөхцөл байдалд Бурханы үгийг дуулгавартай дагаад мөнхийн тэнгэрийн хаанчлалд хүрэх Бурханы ард түмэн болцгооё.

Харагтун, Сион уулан дээр Хурга зогсож байхыг би харлаа. Духан дээрээ Түүний нэр ба Эцэгийнх нь нэр бичээстэй зуун дөчин дөрвөн мянган хүн Түүнтэй хамт байлаа. … Тэд бол Хургыг хаашаа ч явсан, Түүнийг дагадаг хүмүүс. … Илч 14:1-4

Тунгаах зүйлс
Эхийн арав дахь сургаал юу вэ?
Бид өөрийгөө даруу болгож бүх бодлынхоо хэм хэмжүүрийг Бурханд байлгах ёстойн учир юу вэ?