Эхийн сургаал-13

“Өнөөдрийн зовлонг тэсвэрлэх нь тэнгэрийн орон надад байгаа учраас юм.”

1135 Үзсэн тоо

Итгэлийн амьдралаар амьдрах явцад хүнд хэцүү, зовж шаналах зүйл бишгүй гардаг. Үнэнийг сахисныхаа төлөө хавчигдаж, Сатаны сорилттой ч тулгарна. Мөн Сионд ах эгч дүү нартайгаа зөрчилдөх юм уу элдэв асуудалд орох нь бий. Итгэгч бүхэн өөр өөрт өгөгдсөн зовлонгоо тэвчин итгэлийн замаар алхах хэрэгтэй болдог. Гэсэн хэдий ч Бурхан бидэнд хожим ирэх тэнгэрийн хаанчлалыг бодоод зовлонг тэвчээрэй хэмээн айлдсан юм.

Бурхан бидний төлөө тэнгэрийн хаанчлалд төсөөлөхийн ч аргагүй ерөөл бэлтгэн байна. Тэнгэрийн хаанчлал бол гашуудал, зовлон, өвдөх гэж үгүй, мөнхийн баяр хөөр аз жаргал бялхсан ертөнц. Тэнгэрийн хаанчлалын яруу алдрыг бодох юм бол энэ газрын амьдралд тулгарах хүнд хэцүүг даван туулж чадахгүй гэж үү?

Энэ газрын зовлон шаналал түр зуурынх, мөнхийн тэнгэрийн хаанчлалын ерөөлтэй харьцуулшгүй. Энэ дэлхийн утга учир багатай зүйлээс болж үзэсгэлэн төгөлдөр тэнгэрийн хаанчлалын замаас няцдаг мунхаг хүн болж яавч болохгүй ээ, бид. Одоо тэнгэрийн хаанчлал гарт баригдахуйц ойрхон ирж. Хожим явах мөнхийн тэнгэрийн хаанчлалд бүх найдвараа тавиад, эцэс хүртэл тэвчэн Бурханы амласан ерөөлийг хүртэх Бурханы хүүхдүүд болоорой.

Хэрэв бид хүүхдүүд нь юм бол, өв залгамжлагчид нь ч бас мөн. Христтэй хамт алдаршуулагдахын тулд хэрэв бид үнэхээр Түүнтэй хамт зовдог юм бол, бид Бурханы өв залгамжлагчид бөгөөд Христийн хамтран залгамжлагчид юм. Энэ цагийн зовлонгууд бидэнд илчлэгдэх тэрхүү алдрын дэргэд юу ч биш гэж би боддог.Ром 8:17-18

Тунгаах зүйлс
Эхийн арван гурав дахь сургаал юу вэ?